ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйн хаан ширээг залгамжлагчидтай танилцая

Одууд  | 2015 / 05 / 05

Өнгөрсөн бямба гаригт Английн гүн болон гүнгийн авхай нар охинтой болж тус улсын иргэдийг ихэд баярлуулсан билээ. Төрөөд гурав хонож байгаа бяцхан Charlotte Elizabeth Diana гүнж нь өвөө Charles, аав William, ах George Alexander Louis-ын нарын дараа Английн хаан ширээ залгамжлах нэрсийн дөрөвдүгээрт жагсаж байгаа билээ. Шинэ гүнж мэндэлсэн энэ үйл явдлыг тохиолдуулан бусад улсуудын ирээдүйн залгамжлагчдын талаарх мэдээллийг бэлдлээ.

 Ирээдүйн хаан ширээг залгамжлагчидтай танилцая
1. Англи - Ханхүү William Arthur Philip Louis 1982.06.21
Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг 16 улсын хаан ширээг залгамжлагч. Одоогоор эдгээр улсууд бүгд хатан хаан Elizabeth-ийн хаанчлалд байдаг. Хэдий хунтайж Charles залгамжлах ёстой боловч гэрлэлтээ цуцлуулсан хүнтэй (Camilla Parker Bowles) гэрлэсэн учраас хаан ширээгээ залгамжлах эсэх нь тодорхойгүй аж. Ханхүү William гэргий Catherine, хоёр настай хүү George, саяхан мэндэлсэн охин Charlotte нарын хамт амьдардаг. Шинэчилсэн хуулиар хааны гэр бүлд төрсөн анхны хүүхэд хүйс хамаарахгүйгээр угсаа залгамжлах эрхтэй болсон бөгөөд энэ хууль батлагдсанаас хойш төрсөн анхны хүүхэд бол George юм. Хэрвээ George эмэгтэй байсан бол төрсөн цагаасаа эхлэн хаан ширээг залгамжлах эрхтэй анхны охин хүүхэд болох байжээ.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://www.royal.gov.uk/Home.aspx
2. Дани – Ханхүү Frederik Andre Henrik Christian 1968.05.26
Хатан хаан Margrethe II болон Henrik нарын том хүү Frederik нь ирэх жил хатан хааны эрүүл мэндээс шалтгаалан хаан ширээг залгамжилж магадгүй байгаа аж. Данийн хааны гэр бүлийн хуулиар угсаа залгамжлах ханхүү нь Frederik эсвэл Christian гэсэн хоёр л төрлийн нэрний аль нэгээр нэрлэгдэх ёстой. Ханхүү нь гэргий болох гүнж Mary, хүүхдүүд болох 10 настай Christian, 8 настай Isabella, 4 настай ихрүүд Vincent, Josephine нарын хамтаар амьдардаг. Дани улс нь 2009 оноос эхлэн хүйсийг үл харгалзан төрсөн дарааллаараа угсаа залгамжлах хуультай болсон билээ.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://kongehuset.dk/english
3. Швед – Гүнж Victoria Ingrid Alice Desiree 1977.07.14
Гүнжийг мэндлэх үед Шведийн хуулиар төрсөн жилээс үл хамааран эрэгтэй хүүхдүүд хаан ширээг залгамжлах хуультай байсан учраас улс орон даяараа эрэгтэй хүүхэд хүлээж байлаа. Ингээд хоёр жилийн дараа мэндэлсэн дүү Carl Philip нь угсаа залгамжлах ханхүү болсон юм. Харин 1979 онд шинэ хууль батлагдаж, хааны гэр бүлд төрсөн анхны хүүхэд хүйс үл харгалзан угсаа залгамжлах болсон учраас Carl Philip эрхээ эгчдээ шилжүүлсэн билээ. Гүнж 2010 онд хувийн дасгалжуулагч Daniel Westling-тай гэрлэсэн бөгөөд одоо нөхөр, охин Estelle-ийн хамт амьдардаг. Estelle төрсөн цагаасаа эхлэн шууд хаан ширээ залгамжлах эрхтэй хааны гэр бүлийн анхны эмэгтэй гишүүн юм. Тэрээр ээж Victoria-ын дараа Швед улсын хатан хаан болно.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://www.kungahuset.se/
4. Испани – Гүнж Leonor de Todos los Santos de Borbon y Ortyz 2005.10.31
Хаан Felipe VI, хатан Letizia нарын том охин Leonor 2014 онд өвөө нь хаан ширээгээ хүүдээ шилжүүлэхэд Испанийн угсаа залгамжлагч болсон юм. Тус улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу хэрвээ хаан, хатан хоёр хүүтэй болбол Leonor эрэгтэй дүүдээ угсаа залгамжлах хэргэмээ шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гүнж одоогоор хаан, хатан, охин дүү Sofia нарын хамт амьдардаг бөгөөд Santa Maria-ын дунд сургуульд суралцаж байна.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://www.casareal.es/EN/Paginas/home.aspx
5. Белги – Гүнж Elizabeth Therese Marie Helene 2001.10.25
2013 оны 7 сарын 21-нд Белгийн хаан Albert II хаан ширээгээ хүү Philippe-д шилжүүлснээр түүний том охин Elizabeth угсаа залгамжлах гүнж болсон юм. Гүнжийг мэндлэхээс арван жилийн өмнө батлагдсан Белгийн хуулиар хааны гэр бүлд эхэлж мэндэлсэн хүүхэд хүйс үл харгалзан угсаа залгамжлагч болох эрхтэй гэж заасан билээ. Хэрвээ Elizabeth аавынхаа дараа хаан ширээг залгамжлах авбал тус улсын анхны хатан хаан болох юм. Гүнж одоогоор хаан, хатан, дүү нар болох ханхүү Gabriel, Emmanuel, гүнж Eleonore нарын хамт амьдардаг.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://www.monarchie.be/en
6. Нидерланд – Гүнж Catharina Amalia Beatrix Carmen Victoria 2003.12.07
2013 оны 4 сарын 30-нд Нидерландын хатан хаан Beatrix хаан ширээг хүү Willem-Alexander-т шилжүүлснээр Catharina угсаа залгамжлах гүнж болсон юм. Ингэснээр 1417 оноос хойш анх удаа тус улсад өөрийн бүрэн эрхээр угсаа залгамжлах гүнж болсон билээ. Гүнж 18 нас хүрсний дараа Нидерландын засгийн газрын чуулганд оролцох эрхтэй болно. Гүнж одоогоор хаан, хатан, дүү нар болох гүнж Alexia, Ariane нарын хамт амьдардаг.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://www.koninklijkhuis.nl/globale-paginas/taalrubrieken/english/members-of-the-royal-house/
7. Япон – Ханхүү Naruhito 1960.02.23
Эзэн хаан Akihito, хатан Michiko нарын том хүү Naruhito нь аавыгаа хаан ширээнд суусны дараанаас буюу 1989 оноос хаан ширээг залгамжлах ханхүү болсон билээ. Naruhito 1993 онд Masako Owada-тай гэрлэсэн бөгөөд 8 жилийн дараа охин Aiko нь мэндэлсэн юм. Японы хуулиар хаан ширээг зөвхөн эрэгтэй хүүхэд залгамжлах эрхтэй бөгөөд гүнж Masako эрүүл мэндийн шалтгааны улмаас дахин хүүхэд төрүүлээгүй юм. 2005 онд эрэгтэй угсаа залгамжлагч үгүй гэдэг шалтгаанаар Засгийн газраас хуулийг өөрчилж, Aiko-г анхны хатан хаан болгох хүсэлт гаргажээ. Гэвч хууль хэлцэгдэх явцад Naruhito-ийн дүү Fumihito-ийн гэргий төрж ханхүү Hisahito мэндэлснээр энэ хуулийн өөрчлөлт цуцлагдсан юм. Ингээд ханхүү Naruhito-г залгамжлах хүн нь дүү Fumihito болон түүний хүү Hisahito нар болжээ.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://www.kunaicho.go.jp/eindex.html
8. Иордан – Ханхүү Hussein 1994.07.28
Иорданы хаан Abdullah II, хатан Rania нарын том хүү анх мэндлэх үедээ угсаа залгамжлагч байсангүй. Учир нь тухайн үед одоогийн хааны дүү нь угсаа залгамжлах ёстой байлаа. Харин хаан нас барахынхаа өмнө угсаа залгамжлагчийг өөрчилж Hussein-ы аавыг хаан ширээнд суулгасан юм. Хэдий аав нь хаан болсон ч тэрээр дүү нарынх нь дараа залгамжлах эрхтэй байсныг 2009 онд өөрчилжээ. Ханхүү хуулиараа насанд хүрсэн учраас одоо улс орныхоо чухал асуудалд оролцож, аавыгаа дагах болсон билээ.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://www.kingabdullah.jo/
9. Монако – Ханхүү Jacques Honore Rainier Grimaldi 2014.12.10
Монакогийн ханхүү Albert II-ийн хүү Jacques ихэр эгч Gabriella-аас хоёр минутаар дүү ч гэсэн одоо баримталж буй хуулийн дагуу эрэгтэй учраас хаан ширээг залгамжлах эрхтэй болсон юм. Jacques мэндлээд 5 сар болж байгаа нь ирээдүйн угсаа залгамжлагч нар дундаас насаар хамгийн бага нь байгаа юм. Түүний эмээ нь Холливудын алдарт жүжигчин, Монакогийн гүнж Grace Kelly билээ.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://www.palais.mc/
10. Норвеги – Ханхүү Haakon Magnus 1973.07.20
Ханхүү Haakon одоогийн хаан, хатан хоёрын бага хүү бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу эгчийнхээ өмнө угсаа залгамжлагч болсон юм. Харин энэ хууль 1990 онд өөрчлөгдсөнөөр Haakon-ы том охин Ingrid Alexandra анхны угсаа залгамжлагч гүнж болжээ. Ханхүү Haakon гурван хүүхэдтэй бөгөөд том хүү нь эхнэр Mette-Marit-ын өмнөх гэрлэлтээс мэндэлсэн учраас хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн жагсаалтанд ордоггүй.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт http://www.royalcourt.no/
11. Бутан – Хаан Jigme Khesar Namgyel Wangchuck 1980.02.21
2006 онд аав нь хаан ширээг Jigme-д залгамжлуулан өгснөөр Бутаны эзэн хаан болсон юм. Тэрээр 2011 онд 21 настай байсан Jetsun Pema-тай хуримласан бөгөөд хосууд хүүхэдгүй учраас дэлхийн бүх хаан хатан нараас угсаа залгамжлагчгүй байгаа ганц хааны гэр бүл юм.
Хааны гэр бүлийн албан ёсны сайт https://www.facebook.com/KingJigmeKhesar
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(866)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com