ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аз жаргалаа хуваалцъя

Одууд  | 2015 / 05 / 12

Ихэнх одууд нялх үрээ олны нүднээс нуудаг бол зарим нь чимээ чагнан суугаа фэнүүддээ зориулаад төрөөд удаагүй байхад нь баярт мэдээг баталгаажуулах зурагны хамт олон нийтийн сайт дээрээ тавьдаг билээ. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн олон улсын ээжүүдийн баярыг дэлхий даяар тэмдэглэсэн бөгөөд баярт мэдээгээ бусадтайгаа хамгийн хурдан хуваалцаж байсан одуудын зургийг хүргэж байна.

Аз жаргалаа хуваалцъя
1. Justin Timberlake & Jessica Biel
Тэд хүү Silas-ынхаа зургийг төрөөд 10 хоносны дараа олонд харуулсан юм. Justin “Timberlake-ийн гэр бүл бэлэн!!! #PlayOffs Go GRIZZ!” гэсэн тайлбартайгаа зургаа инстаграмдаа хийж байлаа.
2. Mila Jovovich & Paul W S Anderson
“Resident Evil” киноны од бүсгүй: “Бидний хоёр дахь охин, хатагтай Dashiel Edan Jovovich-Anderson өнөөдөр мэндэллээ. Хайртай шүү Dash охин минь! 7lbs. 10oz. 20inch.” хэмээн инстаграм дагагчиддаа мэдээг анх хүргэсэн юм.
3. Carrie Underwood & Mike Fisher
Дуучин Carrie Underwood аавыгаа дуурайн хоккейн цохиур барьсан хүүгийнхээ зургийг “Талбайд дуудагдаж ээлжээ хүлээж байна шүү!” гэсэн тайлбартайгаа оруулж байлаа. Хосуудын хүү Isaiah Michael Fisher 2 сарын 27-нд мэндэлсэн билээ.
4. Coco Rocha & James Conran
Супермодел Coca Rocha охиноо тун өвөрмөцөөр танилцуулсан юм. Хосуудын охин төрсөн өдрөөсөө эхлэн өөрийн гэсэн инстаграм хуудастай болсон бөгөөд одоогоор 31500 дагагчидтай болоод амжсан байна.
“Хүмүүс намайг ээжийнхээ хэвлийд байхад минь #babyconran гэж дууддаг байлаа. Харин одоо намайг Ioni гэж дуудаарай.”
5. Molly Sims & Scott Stuber
Жүжигчин, модел Molly Sims товчхон тайлбартайгаар анхны зургаа оруулж байлаа.
“#ТалархажБайна Scarlett May Stubber” хэмээн охиныхоо нэрийг олонд дуулгасан юм.
6. Michael Bubble & Luisana Lopilato
Сайхан хоолойгоороо олон бүсгүйчүүдийн уяраадаг Michael хүүгээ төрсний дараа минут ч хүлээсэнгүй. “Анхны хүү маань эсэн мэнд мэндэлсэнд тун их баяртай бас талархмаар байна. Noah Bubble” хэмээн өөрийн твиттерийг дагасан 1.9 сая дагагчидтайгаа баярт мэдээгээ хуваалцсан билээ.
7. Liv Tyler & Dave Gardner
“Armageddon” киноны од бүсгүй тун товчхон тайлбартайгаар хугацаанаасаа 6 долоо хоногийн өмнө мэндэлсэн хүүгийнхээ зургийг анх дэлгэж байв. “Sailor Gene Gardner”
8. Zoe Saldana & Marco Perego
Энэ оны эхээр ихэр хөвгүүдийн ээж болсон Zoe одоог хүртэл тэднийхээ царайг дэлгэхийг хүссэнгүй. Bowie Ezio Perego Saldana, Cy Aridio Perego Saldana нар одоо 4 сартай.
9. Ivanka Trump & Jared Kushner
Алдартай бизнесийн хосууд хоёр дахь хүүгээ төрсний дараа эмнэлэгт авсан зургаа дэлгэж байсан юм. “Манай хоёр гэр бүлийн бизнесийг анх хөл дээр нь босгож, бидний ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэсэн хоёр талын өвөө нарын минь нэрээр нэрлэгдсэн Joseph Frederick Kushner хүү минь мэндэллээ” Зураг дээр тэдний том охин Arabella Rose Kushner дүүгээ тэвэрч байна.
10. Robert Downey JR & Susan Downey
47 настайдаа дахин аав болсон “Ironman” болон түүний гэргий Susan нар хүүгээ төрөөд 8 долоо хоногтой байхад анхны зургийг нь дэлгэж байлаа. Тэдний хүү Exton Ellas Downey одоо 3 настай бөгөөд Robert Downey Jr-г 50 нас хүрэхийн өмнөхөн бага охин Avri Roel Downey мэндэлсэн билээ.
11. David Beckham & Victoria Beckham
Удаан хүлээсэн бяцхан охиноо мэндэлсэн өдөр нь авсан энэ зургийг тэд 7 хоногийн дараа дэлгэсэн юм. “Harper Seven Beckham”
12. Vin Diesel & Paloma Jimenez
Хосууд гурван хүүхэдтэй бөгөөд отгон охин нь энэ оны 3 сард мэндэлсэн ба Pauline Sinclair гэж нэрлэсэн юм. Бяцхан охиндоо нэр өгөхдөө Vin дотны найз Paul Walker-ынхаа гэгээн дурсгалд зориулан “Paul” нэрний эмэгтэй хувилбарыг сонгосон хэмээн тайлбарласан билээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(452)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: aaaaa.   2015-05-12
tanaih ystoi zerleg hurdan ordog blchj

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com