ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдөр тутмын туслахуудаа хэрхэн цэвэрхэн байлгах вэ?

Гэртээ  | 2015 / 03 / 27

Гар утас, iPad, чихэвч, компьютерийн гар гээд байнга хүрч хэрэглэдэг дотны туслахуудаа цэвэрлэхгүй бол ямар их нян цуглардгийг бид бүгд мэднэ. Харин яаж хялбархан цэвэрлэхийг эндээс уншаарай.

Өдөр тутмын туслахуудаа хэрхэн цэвэрхэн байлгах вэ?
1. Хэрэглэдэггүй сойзоо ашиглан чихэвчээ цэвэрлэ. Чихэвчээ доошоо харуулаад сойзоороо сайтар үрж өгвөл дотор орсон бохир тоосыг гаргах боломжтой. Харин чихэвчний утсыг аяга таваг угаагч хөөс эсвэл савантай алчуураар арчаарай. Алчуурнаас ус дусах хэмжээний нойтон байж болохгүй учраас базаад усыг нь шүүсний дараа хөөсөөр нь цэвэрлэнэ. Чихэвчийг цэвэрлэх үед утас болон iPad-аас салгасан байхыг анхаараарай.
2. Чих цэвэрлэгч хөвөнг архинд дүрээд чихэвчний чих рүү ордог хэсгийг арчиж ариутгаарай.
3. Хэрэглэхгүй үедээ чихэвчээ өөрийнх нь жижиг саванд байхгүй бол зурган дээрх шиг саванд хийж хадгалж байгаарай. Бохирдохгүй, бас орооцолдохгүй учраас бүү залхуураарай.
4. Муудаж, дахин хэрэглэхгүй болсон нүүр будалтын багсаараа компьютерын гараа цэвэрлэж болно. Гэхдээ багс чинь цэвэрхэн байх хэрэгтэйг мэдэж байгаа тэ?
5. Хэрэв багс байхгүй бол скочоор цэвэрлэж ч болно.
6. Ингэж цэвэрлэснийхээ дараа чих цэвэрлэгч хөвөнг архинд норгоод компьютерын гарны завсраар сайтар ариутгаж цэвэрлэ. Хэт нойтон, архи дусаж байхаар байлгаж болохгүй. Чийгтэй төдий байхад болно.
7. Чанга яригчийг хувцасны хог авдаг скочыг ашиглан цэвэрлээрэй.
8. Жижиг бөгөөд бага зэрэг хатуу үстэй багсыг ашиглан утас болон iPad-ны чанга яригчийн хэсгийг цэвэрлэж болно.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(239)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com