ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Хөөрхөн байх” -ыг сануулдаг кинонууд

Энтертаймэнт  | 2015 / 03 / 12

Хөөрхөн байх гэдэг минийхээр бол загварлаг, царайлаг байх гэхээс илүү эелдэг, зөөлөн, сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн байхыг хэлнэ. Зөвхөн хайртай хүмүүсээ ч биш эргэн тойрон дахь бүх зүйлээ хамгаалж, арчилж, халамжлахыг ойлгоно. Дэлхийн бүх хүн хөөрхөн байдаг эсвэл хөөрхөн байхаа түрүүнд нь тавьдаг байсан бол бидний амьдарч байгаа ертөнц диваажин шиг л байх байсан даа.

“Хөөрхөн байх” -ыг сануулдаг кинонууд

Заримдаа би ч хөөрхөн байхаа мартчихаад сөрөг энерги цацчихсан, ууртай гунигтай амьтан сууж байдаг. Ийм үед ердийнхөөсөө их ус, цаас, хоол хүнс хэрэглэж түүндээ огтоос хайр гамгүй хандаж байгаагаа анзаарсан юм. Чи ч гэсэн тэгдэг байх. Аргагүй шүү дээ, сөрөг энергиэр тархиа, сэтгэлээ дүүргэчихвал гоё зүйлс багтах зай хагуур нь гарах билээ? Гэхдээ сэтгэлийн чинь гүнд нэг жижигхэн хөндий бий. Тэр хөндийд чиний хайр, аз жаргал, инээмсэглэл гээд гэгээлэг бүхэн чинь харанхуйгаас нуугдаад байж байгаа. Хэрвээ чи өөрийнхөө сэтгэлд нар мандаахгүй юм бол тэд гарч ирж чадахгүй нуугдсаар л байх болно. Тэгээд чи хөөрхөн биш харгис дээрэнгүй, ганцаардмал, бүхнийг мөнгөөр хэмждэг, зовлон гунигтай нэгэн болж хувираад эргэн тойрон дахь байгаа хүмүүст төдийгүй байгаль дэлхийдээ ч муухай хандана.

Бидний сэтгэлийн гүнд нуугдаж байгаа эсвэл аль хэдийнэ гараад ирчихсэн харанхуйтай тэмцэж байгаа гэгээлэг бүхэнд хүч хавсрахаар кино урлагийн амин сүнс болсон зохиолч, найруулагчид гар нийлжээ.

Хөөрхөн байхыг бидэнд сануулдаг хамгийн ойрын зүйлсийн нэг болох алдартай кинонуудаас дурьдвал:

Oblivion
Бараг л Том Крузын ганцаараа тоглосон кино гэж хэлж болохоор гол үйл явдлууд зөвхөн түүнтэй л өрнөдөг. Киноны эхэн хэсэгт гардаг эзэнгүй болоод, усаа шавахуулж байгаа дэлхий нэг уулан дээр Том Круз сууж байгаад лаазанд ургуулсан өвсөө усалдаг хэсгийг санаж байна уу?

After Earth
Уилл Смитийг хүүтэйгээ хамт тоглосон болохоор би маш их сонирхож үзсэн юм. Үнэхээр сайхан бүтээл болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ хамгийн гол нь дэлхий дээрх бүх зүйл хүн төрөлхтөн бидний амьд ахуйг тэжээн тэтгэхийн төлөө биш үгүй хийхийн төлөө ажиллаад эхэлвэл яах вэ?

Avatar
New York Times сонины сэтгүүлч Аватарыг “Биологчийн мөрөөдөл” гэж толорхойлсон байдаг. Тэд магадгүй мэргэжлийн түвшинд шүүмжилж, дүгнэж, сайшааж байгаа байх. Харин энгийн нэгэн үзэгч болох надад тэрхүү унаган байгалийг хайр гамгүй устгаж, алж байгаа хэсэг нь аймшигтай санагдаж байсан юм.

WALL-E
Энэ хөөрхөн хүүхэлдэйг үнэхээр ойлгоё гээд дэлгэцийнхээ урд анхааралтай үзэхгүй бол үйл явдал, өрнөлд дуртай хүмүүсийг өөртөө татах зүйлгүй байж мэднэ. Нэг үгээр хэлвэл уйтгартай. Гэхдээ тэнд хайр дурлал, нэгнээ гэх сэтгэл, хайртай зүйлээ хамгаалах хүсэл гээд хүн төрөлхтөний энгийн хэрнээ эгэлгүй мэдрэмжүүд гардаг. Бас бяцхан саван доторх ногоон өвс.

Өнөөдөрхөн би Pixar анимешний бүтээл “Inside Out” хүүхэлдэйн киноны "> трэйлэрийг үзлээ. Өөдрөг гэгээлэг байх уу, сөрөг бодолд дарагдаж, гутранги нэгэн болох уу гэдгээ хүн өөрөө сонгодог гэдгийг бяцхан хүүхдүүдэд гэлтгүй томчууд бидэнд ч тун ойлгомжтойгоор гаргаж өгсөн бололтой. Том болсон хүний үзэл бодол, итгэл үнэмшил өөрчлөгдөхөд амар биш байдаг болохоор багаас нь эерэг хүн болж хүмүүжээсэй гэсэндээ тэд энэхүү хүүхэлдэйн киног бүтээсэн байх. Өөдрөг хүмүүс л дэлхийгээ хайрлаж, диваажин болгож чадна.

Хүүхэлдэйн кино хүүхдийн сэтгэл санаанд маш томоор нөлөөлдөг гэдгийг “Сансарын хамгаалагч Болтрон”, “Болор шаахайгаа гээсэн үнсгэлжин”, “ Жинхэнэ хайрын үнсэлтээр хариулагдах хараал”-д чин сэтгэлээсээ итгэдэгээс нь бид хангалттай харсан шүү дээ. Харин том хүнийхт нөлөөлөхөд арай дөхөж очихуйц нь уран сайхны кино. Кино урлагийг хүний оюун санаанд зөвөөр үлгэрлэж, нөлөөлөхийг хүссэн найруулагч, зохиолчид маань дээрх бүтээлүүдийг туурвижээ. Харин одоо богино хэмжээний кинонуудыг сонирхуулъя.

7 настай баатар
Иши 7 настай. Тэр уншиж, бичиж, дуулж, бүжиглэж, аав ээждээ тусалж чадна. Бас эмээ болон бяцхан дүүгээ асарна. Хамгийн өндөр ууланд авирч, салхинаас ч хурдан гүйж чадна. Найзууд дундаа хамгийн намхан нь ч гэлээ өрсөлдөгчдөөсөө хүчтэй байж чаддаг юм. Түүний жүжиглэх нь J.Lo – оос, бүжиглэх нь харин Далай ламаас ч илүү. Бас Иши шувуудтай хамт дуулж, амьтай бүхэнтэй найзалдаг. Иши 7 настай ч амьдралын утга учрыг, хэрхэн утга учиртай амьдрахыг мэднэ. Тэр гэрээ гэрэлтүүлэхийн тулд нарыг, хоолоо болгохын тулд гэрлийг ашигладаг. Тэр эх дэлхийгээ хамгаалахын төлөө өөрийн чадахаа хийж байна. Харин чи хэдэн настай вэ?

Байгаль дэлхий бол бүхэлдээ зүй тогтол

Монгол эх орон минь
Яг одоо чи хананаас чинь урсаж байгаа усаа хааж, хэрэглэж байгаа цаасаа хэмнэж, хогоо хогийн саванд хаяж л байвал чи хөөрхөн байна гэсэн үг шүү. Учир нь чи хайрлаж байна шүү дээ. Багадаа сэлж өссөн голоо, сүүдэрт нь тоглож өссөн моддоо, өхөөрдөн тоглодог амьтдаа, илчин доор нь дулаацдаг нараа хамгаалцгаая. Байгальтайгаа ойр байж, аялж зугаалах тусам чамд тийм сэтгэгдэл улам ихээр төрөх болно. Яг одоо гарцгаая.

Эцэст нь Гоолингоогийн итгэл үнэмшил дунд “Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг” гэсэн хэсэг байдаг юм. Тийм ч учраас эх дэлхийгээ хайрлахгүй бол ийм зүйлс бидэнд нүүрлэнэ гэж айлгахаас илүү “Хэрвээ бид байгаль дэлхийгээ хайрласаар байвал ингэж сайхан амьдарч болно. Ийм амьдралыг би мөрөөддөг. Үүндээ хүрэхийн тулд эргэн тойрон маань ийм амьд, ийм сайхан байх хэрэгтэй юм байна” гэж бодогдуулахуйц бүтээлүүд хийгдээсэй гэж хүсч байна.

* “Бүр яг байгалиараа” сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(940)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com