ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? - 30

Чөлөөт цаг  | 2015 / 05 / 04

Греди ингэж хэлмэгцээ хариу ч хүлээлгүй гүйж одлоо. Ханнаг тэврэн авч тайвшруулах гэж яарсандаа гүйх биш нисээд очив. Нүдээ бүлцийтэл уйлчихсан байгаа ч Ханна энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэвээр харагдаж байлаа. Магадгүй шалтгаан нь уйлчихсан улаан нүдтэй ч гэсэн нүүр дүүрэн инээмсэглэн, ирсэн зочдод баярласнаа илэрхийлэн үдэж байгаагаас байж мэдэх юм. Энэ өдөр Гредигийн цээж хоёр дахь удаагаа сэтгэл хөдлөлөөр дүүрэн бачуурч, зүрх нь цээжиндээ багтаж ядах мэт санагдана. Мэдэрч байгаа мэдрэмжээ хийх үйлдэлтэйгээ авцалдуулахад хийх зүйл нь тодорхой мэт санагдах тэр л мөчид охиноо олж харлаа. Тэгээд гэнэт ухаан орох мэт зогтусаж, уснаас нь гаргаж тавьсан загас мэт юу хийхээ мэдэхгүй дүлэгнэн зогслоо.

Ханнад юу тохиолдсон бэ? - 30

Линдси гэх эмэгтэй аль хэдийн дэргэд нь гүйцэж ирээд үргэлжлүүлэн ярих ажээ: Хүмүүсийн нүдэн дээр уйлж жүжиг тавиагүй л дээ. Гэхдээ уйлсан гэдэг нь хэн бүхэнд мэдэгдэхүйц байгаа биз дээ? Аннаг байшин уруу гүйж орохоос аль өмнө нь л нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн байсан. Дүүгээ гүйгээд явангуут нулимсаа тэвчиж чадаагүй байх. Гэхдээ сэтгэлээ онгойтол уйлж чадаагүй л болов уу. Зочид бүгд явахыг хүлээж байгаа нь зайлшгүй. Тийм болохоор л сэрэмжтэй байгаарай гэсэн юм.

Греди: Мэдлээ хатагтай гэж хэлээд цааш алхлаа.

Замдаа дахин хэдэн оршин суугчтай үг солиод Ханна дээр очлоо. Хавай маягийн, эмэгтэйлэг улаан даашинз, зөөлөн булбарай, цонхигордуу арьс, эрүүл гялалзсан бараан үсээ нэг чихнийхээ ардуур хийжээ. Харцаа доош гүйлгэвэл хөл нүцгэн байх ажээ.

Ханна Гредиг олж хармагцаа хуурамч боловч баргийн хүнийг ятгаж дөнгөмөөр инээмсэглээд: Чи бас намайг баривчлах гэж ирээ юу?

Греди толгой сэгсрээд үг хэлэх гэсэн боловч хоолой дээр нь юм гацаад чадсангүй.

Ханна: Тэгвэл юу ч хэлэх хэрэггүй. Тэр тусмаа миний ямар паян тарьсан талаар бүр ч дурсах хэрэггүй.

Греди юм хэлэхээр амаа ангайсан боловч Ханна түүнд дөхөн ирж, аман дээр нь хуруугаа хөндөлсөн: Бас миний сэтгэлийг засах гэсний хэрэггүй. Угаасаа иймэрхүү зүйл болно гэдгийг би Аннагийн үдэшлэгт анх орж ирэхдээ үзүүлсэн нүүрний хувирлаас мэдээд байсан юм. Хэт сүржин, дэмий зүйлс бэлдсэн байгааг нь харсаар байсан хэрнээ Линдсигийн үгэнд итгээд, нээрээ ч Хавай цирк биш, зүгээр л жирийн үдэшлэгийг арай сүр оруулсан онцгой хэлбэр юмуу гэж бодож байсан. Линдси надад яадаг ч байсан энэ бүхэн Аннаг найзуудынх нь өмнө эвгүй байдалд оруулахаар ичгэвтэр зүйл авчрахгүй гэж амласан. Гэхдээ бүх зүйл Линдсигийн буруу биш л дээ. Би бүх хариуцлагыг үүрнэ. Би түүнд анхнаасаа ямар ч удирдамж өгөөгүй, залгахад нь ч утсаа аваагүй. Зүгээр л түүнд чекийн хуудас өгөөд үдэшлэг зохио гэж хэлсэн. Тэр ч зохиосон. Тэр үнэхээр их хүчин чармайлт гаргасан. Арын өрөөний хагарсан цонх, усан санд унасан хөөрхий эмэгтэй, зодоон нүдээнийг эс тооцвол... Үгүй ээ тэдгээр ч бас Линдсигийн буруу биш л дээ. Тиймэрхүү зүйл болно гэж хэн мэдэхэв дээ тэ?

Греди, Ханнаг ширтсэн хэвээрээ хүзүүндээ зүүсэн цагаан, улаан цэцэгт зүүлтэн дээр харц нь хэсэг тогтоод, гэнэт тэр цэцэгсийн үнэр хамрыг нь цоргиулан байсныг гэнэт анзаараад, тэр үнэрт нь согтох шиг болж толгой нь эргэх ч шиг. Эсвэл манан дунд нүд нь бүрэлзээд байгаа ч юм шиг, түүний арьс, зөөлөн амьсгал... Энэ бүх мэдрэмж, төсөөлөл дунд ухаан санаа нь самуурч эхэллээ.

Ханна: Анна үнэхээр гайхалтай хүүхэд юм. Ухаалаг, хайр татам. Би лав түүний оронд байсан бол тэр гахай шарж байсан ил гал уруу үсэрч ороод үхээд өгөх байсан байх. Гэтэл Люси тэр хоёр хоёулаа нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад, миний сэтгэлийг бодсондоо жаргалтай байгаа царай гаргах гэж оройжин хичээлээ. Тэр бүү хэл, саронг өмсөж, Хула бүжгийн хичээлд хамрагдаж, бэлдсэн хоол зуушнаас нэгийг ч үлдээлгүй амталсан гээд л бод. Люси бас үнэхээр сайн байсан. Чиний охин их мундаг юмаа. Анна тийм сайн найзтай байдаг нь ямар сайн хэрэг вэ? Уг нь ч тэр бүх үйл явдал нэг дор болж хүмүүс дуу, дуугаа авалцан орилолдохоос өмнө бүх зүйл тийм ч муу байгаагүй л дээ.

Ханна анхаарлаа төвлөрүүлэн, бүхнийг санах гэж хичээн нүдээ хагас анивхийлэв. Греди түүний ярианд анхаарлаа хандуулж, мэдрэмжээ сатааруулах гэж хэрэндээ л хичээн зогсов.

Гэнэт л тэнд ч шувуу нисэж хүмүүс цочоогоод, тэнд ч нэг эмэгтэй усанд унаж хашгираад, энд ч нэг зодоон, хаа сайгүй үймэлдэж, орилсон чимээ, цагдаа нар гээд л нэг л мэдэхэд бүх зүйл нэг дор өрнөчихсөн. Тэгээд л Анна нүүрээ гараараа дараад, байшин уруу гүйчихсэн. Тэрнээс хойш Аннатай нүүр тулахаас ч зугтсаар өдий хүрлээ. Энэ бүх болж өнгөрсөн галзуу үйл явдлуудад би хэрхэн уучлал гуйхаа ч мэдэхгүй байна. Би энэ жижиг тосгонд амьдралынхаа олон жилийг өрөвдөлтэй, ичсэн байдалтайгаар өнгөрөөсөн. Тийм ч учраас би өөр дээрээ хүмүүсийн анхаарлыг ямар нэг байдлаар татахыг огт хүсээгүй. Би ямар... гэснээ Ханна ярихаа зогсоож, Гредигийн нүд рүү анхааралтай ширтэн, ямар нэг санал нийлсэн юмуу нөхөрсөг хариу үйлдэл хүссэн харцаар хараад: Ямар нэг зүйл хэлээч дээ. Би одоо яавал дээр вэ?

Греди хуруугаа амныхаа дэргэд аваачаад энэ бүхнийг болоход дэргэд нь байгаагүй нь ямар тоогүй хэрэг вэ гэж өөртөө харамсав. Миний тус, зөвлөгөө түүнд одоо хэрэгтэй байгаа учраас тэр үнэхээр л тус болох зүйл хэлмээр байлаа. Хэсэг бодолхийлээд: Аннатай аль болох түргэн уулзаж ярилцвал асуудал төдий чинээ хурдан шийдэгдэнэ. Гэхдээ чиний санаа зовж байгаа шиг тийм ч муу зүйл болно гэж би огт бодохгүй байна. Анна чамайг өөрийнх нь эсрэг зүйл санаатайгаар хийхгүй гэж бодож байгаа гэдэгт би итгэж байна.

Ханна ямар нэг зүйл түүнээс нуугаад байгааг тэр зөнгөөрөө мэдэрч байвч, хэрхэн тэр талаар яриулах талаар болон нуугаад байгаа зүйл нь юу байж болох талаар ямар ч төсөөлөл байсангүй. Гэхдээ л тэр нэг зүйл нуугаад байгааг харцнаас нь мэдэрч байлаа. Яг л гэрэлт цамхагийн харанхуй булан адил...

Ханна: Байшин уруу нүүрээ дарж гүйхээсээ өмнө түүний царай ямар байсныг чи харсан ч болоосой...

Греди ойлгож байгаагаа илэрхийлэн толгой дохилоо. Түүний ойр дотны эмэгтэй хүн уйлахад тэр маш дургүй. Учир нь энэ үед тэр юу хийхээ, хэрхэн тайвшруулахаа мэддэггүй учраас хэнд ч хэрэггүй мэт мэдрэмж төрүүлдэг. Тиймээс Греди тэдэнд бүх зүйлийг төгс болгож өгөхийг хүсдэг. Төгс зүйл энэ хорвоод байхгүйг мэддэг хэрнээ л тэгэж боддог бас хичээдэг.

Греди: Алив нааш ир гээд Ханнаг мөрнөөс нь тэвэрлээ. Гэхдээ түүний цэцэг болон үнэртэй усны үнэр толгойд нь сэнхийж, ухаан санааг нь балартуулахааргүй байх хэмжээний зай авахаа мартсангүй: Дотроо хурдан уудлах тусам сэтгэл санаа чинь дээрдэнэ. Би тэрийг баттай амлаж байна. Аннатай ярилцахад миний хэрэг гарахгүй л болов уу. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд би энэ хавьд ойрхон байж байя. Би чиний арыг үргэлж хамгаална гэдгийг санаж байгаа биз дээ?

Ханна чимээгүй толгой дохин эргээд, шатаар өгсөв. Замдаа дахин хэдэн зочдыг сайхан амраарай гэж хэлээд, шат нэг бүрээр зориггүйхэн ахисаар 2 давхарт Аннагийн байгаа өрөөний хаалганы гадна ирлээ. Греди түүнийг түшин шатаар хамт өгссөн бөгөөд хаалганы бариулаас барин онгойлгож өгөх гэхэд нь Ханна түүнийг болиулаад хаалганд чихээ ойртуулан доторх чимээг чагнах гэж хичээн хэсэг зогслоо.

Греди охид чухам юу яриад байгааг сонсож чадсангүй. Гэхдээ ямар ч гэсэн охид хоорондоо юм ярьж байлаа. Нэг нь хамраа цэвэрлэж байгаа дуу гаргав.

Ханна Греди рүү нүдэндээ нулимс цийлэгнүүлэн аврал эрсэн харцаар харав. Өмнө нь хэлсэнчлэн Греди ойр дотны эмэгтэйгээ уйлахад маш дургүй.

Греди: Би ороод уулзах уу гэж шивнэв.

Ханна: Хэрэггүй ээ гэж шийдэмгий хэлээд, гүнзгий амьсгаа авлаа.

За тэр, энэ л түүний мэддэг Ханна шүү дээ. Зоригтой, хамгийн зоригтой бүсгүй. 17 настай байхдаа яг л энэ мөчид мэдэрч байгаа шиг энэ эмэгтэйгээр бахархах сэтгэл төрж байсан юм байна.

Ханна: Би өөрөө чадна.

Греди хойш алхан зам тавьж өглөө.

Ханна: Анна? Ханна байна аа. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна л даа. Гэхдээ...

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг уншихыг хүсвэл энд бас энд дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  
Өмнөх мэдээлэл
Маргааш бол аз жаргал
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(579)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Maggi.   2015-05-14
Үргэлжлэл нь яасан бэ? Гоолингооооо

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com