ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

1 бүдэг зураас...

Эрүүл мэнд  | 2015 / 02 / 27

Жирэмсний тестийн талаар чиний мэдэхийг хүссэн бүх зүйл...

1 бүдэг зураас...

Жирэмсний тест ямар учиртай юм бэ?
Үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн үед биднээс hCG буюу “human chorionic gonadotropin” хэмээх нэг төрлийн гормон ялгардаг. Энэ гормон нь цусанд ялгарч бөөрөөр дамжин шээсэнд ордог бөгөөд жирэмсний тест нь шээснээс hCG-г илрүүлэх замаар жирэмсэн эсэхийг тодруулдаг юм.
Жирэмсний тестэн дээр хоёр төрлийн илрүүлэгч бий. Нэг нь control line буюу хяналтын зураас. Энэ зураас нь тест хэвийн ажиллаж байгаа эсэхийг харуулдаг. Хэрвээ хяналтын зураас тодрохгүй бол маргааш нь өөр тестээр ахин шалгах ёстой. Дараагийнх нь жирэмсэн эсэхийг тодруулдаг result / test line буюу үр дүнгийн зураас (ихэнх тестүүд хяналтын болон үр дүнгийн зураас гээд дэргэд нь биччихсэн байдаг). Хяналтын болон үр дүнгийн зураас хоёулаа тодорч байвал жирэмсэн болохыг илтгэнэ. Хяналтын зураас дангаараа гарч байвал жирэмсэн биш гэсэн үг.

Би тестээр үзтэл нэг тод, нэг бүдэг зураас гарсан. Энэ юу гэсэн үг вэ?
Баяр хүргэе! Нэг тод (хяналтын зураас), нэг бүдэг (үр дүнгийн зураас) зураас нь чамайг жирэмсэн болсон гэдгийг илтгэж байна. Зураас бүдэг гарсан бол “эргэлзээтэй” гэсэн утгатай гэж зарим хүмүүс цуу ярьдаг. HCG гормон нь зөвхөн эмэгтэй хүн жирэмсэлсэн тохиолдолд л ялгардаг өвөрмөц гормон учир бүдэг гарвал гормоны хэмжээ бага буюу жирэмсний маш эрт үе дээр явааг илэрхийлж байгаа юм. HCG гормон нь жирэмсний 20 долоо хоног хүртэл өсдөг учраас хэд хоногийн дараа үзвэл өнөөх бүдэгхэн зураас чинь хамаагүй тод болсон байхыг чи олж харах болно. Бүдэг ч бай, тод ч бай, зураас л бол зураас шүү!

Секс хийснээс хойш хэзээ тестээр үзвэл үнэн гарах вэ?
HCG гормон нь дээр дурдсанаар үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэний дараа ялгарч эхэлдэг. Энэ үйл явцыг имплантанци гэж нэрлэнэ. Имплантаци нь үр тогтсоноос 7-10 хоногийн дараа явагддаг юм. Тиймээс хар ухаанаар бол, секс хийснээсээ хойш доод тал нь 7 хоногийн дараа шалгаж байж хариу үнэн гарна гэсэн үг.
Үүнийг илүү сайн ойлгохыг хүсвэл эхлээд овуляцийн талаар тайлбарлах хэрэгтэй болно. Овуляци гэдэг бол өндгөвчнөөс өндгөн эснүүд ялгарах үйл явцыг нэрлэж байгаа юм. Овуляци нь дараагийн сарын тэмдгээс ойролцоогоор 14 хоногийн өмнө явагддаг. Харин энэ үед ялгарсан өндгөн эснүүд 24 цагийн турш амьдрах чадвартай. Өндгөн эс амьд байх тэр хугацаанд сперм орж ирвэл үр тогтож, үр тогтсон өндгөн эс гуурсаар 7-10 хоног “аялсаар” умайн хананд очиж бэхлэгдэнэ. Тэгэхээр үр тогтсон өндгөн эсийг умайд очих тэр үед дараагийн биений юмны ирэх ёстой байсан хугацаа ойртож байдаг. Иймээс бид дараагийн сарын тэмдгээсээ барагцаагаар 4 хоногийн өмнө (хамгийн эртдээ) үзвэл тестийн хариу үнэн гарна. Гэхдээ энэ үед үзээд хариу сөрөг гарвал яаран сэтгэлээр унах хэрэггүй, ахиад 4 хоногийн дараа үзээрэй.

Жирэмсэн болсон хэрнээ тест ганцхан зураастай гарах тохиолдол бий юу?
Хэт эрт буюу имплантаци явагдахаас өмнө үзвэл жирэмсэн болсон хэрнээ ганцхан зураас гарах магадлалтай. 10 эмэгтэй тутмын нэгийн hCG гормоны хэмжээ оройтож ихэсдэг. Хэрвээ илүү баталгаатай үр дүн хүсч байвал энэ гормонд илүү мэдрэг, өөрөөр хэлбэл бага хэмжээтэй hCG-г ч мэдэрдэг тестээр үзээрэй. Мөн цусны шинжилгээгээр тестэн дээр хоёр зураас гарахаас 2 хоногийн өмнө хариу эерэг болохыг мэдэх боломжтой. Сарын тэмдэг ирэхээс 1 хоногийн өмнө үзвэл баталгаатай хариу гардаг боловч бидний биеийн онцлог, стресс зэргээс шалтгаалан овуляци хэзээ ч явагдсан байж болох учир байн байн үзэх хэрэгтэй шүү.

Би саяхан жирэмсний тестээр үзсэн юм л даа. Эхэндээ нэг зураастай байснаа, ширээн дээр тавиад орхичихсон байсан чинь дараа нь хоёр зураастай болчихсон байсан. Тэгэхээр би жирэмсэн гэсэн үг үү?
Жирэмсний тестүүдийн уншигдах хугацаа янз бүр байдаг. Зарим нь хэдхэн минут байдаг бол зарим нь 30 минутын дараа уншигдах нь ч бий. Тиймээс тестээр үзээд хэсэг хугацаанд хүлээснийхээ дараа хариуг нь хараарай. Хэрвээ чиний тест хоёр зураастай болчихсон байвал, азтай бүсгүй минь чи удахгүй ээж болох нь!

Тестээр нэг зураастай гарсан хэрнээ миний биеийн юм ирэхгүй байна. Ямар учиртай юм бол оо?
Биеийн юмны мөчлөг нь тухайн эмэгтэйн амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалдаг. Ядарсан, стресстсэн үед овуляци оройтож явагдсанаар биеийн юм ч оройтож ирэх нь бий. Тиймээс ямартай ч долоо хоногийн дараа ахин нэг удаа тестээр үзээрэй. Одоогийн байдлаар жирэмсэн эсвэл жирэмсэн биш эсэхийг чинь тодруулах баттай зүйл алга.

Өлөн шээсэндээ үзвэл найдвартай гэлцдэг. Энэ үнэн үү?
Орчин үед мэдрэг чанар өндөртэй тестнүүд гарсан учир тэгэх шаардлагагүй болсон. Гэхдээ хэрвээ секс хийснээсээ (овуляци явагдсанаас хойш) 7-хон хоногийн дараа (их эрт гэсэн үг) үзэх гэж байгаа бол өлөн шээсэндээ үзсэн нь дээр. Сүүлийн 4 цагийн турш хадгалагдсан шээсний агууламж буюу концентрацийн хэмжээ арай их байдгаас тэр юм.

Уусан эмний нөлөөгөөр жирэмсний тест худлаа гарна гэж байх уу?
Хэрвээ чи hCG гормоны агууламжтай эм ууж байгаа бол хуурамч эерэг хариу гарч болно. Мөн хэт их ус, шингэн зүйл уусан үедээ үзвэл тест хуурамч сөрөг хариу илрүүлэх боломжтой. Учир нь энэ үед шээс хэт шингэрч, усан хэлбэртэй болсон байдаг. Тиймээс тестээр үзэхээсээ өмнө шээсээ аль болох удаан хадгалсан байвал сайн.

Миний тестийн хариу хоёр зураас гарсан юм. Тэгсэн хэрнээ хэд хоногийн дараа сөрөг гарсан. Яагаад тэр вэ?
Хуурамч эерэг хариу нь хэд хэдэн шалтгаантай.
1. Хэт эрт зулбалт явагдсан /Chemical pregnancy/
Энэ нь өндгөн эсэнд үр тогтсон боловч умайн хананд бэхлэгдэж чадалгүй аяндаа гадагшлах үед тохиолддог. Ихэнх эмэгтэйчүүд үүнийг хойшилсон сарын тэмдэгтэй андуурдаг бөгөөд тэд жирэмсэлснээ ч мэдэлгүй өнгөрдөг. Ихэнхдээ тест ийм жирэмслэлтийг илрүүлдэггүй боловч маш мэдрэг тест илрүүлж чадна. Энэ тохиолдолд hCG гормон өсөх биш буурах чиглэлтэйгээр явж байгаа учир хэд хоногийн дараа сөрөг гарч байгаа юм. Гэхдээ энэ нь дараагийн жирэмслэлтэнд ямар нэг сөрөг нөлөө учруулахгүй тул санаа амар байгаарай.

2. Үргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа
Үргүйдлийн эсрэг эмчилгээнд hCG гормоны найрлагатай эм байх нь олонтаа.

3. Хэд хэдэн төрлийн өвчин
Элэгний болон хавдрын төрлийн хэд хэдэн өвчин hCG гормоныг дэмжсэнээр хуурамч эерэг хариу гарах боломжтой. Гэхдээ энэ нь түгээмэл бус маш ховор төрлийн өвчнүүд (choriocarcinoma, IgA deficiencies, heterophile antibodies, enterocystoplasties, , gestational trophoblastic neoplasms) байдаг. Тиймээс хэрвээ тест чинь худлаа гарсан бол эмчид нарийн шинжилгээ өгөөрэй.

Бүх тест жирэмсэн эсэхийг шалгадаг уу?
Үгүй. Сүүлийн үед жирэмсэн болохыг хүсэгчдэд зориулсан, овуляцийг танддаг тестүүд худалдаанд гарсан байна лээ. Ийм тест нь овуляцийн буюу үр тогтох магадлалтай өдрүүдэд хоёр зураас илрүүлэхээс биш, жирэмсэн гэдгийг илтгэхгүй. Зарим эмийн санд “ovulation test”-ийг жирэмсний тест гэж буруу хэлэн худалдаалах явдал байдаг. Тиймээс тест авахдаа дээр нь “pregnancy test” гэсэн бичиг байгаа эсэхийг заавал хараарай.

Чамд жирэмсний тестийн талаар өөр асуулт байна уу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(145)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Hxh.   2019-05-07
Sain bnu mini sariin temdeg aldagdaj irdeg yma tgd terter uzed 1 garsan 30 min dara uzeen budag 2 bsn dahiad 7,8 tester uzlee neg l bgd bhii yuni uchir ym bolool

Зочин: У.   2019-04-28
sariin temdeg ireh hugatsanasa 3honogiin daraa irsen darana shavhragatai gaa 3 honog irsen tester uzhed 1 tod 1 mash budeg garsan jiremsen bolson bh magadlaltai boluu

Зочин: Мөнгөнө.   2019-04-17
Сайн байна уу? Сарын тэмдэг ирэхээс 2-3 хоногийн өмнө жирэмсний тестээр үзээд 2зураас гарч ирвэл энэ жирэмсэн гэсэн үг үү? Сарын тэмдэг ирэхийн өмнөхөн тестээр үзэж болох уу?

Зочин: enji.   2019-04-15
belgin hariltsand orsni dra biyni ym 1 udrin zaitai 2 uda uzegdeed ungursun. 14 hngin dra tsaasan testeer uzhed 1 zuraas garsan. 22 hongin dra ahin testeer uzehed mun l 1 zuraas garsan. jiremsen bish gesen ug bzde? zarm hmus buyni ym ireegu murtlu halithan uzegdeed ungurhund jirmesen blson gsn ug gltseed baih ymaaa. bs huhni tolgoi hunduurtei bgaad bgaa

Зочин: Jawhaa.   2019-04-09
Sain bainuu minii huh jaahan tomrood shees ih hvred hadgalgahaar uwduud bga yma testeer vzheer neg l zuraas garaad bienii ym irsenii daraa im shinj temdeg ilreed bga yma

Зочин: luka.   2019-03-11
Sainuu biynii ym irheesee umnu 2udaa testeer vzhed 2zuraas garaad 3dahi udaagaa vzhee 1zuraas garj bwal yu gsen vg we yruusuu oilghgvi ym

Зочин: kool.   2019-03-04
sayhan tohioldloor biynii ym ireh uyer belgiin haritsaand ortson ymaa jiremsen boloh magadlal her undur ve

Зочин: Хулан.   2019-02-24
Тийм тохиолдол байдн байнлээ шүү 2 зурас гарах .мөн жирэмсэн болсн үед биен юм үзэгдээд өнгөрдөг

Зочин: zulaa.   2019-02-24
biynii ym irehiin umnu test 2 zuraas garna gej baidag uu 1 ni mash bvdeg bna

Зочин: Нинжээ.   2019-02-19
Жирэмсэн болсний дараа сарын тэмдэг ирдэг үү?

Зочин: Нинжээ.   2019-02-19
Анх 10 сард бэлгийн харьцаанд ороод 11,12,1,2 сард сарын тэмдэг ирсэн юм аа тэгээд 2 сарын 14 ирээд 18 дууссан. өнөөдөр айгаад тестээр үзсэн чин 1 тод 1 бүдэг бн. Жирэмсэн болсон юмуу Хэлээд өгөөч 🙏🏻

Зочин: Нинжээ.   2019-02-19
Жирэмсэн болсний дараа сарын тэмдэг ирдэг үү?

Зочин: tungaa.   2019-02-01
sain baina uu . 2 odor mozok ogson hariu 4 odor garsan. emch ni hariug haraad jiremsen yumuu geh yum mozokoor ilerdeg yumuu testeer uzehed ,1 zuraas garsan hariu ogooch

Зочин: Молор.   2019-01-20
Sn bnuu? Suuliin sariin temdeg 12sariin 3nd irsen tgeed odoo hurtel ireegui. Testeer uzheer 1zuraas l garna. Barag 1sariin2 noos ehleed 7honog bolgon testeer uzej bgaa. Bas sariin temdeg togtworgui irdeg, tsagaan ymnii ylgaralt ihseed otgon bolson. Yg yagaad sariin temdeg irehgui bgn bol?? Tuslaach bas ymar shinjilgee onoshlogoo hiilgh heregtei we?

Зочин: БЯМБАСҮРЭН.   2019-01-17
Sn bnu mni biyenii aldagdaj ired 2 sar bolj bn eswel tvrvvlj ireed eswel 6honogoor hotsrood irsen tgd testeer vzehed 1 bvdeg 1 tod zuraa bsn biyenii yum ired arai dusagvi bsn bolhoor ingj gardg gsn Dahiad vztel neg zuraas ni ulaan nrg zuraas ni tsagaan blood todrood garaad irsen bhin ymar uchirtain bol

Зочин: Таны нэр.   2019-01-08
Minii bienii yum ireh udruusuu 12hongoor hotsorj bn tgd neg testeer vzehd 1zuraastai garsan gehdee testeeree vzehdee buruu vztsen yum boluu neg aygandaa dvvren sheesniihaa deejiig hiij bgd testee dvrsen 25ml sheesnii deejind dvreh estoi bsn yum boluu tuslaach

Зочин: Ujin.   2019-01-04
Sn bn u, minii biynii yum 12.06nd ireed duussan,odoo 1.06 nd ireh estoi yumaa, getel 12.30nd bit zasaj baital dooshoo joohon tuyatai yum garsan, tegeed 1.01nd testeer uztel 1tod 1budeg zuraas garaad bhiin, bi jiremselsen bn gj oilgoj boloh bolow uu? Tuslaach

Зочин: Отгонучрал.   2018-12-27
Минии биений юм ирхээс хэд хоногын өмнө биены юм маань таслалдаж ирээд тгд биений юм ирэх хугацаандаа ирээд тгд ирээд дууссаны дараа биены юм ирж бга юм шиг цус гараад болохгүй болхоор нь тестээр үзсэн чинь 2 зураас гарсан тгсэн хэрнээ цус гараад бхын яахвэ эргэлзээд дахиад тестээр үзхэд 1 зураас гараад бхын

Зочин: Ariun zul.   2018-12-20
Сайн байну миний бие ойрд их хурдан ядарж залхуу хүрэд бас хаяа юма мартад сандаггүй ойрд их ядарж бас бие минь нэгл өөр болоод бна хөх хөндвөрлөж өвдөөд том болцонч юм шиг гэнт уур хүрээл гомдомтгой болоод бс өнөөдөр 4-5цагын хоорон бие цассан чинь доошоо базалж өвдөөд дотор эвгүйрээд өлсөөд амттай юм идмэр санагдад бхын би саяхан 12сарын ихээр тестер үзхэд нэг зураас бсан энэ юуны шинэ тэмдэг вэ хэлж өгж тусалаач

Зочин: Шинээ .   2018-11-09
Баярлалаа мэдээллээ гүйцэд авч чадлаа

Зочин: Ichinkhorol.   2018-07-30
Sain baina uu. bi ug ni 72 tsagiin em uusan yum l daa tgd bienii yum irehgui 5 honoj bn. testeer uzehed 1tod 1 ni budeg bhii yamar uchirtai yum bl

Зочин: Ochki.   2018-02-23
Sain bnu? Neg zvil todruulj asuuh gd zaaval hariu ywularai. Mini sarin temdeg aldagdaggui sar bolgoni 6nd irdeg harn 1sard irehgui bj bgd 16nd irsen. 2sarin eheer tester vzehed 2zuraas garaad neg ni bvdeg bsn emchid vzvvlehed urgin tsewrvv vvssn bn ghde savanda orogui bn 7honogin daraa ireerei gd 7honogin daraa ochihod yuch bhku hvvhd bii boloogui bn gsn. Tgd omno ni 16nd sarin temdeg irsn ym chni odo 2-16nd ireh bh bsn irehgui 7honoloo bas testeer vzeher 1zuraas garch ireed bhin gaduur jhn ywahar doogur hatguulj ovdood bn ene talaar zovolgoo avah gsin bayrlalaa.

Зочин: Anar.   2018-01-06
Sain bnu jipemsleed sar garan bolj bga dooshoo xatguulj owdood bxen gagv bolwuu ??

Зочин: Зочин.   2017-12-13
Bayrlla Goolingoo

Зочин: Бүрнээ.   2017-07-08
Bieiin yum irdgvee ulan 72tsagii em uusn yum tgd testeer shalgh aar 1gard baih yum hed heden udaa shalgsn neg l bgd baih yum

Зочин: марлаа.   2017-07-07
Сайн байн уу би нэг хүүтэй одоо 4 хүрж бга 2р жилийн спрал тавиулад авхуулсан одоо жирэмсэн болхгүй юм яагаад юм болоо хэлээд өгөөч

Зочин: Ариунаа.   2017-06-21
Нэг тест нь н тод нбүдэг 2 зураас тгд дахиад шалгатал 1зурaac жирэмсэн эсвл үгүйгээ мэдмээр байнаа хүүхдтэй болохыг маш их хүсж бна

Зочин: Гэрэл.   2017-06-16
Biyni yum ireh honogoso 14honog hetreed tester uzher danda 1zuraas tgd hoh honduurled bh ym yasn gsn ug ym bil humuse bitgii doromjlooroi hend handah yh estoigooo medehgui bolhor ta buhnese asuuj bn zowlogo ogooch barag 7,8 tester uzsen bvr yh estoigo meddguie

Зочин: зочин.   2017-03-29
2 doloo honoj bnaa getel 1 zuraas garaad bh yum Yaraltai medeh heregtei bnaa hariult uguuch

Зочин: Таны нэр.   2017-03-15
Sn bnu bi torood 10sar garan bolj bgama huuhdee 6sar hursenees hoish daavriin em uuj bga 12 1sard sariin temdeg irsen bolovch ahij irsengui testeer 2ch udaa uzle 1zuraas garaad bhiin

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com