ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүний амьдралд үр хүүхэд шиг хэрэгтэй зүйл байхгүй гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгож, мэдэрч байна

Миний амьдрал  | 2015 / 02 / 28

Сайн байна уу, Гоолингоо бүсгүйчүүд ээ?
Би 27 настай нөхөртэйгээ ханилаад 6 жил болж байна. Гэвч хүүхэдтэй болохгүй байсаар өдийг хүрсэн. Олон ч эмнэлгээр явсан даа. Эцэст нь энэ жил онош нь тодорч үрийн гуурсан хоолой 2 талдаа битүүрсэн гэсэн онош тавиулсан.

Хүний амьдралд үр хүүхэд шиг хэрэгтэй зүйл байхгүй гэдгийг би яс  махандаа шингэтэл ойлгож, мэдэрч байна

Өөрөөрөө жирэмслэх ямар ч боломжгүй болсон. Ингээд л хаана үр шилжүүлэн суулгах вэ гэж хайж уулзаж явсаар Ануухай мед төв дээр суулгуулхаар болсон. Батсүхийн Баярмаа эмч их найрсаг хүний төлөө сайн зүтгэдэг эмч байсан. Тэгээд арай л гэж мөнгө төгрөгөө цуглуулж явсаар үр шилжүүлэн суулгасан боловч амжилтгүй болчихлоо. Одоо яахаа мэдэхгүй л сандарч байна. Ахиад шилжүүлэн суулгалт хийсэн ч амжилтгүй болвол яах вэ гэсэн бодол үргэлж тархинд минь эргэлдээд байх юм. Энэ талаар мэддэг үр шилжүүлэн суулгалт хийлгэж байсан бүсгүйчүүд байвал туслаач гуйж байна. Үнэхээр хэцүү санагдаад хүний амьдралд үр хүүхэд шиг хэрэгтэй зүйл байхгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож, мэдэрч байна. Олон жил үр хүүхэдгүй байх үнэхээр хэцүү хүн болгон л яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм гээд л сүүлийн үед бүр энэ асуултаас айгаад найз нөхөдтэйгээ уулзахаас ч айдаг болчихлоо. Бид 2 бүр муудалцаад салах дээрээ тулаад л яалт ч үгүй хайртай болохооор хүүхэдтэй болохын төлөө урагшаа гээд л зүтгэсэн. Хөөрхий нөхрөө өрөвдөх юм. Хэчнээн их зүтгэж амьдарсан гэж бодно. Миний хайрт ээж болох юм чинь ажил хийж болохгүй, хэсэг хугацаанд амар гээд л өр тавьж байж 8 сая төгрөг олоод үр суулгуулсан боловч амжилтгүй. Ахиад Ануухай мед дээр үр шилжүүлэн суулгалт хийлгэх үү өөр сайн эмнэлэг юу байна вэ? Солонгост суулгуулах бол яах вэ? гэсэн олон асуулт тулгараад байна. Та бүхэн мэдэх зүйл байвал туслаач үнэхээр хэрэгтэй байна.

Баярлалаа Гоолингоо

Редакцийн зурвас
Дээрх захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө хэлэхийг хүссэн сонирхолтой зүйл, эерэг энергитэй түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  
Өмнөх мэдээлэл
Япон үндэсний Якисоба
Дараах мэдээлэл
3 сарын зурхай

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(616)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Anuuk.   2016-05-05
Bi nohortoigoo suugaad 6 jil bolj bna 2013 ond bayangol emnelegt uzeeleed suvag bituu bna geed hagaglgaand orj bsan tegeed boloogui l bna ur shiljuulen suulgah talaar bodood gehdee neg aigaad bh ym bolohgui bol yaanaa gd l nohoroo orovdood bh ym ooroosoo bolood huuhedtei bolj chadahguidee oortoo durgui hureh ym 2laa blo l gh ym 2laa huleey l gh ym minii nas yavaad l bdag nas yvah tusam ur shiljuulen suulgahad bolomjgui boldog gesen

Зочин: Anuuk.   2016-05-05
8sayd boloh bolvuu solongost

Зочин: zochin eej.   2015-12-17
Sain baina uu? Chi zaluuhan baina. Bolomj garts bgaa oldono. Ulaanbaatar Songdo emnelgiin emegteichuudiin kabineted burtguulchiheer shinjilgeeg awaad Solongos ruu ni yawuulag gsn. Tedniikh bas iim asuudal shiiddeg yum bn lee Solongos emch nar ni uursduu irj uzlegee hiideg yum bn lee. Medeej ene asuudal chin hamgiin hund daramasuudal shuu. Nuhurteigee tsug shinjilgeeg uguh ni zuw shuu. Gants emegtei talaas baidaggui yum bn lee shuu

Зочин: oyun.   2015-12-17
Sain bna uu.Chi ur shiljuulen suulguulaad amjiltgui bolson Emneleg deeree dahin ur shiljuulen suulguulahad 50% huviin hyamdraltai uneer suulguulj boldog yum.Chi emcheesee ene talaar asuuj lavlaarai Amjilt husie

Зочин: zochin.   2015-06-12
ene 8 sayar chin so~d barag hiilguulchih bh shuu. minii neg tanil so~d ehleed suulguulsan ni togtooguu 2 dahia suulguulaad odoo jiremsen end hyanaltand bgaa. medeelel avah heregtei bol utsaa uldeegerei

Зочин: a.   2015-05-15
qjkjwq

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com