ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дууссан будгуудын дуусаагүй “ид шид”

Гэртээ  | 2015 / 05 / 01

Хугацаа нь дууссан, хэрэглэх боломжгүй болсон, дуустал нь хэрэглэчихсэн гоо сайхны бүтээгдэхүүнийхээ үлдсэн хэсэг болон сав баглаа боодлоор нь юу хийж болох вэ?

Дууссан будгуудын дуусаагүй “ид шид”
1. Сормуусны будаг
Сормуусны будагны багсыг сайтар цэвэрлээд хөмсгөө самнах, хөмсөг сормуусандаа ургуулж тэжээл өгөх үйлчилгээтэй оливын тос, кокосны тос түрхэх, будсаны дараа наалдсан сормуусаа салгах зэрэгт ашиглаж болно. Хамгийн гол нь хэрэглэхээсээ өмнө шампунь ашиглан сайтар цэвэрлээрэй.
2. Шингэн энгэсэг
Хэрвээ анзаараагүйгээс болоод ч юм уу ямар нэг байдлаар хугацаа нь дуусчихсан хэрнээ хэрэглэж дуусаагүй шингэн энгэсэгтэй үлдчихсэн бол зуны улиралд биендээ түрхэж болно. Сорвитой хэсэг болон борлосон өвдөг, тохойндоо түрхэж ч болно.
3. Контур
Хэрэглэж дуусаагүй хугацаа нь дуусчихсан контураа багт наадмын гэх мэт онцгой нүүр будалтанд ашиглаарай.
4. Уруул хүрээлэгч
Харин хугацаа нь дуусчихсан уруул хүрээлэгчээ цонхон дээр, бяцхан цаасан дээр, тэмдэглэлийн дэвтэр дээр нь хайртдаа зориулж романтик үгс бичиж үлдээхэд зориулаарай.
5. Хумсны будаг
Хугацаа нь дууссан хумсны будгаараа дээр зурагт үзүүлсэн шиг хуучин зүүлтээ шинэчлэхэд ашиглаарай. Өнгөлөг байх боломж өөрөө зуны улиралын онцгой зүйл нь шүү дээ.
6. Нүүрний тос
Хөлийн өсгийг сайтар үрж гуужуулсны дараа ашиглах боломжгүй болсон тосоо түрхэж болдог юм билээ.
Эх сурвалж: http://glamceo.com/
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(196)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com