ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аав ээжийн минь сайн хань болох хүн гэж таньсан залууг орхиод өөр хайраа хайх уу? Эсвэл энэ хэвээрээ, ийм мэдрэмжтэйгээ сайн залуутай суух

Миний амьдрал  | 2015 / 03 / 07

Сайн байцгаана уу?
Гоолингоогийн уншигч та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 21 настай, төгсөх курсын оюутан 10-н жилээсээ хойш сургуулийнхаа бандитай үерхээд яг 5 жил болж байна. Түүндээ анхны нандин гэсэн бүх зүйлээ зориулсан аав ээж найзууд гээд бүгд түүнд сайн, сайн залуу шүү гэдэг. Миний заяаны хань жинхэнэ хайр дурлал минь гэж итгэдэг.

 Аав ээжийн минь сайн хань болох хүн гэж таньсан залууг орхиод өөр хайраа хайх уу? Эсвэл энэ хэвээрээ, ийм мэдрэмжтэйгээ сайн залуутай суух

Гэвч битүүнээс хайрыг мэдрэхгүй байна. Мэдээж анхүерхэж эхлээд бүх зүйл сайхан байлаа гэсэн ч хамт удаан байх тусам надад муу муухай талууд нь харагдаж бид огт өөр хүсэл зорилготой гэдгийг ойлгосон. Ер нь л хамт байхад тийм нэг зонсонги байдал мэдрэгддэг. Суугаад нилээн удсан хосууд шиг л байдаг үнэхээр нэгэн хэвийн. Гэтэл одоо би чинь 21-хэн настай шүү дээ. Гал халуун хайр дурлалдаа умбаж хөгжиж дэвших насан дээрээ ийм хайртайгаа зууралдсаар л байна. Өөрийнхөө хэрээр л энэ олон жилийн үерхлээ авч үлдэх гэж хичээх юм. Тэр надад хайртай гэдэг мөртлөө намайг дандаа хоёрт тавьдаг. Надтай уулзаж байхдаа бие өвдөөд байна харилаа гэчихээд биеийг нь асууж залгахад найзуудтайгаа хөлбөмбөг үзэж байна гэх жишээтэй. Өөрөөр хэлбэл над руу тэмүүлдэггүй, би л эхэлж залгахгүй бол над руу хэзээ ч залгахгүй асуухаар завгүй байна гэж бодоод гэнэ. Кино үзмээр байна гадуур гармаар байна гэхээс нааш бид болзоонд явдаггүй. Юуг ч хэзээ ч эхэлж санаачилж байгаагүй. Өөр хүнтэй юмуу гээд хамаг юмыг нь шалгахаар үгүй. Жаахан ингээч тэгээч тэр зүйл чинь болохгүй байна, би ийм зүйл хүсдэг гэхээр намайг байгаагаар нь хайрла гэдэг. Надаас залхсан юм уу?, Харилцаанаасаа уйдсан юмуу гэхээр чи л тэгээд байгаан биш үү,би лав байгаагаараа байна гэнэ. Таарахгүй бүтэхгүй байна салъя гэхээр би хайртай гээд гүйгээд ирнэ. Аав ээжийн минь сайн хань болох хүн гэж таньсан залууг орхиод өөр хайраа хайх уу? Эсвэл энэ хэвээрээ энэ мэдрэмжтэйгээ сайн залуутай суух уу? Би яг яавал дээр вэ? Гоолингоо уншигч та нар минь надад зөвлөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

1. Миний хуучин ажлын өрөөнд нэгэн цэцэг байдаг байлаа. Услалгүй 2 хоночихоор л хамаг навч дэлбээ нь хорчийгоод аль хэдийн хог дээр хаях болсон мэт болчихдог. Тэгсэн хирнээ нэг услаад л 2-3 цагийн дараа үзүүрийнх нь хатаж шарласан хэсгүүд унаж, дахин шинээр ургасан мэт ногоороод үзэсгэлэнтэй сайхан болчихдог байв. Нэрийг нь сайн санахгүй байна л даа. Манай уншигчид сайн мэдэж байгаа байх. Таны насны бүсгүйчүүд бүгд л энэ цэцэг шиг байдаг. Насных нь онцлог гэх юмуу даа. Энэ насныхан хүүхэд нэг зүйл дээр удаан анхаардаггүй шиг их яарамтгай, дайчин бас тогтворгүй байдаг.
Хамгийн гол сэтгэлзүйн нөлөөлөл бол итгэл бөгөөд харилцан нэгнээ ойлгох чадвар юм. Асуудлыг олон тайлбарлаад ирэхээр тайлбарлагч өөрөө бухимдаад ирдэг энгийн жишээ бол хосуудын үл ойлголцолын нэг хэлбэр юм. 1 тайлбарлаж асууна, 2 тайлбарлаж асууна, 3 дахьдаа бухимдана. 4 дэхь тохиолдолд дотроо бугшиж эхэлдэг. Хосууд муудалцах үедээ нэгнийхээ муу муухайг ил цагаан хэлэхийн оронд илэн далангүй байж, өөрт мэдрэгдээд байгаа сэтгэгдэлээсээ хуваалцаж, энэхүү харилцаагаа засаж залруулахын тулд хэсэг хугацаанд уулзахгүй байх нь дээр гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Энэ нь та болон таны найз залуу та хоёрын харилцааг улам ойртуулж нэг нэгэндээ тунгаах боломжийг ч олгох магадлалтай. Аль эсвэл эсрэгээрээ хэн хэнээ сайхнаар дурсаад жинхэнэ аз жаргал нь хаа нэгтээ байгааг олж ч болно.
Залуу хүн өөрт байгаа боломжийг ашиглан өөрийн гэсэн орчныг бүрдүүлж чаддаг байх ёстой. Бусдын болон нийгмийн өмнө хүлээсэн гэр бүлийн үүрэг хариуцлага танд гэр бүл, үр хүүхэдтэй хосуудтай харьцуулвал байхгүйтэй л ижил байна. Тиймээс гаргасан шийдвэртээ харамсдаггүй байх нь чухал. Учир нь цаг хугацаа нэг л олддог шүү дээ. Магадгүй таны одоогийн нөхцөл байдал хэсэг хугацааны дараа таны аз жаргалтай үе байсан ч байж болно. Байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл алдаад үз гэдэг үг байдаг шүү дээ.
Та бол эрх чөлөөтэй бүсгүй. Таны амьдрал таны гарт байна. Хүссэнээрээ амьдрах шиг сэтгэлийн эрх чөлөө гэж юу байхав. Өөрийнхөөрөө зөв бодол, зөв ухаан, зөв гэсэн бүхэндээ тэмүүлж, өөрөөрөө байж чадах сэтгэлийн орон зайгаа олоорой.
Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(505)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Unshigch.   2015-09-10
Emchtei uulzah tsag awah gesen 99885300 gesen dugaar ogt awahgui bn. Yaaj holbogdoh we

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com