ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тун удахгүй эхлэх кино жагсаалт

Энтертаймэнт  | 2015 / 03 / 17

2015 оны эхний хагаст ямар ямар кино гарахыг энэ нийтлэлээс мэдэж аваарай. Тэгээд сэтгэлээ, биеэ, найзуудаа бэлтгэ.

Тун удахгүй эхлэх кино жагсаалт

1. 3 сарын 13: Cinderella
Диснейн “Maleficent”-ээс хойшхи дараачийн найдвар “Cinderella” тун удахгүй нээлтээ хийнэ. Трейлэрээс нь гагц болор шаахайг л харах боломжтой учир өөр таамаг дэвшүүлэх даанч арга алга. Гэсэн ч шинэ Үнсгэлжин ямар болсныг заавал үзнэ гэдэгт надаас гадна тэрбум хүн итгэлтэй байгаа байх даа!

2. 4 сарын 3: Fast and the Furious 7
Пол Уокерийн дэлгэцний сүүлийн дүр зураг энд үлдсэн учир мөн л үзэхээр хорхойссон кино хорхойтнууд жагсаж буй.

3. 5 сарын 1: The Avengers: Age of Ultron
Тони Старкийг туршилтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцад Эвенжерсүүд Ултрон хэмээх шинэ дайсантай болно. Ингээд түүнийг дэлхийд хор хөнөөл авчрах аймшигт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь саад хийхийн тулд ахин нэг тулаан бидний ертөнцөд бий болох нь!

4. 5 сарын 15: Pitch Perfect 2
“Pitch Perfect 2”-д өмнөх ангийн бүх жүжигчид дахин тоглохыг, хуучны дуунуудыг сэргээн дуулахыг, мөн Зак Эфронийг харахыг хүсч байна, тийм үү?

5. 5 сарын 29: Insidious: Chapter 3
“Insidious”-ийн улаан фенүүдэд дуулгах том мэдээ! “Зун одоо л эхэллээ дээ” гэж бодох яг тэр үед “Chapter 3” чиний ард зогсож байх болно.

6. 6 сарын 26: Ted 2
Бамбарууш Тэд гэрлэх нь байна. Бас болоогүй хүүхэдтэй болохыг хүсэх болно. Гэхдээ үүнээс өмнө албан ёсоор эцэг байж чадна гэдгээ тэр батлах хэрэгтэй болох юм. Харин яаж гэдгийг нь 6 сард нээлтээ хийхээр нь бид үзнэ.

7. 7 сарын 10: Minions
Өхөөрдөм шар Минионуудын адал явдлыг бид энэ жилийн наадмын үеэр үзэх бололтой. “Despicable me 2” –оос хойш энийг л хүлээгээд байгаа шүү дээ.

Гоё боловч одоохондоо трейлэрийн бараа сураг ч байхгүй 2015 оны сүүлийн хагасын кинонууд бол “The Hunger Games: Mockingjay, Part 2”, “Conjuring 2”, “The Maze Runner: Scotch Trials”, “Terminator: Genisys”, “The Fantastic Four”, “Jurassic World”, “Minion”, “James Bond 24”, “Star Wars Episode VII”, “Mission Impossible V” юм. Шүлсээ гоожуулмаар байгаа биз?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(600)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com