ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүсгүйчүүдийнхээ захидлыг шимтэн уншигч нэгнээс...

Миний амьдрал  | 2015 / 03 / 21

Сайн байна уу? Уншиж буй өдрийн мэнд. Би та бүгдийн нийтэлсэн олон захидлыг уншиж, санал сэгтгэгдлээ хуваалцан, басхүү нэгийг бодон суудаг нэгэн. Харин “өөрөө” захидал бичиж байгаа маань анх удаа учир сэтгэл догдлон захиагаа эхлүүлж байна.

Бүсгүйчүүдийнхээ захидлыг шимтэн уншигч нэгнээс...

“Хаалга”

Энэ хавар би монгол улсын их сургуулийн гуравдугаар дамжааг дүүргэх юм л даа. Мэргэжил маань миний сонголт гээд хэлэхэд төдийлөн нийцэхгүй ч нөгөөтэйгүүр тулгасан хүн байхгүй. Хүн дуртай зүйлээ хийж амьдрах нь жаргал хэдий ч хийж буй зүйлдээ дурлах нь илүү жаргалтай амьдрах арга гэдгийг бодон хичээн суралцаж явна. Өмнө нь эцэг, эх, багшийн хайр, хараанд амьдарч, сурч боловсорч байхдаа хэн хүнээс эмээлгүй өөрийн бодлыг бусдад ойлгуулж, тулгаж бүх зүйл боломжтой, хялбар санагддаг байсан ч “оюутан болоод хийнэ” гэж хойш тавьсан зүйлсийн уртаас урт жагсаалтаас, өдийд бодоход гарын таван хуруунд хүрэхтэй үгүйтэйг нь л оролдож үзжээ. Гэрээсээ холдоод ирэхээр тэр бүр зааж чиглүүлээд байх нэгэн дэргэд үгүй болохоор буруу гишгэх вий гэх “айдас”-аас болж алгуурласаар боломжоо алдаж байгаагаа ухаж байвч хурдан явахаас бас айна. Их хайр, энэрэл хүнийг жаргаахын хажуугаар сул дорой болгодог нь энэ байх даа. Саяхан дүүтэйгээ хэрхэн амьдрах талаар багахан ярьж суухад яриаг минь сонсож байснаа “Дажгүй ганц хүний амьдрал байна” гэхэд нь дотор ёгхийх шиг болсон. Яг оноод хэлчихсэн хэрэг л дээ.

Жаахан байхдаа “Ээжээ хүмүүс яагаад урд нь мэддэггүй байсан хүнтэйгээ гэрлэж, хамт амьдардаг юм бэ? Яагаад дүүтэйгээ хамт амьдарч болдоггүй юм? Би танихгүй хүнтэй гэрлэхгүй ээ” гэж хэлж байсныг ээж маань хааяа ярьж өхөөрддөг юм. Хүүхэд багадаа үнэн хэлдэг гэдэг дээ, тэр нь болсон уу, өдийг хүртэл хэн нэгэнтэй үерхэж, найзалж үзээгүй ч, бусдыг харахад нэг зүйл их бэрх санагдсан нь “өмчлөх сэтгэл”, “хайрлах сэтгэл” хоёрыг ялгахг. Дотор нь орж мэдрэхгүй л юм бол, ялгана гэдэг юу л бол, гэтэл би гэдэг хүн дотогш орох хаалганы дэргэд хэдэнтээ зогсож байсан ч онгойлгох болоход нөгөө “айдас”. Яг л аймшигийн зохиол дээрх харанхуй ойн дундах буг шүглэсэн навсархай байшингийн хаалгыг нээх гэж байгаа юм шиг л зүрх салганан, бушуухан тэр хаалганаас зугтмаар санагддаг байлаа.

Өдийг хүртэл хэн нэгэнд сэтгэл алдарч байгаагүй гэвэл худлаа хэлсэн болох байх л даа. Гэхдээ тийм гэхэд хилсдэхгүй ч надад нөгөө хаалганы өмнө дахин очих хүслийн бяцхан зул бадамласан юм. Гурван сарын өмнө билүү, би сургуулийн лабораторидоо чихэвч зүүчихсэн дуу тавьж амжаагүй сууж байтал нөгөө ангийн хэдэн залуус хоорондоо инээлдэн орж ирээд, их л ёжтой өөдөөс харан суулаа. Тэгснээ арай даруухан болов уу гэмээр нэгнийгээ нудраад “битгий маяглаад бай, чи энийг хийж өгөхгүй гэвэл би чамайг хэлчихнэ шүү” гээд толгойгоороо нааш дохилоо. Тэгэхэд нь нөгөөх нь нэлээд сандарсан, уурссан өнгөөр бушуухан “за, за” гэв. Толгойд минь “Тэр юу хэлэх гэсэн юм бол? Тэр яагаад тэгж сандарсан юм бол?” гээд л олон олон асуулт хөвөрсөөр. Тэр л өдрөөс хойш, өмнө нь хамт хичээлд суудаг байсан ч анзаардаггүй байсан өнөөх залуугийн хэлэх үг, хийх үйлдэл нь надад чухам сонирхолтой болж, өдөр ирэх тусам, түүний надтай ярьж байхдаа түгдчин харц нь тогтож ядан байгааг харах, хааяа намайг удаан ширтэж байгааг нь хараагүй мэт дүр эсгэх нь надад тааламжтай санагдаж, бага багаар түүний дэргэд баймаар байгаагаа анзаарсан юм. Удаан суугаад байдаггүй хүйтэн лабораторийнхоо модон сандалд өдөржин шигдэж, түүнд тусалж, түүний уншдаг номноос эргүүлдэг боллоо. Намайг өөрчлөгдөж байгааг найзуудаас маань өөр анзаарсан хүн байхгүйд баярлаж байвч, “тэр” мэдээгүйд багахан гомдох сэтгэл төрөхийн хажуугаар өмнөх шигээ түгдчихээ больж, надтай бусадтай л адил ярилцаж, энгийн зүйлсийг хүртэл асууж, их чөлөөтэй болсон нь мэдрэгдэхэд яагаад ч юм хоосон санагдана. Энэ нь сайн зүйл байж болох ч мэдэхгүй юм даа, дахиад л хаалганы өмнөөс буцах нь. Хэзээ би тэр хаалгаар орох зоригтой болох бол? Тэр үед оройтоогүй л байгаасай.

Редакцийн зурвас
Дээрх захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө хэлэхийг хүссэн сонирхолтой зүйл, эерэг энергитэй түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  
Өмнөх мэдээлэл
Амтат улбар шар бялуу
Дараах мэдээлэл
Өөр байя!

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(226)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2015-06-07
setgegdel unshij bolohgui bh yum!!!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com