ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Оюуны бядтай” одууд

Одууд  | 2015 / 03 / 31

Жүжиглэх, хөгжим тоглох, дуулах, загвар өмсөхөөс гадна тэд тархиа хангалттай “хооллож” чаддаг хүмүүс. Харин хэн яаж вэ гэдгийг эндээс уншаарай.

“Оюуны бядтай” одууд
1. Натали Портман
Харвардын их сургуулийн бакалаврын зэрэгтэй, Хибрю-ийн их сургуулийг төгссөн, зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг энэ бүсгүй хоёр ч удаа шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэлээ хэвлүүлж байжээ.
2. Конан О-брэйн
Мөн л Харвардыг төгсөгч. Суралцах хугацаандаа сургуулийнхаа нэгэн нийгэмлэгийн ерөнхийлөгч хийдэг байсан бөгөөд түүний 72 хуудастай эрдмийн ажил нь мэргэжилтнүүдийн дунд ихэд шуугиан тарьж байжээ.
3. Бэн Стэйн
“Ferris Bueller’s Day” киноны багшийн дүрд тоглодог тэрээр Йэлийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд одоо ч мэргэжлээрээ ажилладаг юм байна. Хуульчийн ажлын хажуугаар кинонд тоглодог ч “The Wall Street” болон “The New York” сонинуудад хариуцдаг нийтлэлийн булангаа орхиогүй юм.
4. Күэнтин Тарантино
Хэдий маш ухаалаг сурагч байсан ч Күэнтин түүхээс бусад бүх хичээлд үнэхээр дургүй хүүхэд байжээ. Тийм ч учраас их сургуульд суралцаагүй ч том том шагналуудын эзэн болсон бүтээл хийхэд нь нөлөөлөөгүй юм. Түүний IQ 160 бөгөөд энэ нь алдарт физикч Стивэн Хокингийнхтой ижил хэмжээ юм.
5. Мэт Дэмон
Тухайн үед нэр хүнд авчирсан кинондоо тоглох саналыг зөвшөөрөөгүй байсан бол Мэт Харвардын их сургуулийг төгсч амжих байлаа. Харамсалтай нь мөрөөдлөө дагасан тэрээр сургуулиа төгсөөгүй юм. Гэхдээ 2 жилийн өмнө төгсч амжаагүй сургуульдаа лекц тавиад авсан мундаг жүжигчин ажээ.
6. Жордана Брюстер
2012 онд “The Fast & the Furious” киног дуусгангуутаа Холливудыг орхиж Йэлийн их сургуульд суралцахаар явсан Жордана сургуульд байх үеэсээ л хичээлдээ дуртай, “номын” гэж нэрлэгддэг охин байжээ. Түүний өвөө нь Йэлийн их сургуулийн ерөнхийлөгч, эмээ нь тус сургуулийг төгсөгч бөгөөд энэ гэр бүлд эрдэм мэдлэгээрээ гайхуулсан олон хүн байдаг аж.
7. Шарон Стөүн
IQ нь 154-тэй жүжигчин бүсгүй 15-хан насандаа их сургуульд бүрэн тэтгэлэгтэй суралцах урилга авч байжээ. Шароныг сургуульд сурч байх үед бусад сурагчид “маш номын, царай муутай нугасхан” гэж хочилдог байж. Гэтэл тэр өнөөдөр гоо сайхнаараа гайхагдсаар л байна.
8. Колин Фирт
Тэрээр алдартай том сургуульд сураагүй ч хүний тархи судлалаар мэргэшиж байжээ. Тийм ч учраас улс төрчдийн тархийг судалсан том судалгааны ажлын хамтран зохиогчоор нэрээ бичүүлсэн гавьяатай.
9. Дэвид Дуковни
Принцтоны их сургуульд Английн утга зохиол судлалаар, Йэлийн их сургуульд Английн уран зохиолын чиглэлээр суралцаж төгссөн тэрээр рекламанд тоглохын тулд докторын зэргээ хамгаалж амжаагүй байна. Түүний дуусгаж чадаагүй зэргийн сэдэв нь “Magic and Technology in Contemporary Poetry” байжээ.
10. Жүди Фостер
Гурван настай байхдаа уншиж сурсан Жүди хүүхэд байхаасаа кинонд тоглож байсан ч франц хэлээ маш гарамгай сурчээ. Үүний ачаар франц хэлээр хичээл нь ордог Йэлийн их сургуульд суралцаж төгссөн юм. Түүний IQ 134.
11. Лиса Кудроу
Вассарын коллежийг биологийн чиглэлээр сурч төгссөнийхөө дараа Лиса аавтайгаа хамтран толгой өвдөх шалтгаан, толгойн өвчлөлийн талаар тусгай судалгаа хийжээ. Их сургуулиа төгсөөд 6 сарын дараа, судалгааны ажил хэвлэгдэхийн өмнөхөн Лиса өөрийг нь олонд таниулсан “Friends” кинонд тоглохын тулд бүхнийг орхижээ.
12. Эдвард Нортон
Йэлийн их сургуулийг түүхийн судалгааны чиглэлээр төгссөний дараа тэрээр Осака руу нүүж, тэндээ өвөөгийнхөө үүсгэн байгуулсан санг удирдан, ажиллуулжээ. Энэ хугацаанд Япон хэлийг дээд түвшин хүртэл сурч, тус улсын үндэсний тулааны урлаг болох Aikido-г бүрэн эзэмшжээ. Тэрээр жил бүр сая сая долларыг буяны үйлсэд хандивладгаараа алдартай.
13. Кэйт Бекинсэйл
Кэйтийн бага сургуулийн тодорхойлолт дээр 6 настай ч 11 настай хүүхдийн хэмжээний мэдлэгтэй гэж тэмдэглэгдсэн байдаг. Алдарт “Underworld” киноны Селенагийн дүрд тоглохын өмнө Оксфордын их сургуульд Орос болон Францын утга зохиол судалж, тус хоёр орны хэлийг эзэмшсэн байна. Үүнээс гадна тэрээр Герман, Англи хэлээр ярьдаг.
14. Жон Леженд
Уянгалаг хоолойтой дуучин залууд Жоржтаун, Морхаус коллеж болон Харвардаас тэтгэлэг санал болгож байсан ч бүгдэд нь татгалзаж, Пенсильванийн их сургуульд Африк-Америкын утга зохиол судалжээ. Тус сургуульд суралцаж байх үедээ Жон сургуулийн зөвлөлийн ерөнхийлөгч, акапелла хамтлагийн дуучин хийдэг байв.
15. Стив Мартин
1997 онд Стив IQ-аа хэмжүүлж, MENSA-д (IQ-ийн 132-оос дээш оноотой хүмүүсийн байгууллага) элсэх хүсэлт гаргаж, дараа жил нь хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тухайн үед Стивийн IQ 134 байсан юм. Тэрээр Калифорнийн их сургуулийг философийн чиглэлээр төгссөн бөгөөд маш олон жүжиг, зохиол, хүүхдийн ном бичин хэвлүүлжээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(447)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com