ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэрвээ чи 27 настайдаа саятан болвол үргэлжлүүлэн ажиллах уу?

Ажил & Мөнгө  | 2015 / 05 / 05

Энэ царайлаг залуу лав үргэлжлүүлэн ажиллахаар шийджээ. Шинэ үеийн Start Up бизнесийн жишээ болсон Mogl компанийн CEO Жон Кардер 27 настайдаа дэлхийгээр тойрон аялах хүслээ гүйцээн, үлдсэн амьдралаа эрх чөлөөтэйгөөр амталж өнгөрүүлэхийн тулд “тэтгэвэртээ гарсан” ч гуравхан долоо хоногийн дараа эргээд ажилдаа орчихож. Яагаад гэдгээ тэр ийн тайлбарлаж байна...

Хэрвээ чи 27 настайдаа саятан болвол үргэлжлүүлэн ажиллах уу?

Түүнийг Жон Кардер гэдэг. Тэр бол 20-иод насныхаа эхэн үед бизнесээ 10 сая долларын орлоготой болгосон залуу энтерпренёр. Тэр 27-тойдоо “тэтгэвэртээ гарсан”.

Калифорнийн уугуул иргэн Жон өөрийн анхны компани BabysHeaven-ээ Сан Диегогийн “Point Loma Nazarene” Их Сургуульд философи, урлаг судлалын ангийн хоёрдугаар курсын оюутан байхдаа эхлүүлжээ. BabysHeaven хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний онлайн худалдаагаа нээснээсээ хойш хэдхэн сарын дараа тэрээр бизнестээ анхаарал хандуулахын тулд коллежоосоо гарсан аж. Тэгээд 22 насандаа энэ компаниа цөөн хэдэн мянган доллараар зараад, дараагийн шинэ компаниа нээсэн байна. Тэр бол хүмүүст өөрсөддөө тохирсон, бага хүүтэй, өрхийн хэрэглээний зээл олоход нь туслах Client Shop онлайн үйлчилгээ байлаа.

“Би хүүхдийн бүтээгдэхүүний маркетинг хийж байхдаа олж авсан бүхий л мэдлэгээ дараагийн бизнестээ ашигласан. Хоёр хамтрагчтайгаа нийлэн Client Shop-оо нээгээд бид эхний жилдээ л сая саяар тоологдох орлоготой болж эхэлсэн”.

“Би машин худалдаж аваад эцэг эхийнхээ гэрт очтол, ээж маань цочролд орж намайг хар тамхи зарж эхэлжээ гэж бодсон гэсэн. Тэр интернэтийг ашиглан хэрхэн хууль ёсны дагуу мөнгө олж болдгийг нэг л ойлгохгүй байсан юм.”

Дөрвөн жилийн дараа Кардерын ээж Fortune Small Business сэтгүүлийн нүүрэн дээр хүүгийнх нь зураг “Жон Кардер өөрийн Client Shop бизнесээ 10 сая гаруй доллароор заржээ” гэсэн тайлбартайгаар нийтлэгдсэнийг хараад түүнийг үнэхээр бизнесмэн болсонд нь итгэж эхэлжээ. Тэр цагаас хойш ээж нь хүүгээрээ бахархаж эхэлсэн гэдэг.

Түүний эхлүүлсэн Client Shop компани дөрөвхөн жилийн дотор цар хүрээгээ хурдацтайгаар тэлсэн. Аль хэдийнэ 100 гаруй ажилтантай болсон тус компани 2005 онд Сан Диеогогийн хамгийн хурдацтай өссөн компани гэсэн нэрийг авч, 2006 онд 8.4 саяын үнэлгээтэй болсон байна. Яг энэ мөчид тэр бизнесээ ахин худалдсан байна.

“Би яг хэдээр зарснаа санахгүй байна л даа. Ямартай ч надад насан туршдаа ажил хийхгүйгээр, дэлхийгээр аялаадд л, усан цанаараа гулгаад амьдрахад хангалттай мөнгө цугларсан байсан. Тэгээд л би яг тэгж амьдрахаар шийдсэн”

Тэр анхнаасаа ердөө цорын ганцхан зорилгын төлөө л бизнес эрхэлж эхэлжээ: Их мөнгөтэй болох. Энэ зорилгоо биелүүлчихсэн учраас түүний сэтгэл “ханачихсан” аж.

“Аав ээж хоёр маань хангалттай их мөнгөгүйгээсээ болж үргэлж зүдэрдэг байсан юм. Анхны интернэт бизнесээ эхлэх үед надад өөрийн гэсэн компьютер хүртэл байгаагүй тул, би найзынхаа компьютерийг гуйж хэрэглэдэг байсан. Тиймээс их мөнгөтэй болсны дараа одоо л ажлаасаа гарч, тайван сайхан амьдрах цаг иржээ гэж бодогдсон”

Ингээд 2006 онд тэр ажлаасаа гарснаа тэмдэглэхээр 10 найзыгаа уриад Индонез руу усан цанын аялал хийжээ.

“Бид цагийг маш зугаатай өнгөрүүлж байсан. Би ч үнэхээр аз жаргалтай байлаа. Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болдгийг би ойлгосон. Гэхдээ тэгж авсан аз жаргал үргэлж хязгаарлагдмал хугацаатай байдгийг ч бас ойлгосон”

Хоёр долоо хоногийн аялал төгсөхөд Кардерын найзууд бүгд буцаад ажилдаа орцгоожээ. “Би 27-той байсан, бусад найзууд маань ч бас 20-иод настай. Тиймээс би дэлхийг тойрч үргэлжлүүлэн аялангаа усан цанаар гулгаад, үе үе нөхөдтэйгөө уулзан аж төрөхөөр төлөвлөж байсан юм. Гэхдээ тэр төлөвлөгөө маань тун хурдан нурчихсан”

Найзуудыгаа явснаас хойш хэдхэн хоногийн дараа Индонезийн Тимор арал дээр үлдсэн Кардер өөрийнхөө уйдаж эхэлж байгааг мэдэрч гэнэ. “Зүгээр ч нэг уйдах биш. Би тэр үед бүр үхтлээ уйдсан гээч. Бизнес эрхлэх нь хааяа стресстэй, шаналгаатай байдаг ч гэлээ хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх ямар нэг зүйлийг хийж бүтээн амьдрах нь юу ч хийхгүй хуйхаа маажаад зүгээр суухаас хамаагүй илүү сайхан юм байна гэдгийг би ойлгосон”

Тэр яг энэ мөчид ахиад шинэ зүйл бүтээхээр шийдсэн байна. “Би энэ цагаас хойш аз жаргалыг бас бизнес эрхлэхийг зөвхөн мөнгөтэй холбож бодохоо больсон юм даа. Энэ бол бусдад үзүүлж буй нөлөөлөлтэй л холбоотой зүйл”

Тэтгэвэртээ гарсныхаа 3 дах долоо хоногтоо тэр Индонезийн жижигхэн интернэт кафе руу гүйж ороод 3 дахь компани Mojopages.com –ынхоо домэйнийг худалдаж авсан байна. Энэ бол гэртэйгээ ойролцоох хамгийн аятайхан ресторан, эмч, дэлгүүр, цахилгаанчин, интерьер дизайнерийг олох вебсайт юм.

Mojopages-ийг нээсэн өглөө ижил төрлийн агуулгатай Yelp сайт 10 сая долларын орлого олсноо зарлан тунхагласан байна. Тиймээс тэр аль хэдийнэ эзлэгдсэн зах зээлээс зайгаа барихаар шийджээ. Тэгээд 700 тэрбумын үнэлгээтэй зоогийн газрын зах зээл рүү орохоор шийдсэн байна. Ингээд тэрээр 2010 онд хоёр найзтайгаа хамтраад купон, байнгын үйлчлүүлэгчийн карт гэж хүндрүүлэлгүйгээр байнга үйлчлүүлдэг ресторанаасаа буцаагаад бэлэн мөнгөний урамшуулал авдаг аппликейшн бүтээсэн байна. “16 жилийн турш яах учраа олохгүй явсны эцэст би бүх нийтэд хүртээлтэй, бүгдэд нөлөө үзүүлж чадахуйц бизнесийн эзэн болсон. Хэрвээ би ажлаасаа гараагүй байсан бол амьдралд яг юу чухал вэ гэдгийг одоо хүртэл ойлгоогүй явж байсан байх”

Жон Кардерын тухай илүү ихийг мэдмээр байвал: http://joncarder.com/

1.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(637)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zozolo.   2015-05-14
ymr mundag ym beee <3

Зочин: zozolo.   2015-05-14
ymr mundag ym beee <3

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com