

Чи амьдралаас ихийг шаардаад байдаггүй ч толгойд чинь эргэлдэх элдэв тааламжгүй, хачин бодлууд байнга чамайг шаналгана. Эдгээр жигтэй бодлуудаа хэн нэгэнтэй хуваалцмаар санагдавч чи зүрхлэхгүй. Бүр найз охиндоо ч хэлэлгүй нууцалж өөрийгөө нэг л биш гэдэгт итгэлтэй байх болно. Чи хэн нэгнийг хүсч бүр түүнтэй дотно харьцаанд ч ороход бэлэн байгаа.
Хэн нэгнийг галзууртлаа их хүсч түүнтэй хамт баймаар санагдах нь өсвөр насанд тохиолддог нэгэн даваа юм. Харин хэн энэ бүгдийг хяналтандаа байлгаж ухаалгаар давж гарсан нь хождог. Гэвч ийм хүчтэй бас шунаг хүслийн тусламжтайгаар чи өөрийгөө урьд урьдаас ч илүү таньж бас энэ бүхний цаана юу нуугдаж байгааг олж харж болохыг сэтгэл судлаачид зөвлөж байна.
Учрал 1.
Сургуульд чинь шинэ багш ирсэн. Харин чи хамгийн урд ширээнд сууж түүний яриаг анхааралтай сонсож анхаарлыг нь өөртөө татахыг мөрөөдөн сууна. Эхлээд энэ бүхэн гүн хүндэтгэл мэт харагдах боловч яваандаа хайр дурлал болон хувирна… Цаашаа чиний хүсэл ширээ сандалаас давж чи түүнтэй илүү дотно байхыг хүснэ.
Энэ юу гэсэн үг вэ?
Багш чинь чамаас багагүй ах, өндөр мэдлэг боловсролтой, шаардлагатай нэгэн. үнэн хэрэгтээ энэ чиний аав шиг л хүн. Айх хэрэггүй ээ, чи өөрийг чинь халамжилж, анхаарал тавих хэн нэгнийг үгүйлж. Иймээс л чи мөрөөдөлдөө өөрийгөө ухаалаг, туршлагатай, хүчтэй хэн нэгэн өмгөөлөл хамгаалалтанд хоргодох бяцхан охиноор дүрслэн харж байна. Иймээс чи өөрөө өөрийгөө албадан энэ бүхнийг толгойноосоо авч хаяж шаналгах хэрэггүй. Бүгдийг зөнд нь орхиж өөрийн энэ мэдрэмжээ том ахынхаа найз бүсгүй эсвэл эгч нартайгаа хуваалц. Харин чи тэдний хоорондын харьцааг (ахынхаа найз охинтойгоо харьцах, эгчийнхээ залуутайгаа харьцах гэх мэт) илүүтэй мэдэрч таньж чадсанаар өөрийн энэ хүслээс татгалзаж чадах болно.
Учрал 2.
Чи найз хөвгүүнийхээ найзыг өдөр бүр тааралддаг. Тэр маш хөгжилтэй, аятайхан хөвгүүн. Тэр чиний тухай юу ч боддоггүй. Учир нь тэр чиний биш харин найз хөвгүүний чинь найз. Мэдээж тэр хаа хамаагүй хэн нэгэнтэй дотно харьцаанд ороод байдаг хөвгүүн биш л дээ. Гэвч чи энэ бүхнийг өөрчилж түүнтэй хамт баймаар санагддаг.
Энэ юу гэсэн үг вэ?
Чамайг ямар нэг ноцтой шалтгаангүйгээр хөвгүүн гайхшруулж анхаарлыг чинь татна. үнэн хэрэгтээ тэр чиний найз хөвгүүний найз, найз охины чинь найз хөвгүүн, эхнэртэй эр хүн, алдартай нэгэн гээд хэн ч байсан ялгаагүй чи түүнтэй хамт хүссэнд асуудлын гол нь биш юм. Яагаад ингэхэд чи өөрийгөө түүнд тэврүүлж зогсоно гэж мөрөөдөөд байгаа билээ? Хариулт тодорхой чи эрх чөлөөтэй ганцаараа байхыг хүсч. Чамд удаан нэг хүнтэй үерхэх сонин биш харин хэзээ ч хэн дуртайтайгаа үерхэж, уулзаж баймаар санагдаж байгаа юм.
Учрал 3.
үнсэлцэж байгаа хосуудыг хараад чи харц бууруулдаггүй. Чи тэднийг автобус, троллейбус, гудамжинд, кинонд гээд хаа сайгүй харна… Харин чиний үнсэлцэх дуртай газар бол пиг дүүрэн хүнтэй лифт. Мөн чи найз хөвгүүнтэйгээ орондоо байхдаа хөшгөө татахгүй байхыг хүсдэг.
Энэ юу гэсэн үг вэ?
Чамд олон хүмүүсийн дэргэд үнсэлцэхээс гадна хүн бүрийн анхаарлыг татах зүйл хийх таалагддаг. Чи бусдыг харах дуртай шиг хэн нэгэн чамайг олж хараасай гэж боддог бөгөөд өөрсдийн харьцаанаасаа илүү өөрийгөө хайрлаж хүндэтгэдэг нэгэн аж. Сэтгэлдээ чи жүжигчин, харин эргэн тойрондох хүмүүс чиний үзэгчид. Хамгийн харамсалтай нь гэвэл чи хэний ч анхааралын төвд үлдэж чадахгүй явдал. Чи энэ мэт илэн далангүй тэнэглэлээр өөрөө өөрийгөө л эвгүй байдалд оруулж хоцрох болно.
Учрал 4.
Заримдаа чи гудамжинд дэгжин хөвгүүнтэй зөрөөд өнгөрөхдөө инээдэмтэй мөрөөдөлд автан өнгөрдөг. Түүнтэй ердөө нэг л удаа. Дахин бид тэгээд хэзээ ч уулзахгүйгээр учрах юмсан гэсэн бодол.
Энэ юу гэсэн үг вэ?
үл таних нэгэнтэй дотно харьцаанд орох – энэ бол хэнд ч цаг хугацаа зарж бас хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй харьцааг хүсэх хүсэл эрмэлзэл. Чамайг “Хэн нэгэн өөрт чинь гомдоллож, хэн нэгэнд өртэй мэт явах “ бодол үргэлж шаналгаж байдаг. Шулуухан хэлэхэд чи бие даасан, өөртөө үргэлж итгэлтэй явдаг нэгэн тул энэ байдлаа алдчихвий гэсэн айдаст автаж явдаг юм байна.
Учрал 5.
Чиний найз хөвгүүн эелдэг, энхрий, ялдамхан нэгэн. Гэвч заримдаа чамд тэр чиний чихнээс өвдтөл хазахыг бас гараас чинь хүчтэй барьж орлуу авч шидэх сайхан санагддаг.
Энэ юу гэсэн үг вэ?
үнэндээ чи түүний өмнө ямар нэг буруу зүйл хийсэн бололтой. Иймээс чи шийтгүүлэх ёстой гэж бодож байгаа. Тэр чамтай эелдэг харьцах бүр чи түүний өмнө бүр ч их гэмтэй мэт мэдэрч өөрийн эрхгүй ийм ширүүн хандлагыг хүсдэг байна.
Учрал 6.
Саяханыг хүртэл надад Болдоо маш их таалагддаг байсан. Гэтэл би түүнтэй хамт нэг шөнийг өнгөөрөөснөөр хойш миний энэ сонирхол ор мөргүй алга болчихсон. Харин одоо би Алтайд хайртай. үнэндээ тэр надад ер анхаарал хандуулдаггүй л дээ. Хэн нэгэнтэй би дотно харьцаанд ороод л дахин түүнтэй хамт байх сонирхолгүй болж огт өөр хүнийг хардаг болчих юм.
Энэ юу гэсэн үг вэ?
Чи хэзээ ч үнэн сэтгэлээсээ дурлаж байгаагүй. Сексийн ялалт чамаас өөрийгөө гайхалтай нэгэн гэдгээ харуулахыг шаарддаг. Гэтэл үнэн хэрэгтээ чи өөртөө итгэл төгс нэгэн биш юм. Иймээс л чи өөрийн үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд хөвгүүдтэй дотно харьцаанд ордог. Харамсалтай нь секс чамд би чамд хайртай гэсэн үгийн хэзээ ч авчрахгүй.
Учрал 7.
Чамд дайчин хөвгүүн дурласан. Тэр бүхнийг өөрийнхөөрөө хийж бүгдийг өөрөө гүйцэтгэдэг. Гэтэл чи өөрөө түүнлүү утасдаж, түүнийг кинонд урьж бүр түрүүлж түүнийг үнсэхийг хүсдэг. Чи бүхнийг өөрийн хяналт, удирлаганд дор байлгахыг хүсдэг.
Энэ юу гэсэн үг вэ?
Чи хөвгүүдтэй харьцахдаа тэднийг удирдаж, тэд бүгд чамайг сонсож байхыг хүсдэг. Чамд тэд байр сууриа алдаж өөрийгөө хэрхэн авч явахаа мэдэхгүй байгаа нь хүртэл тааламжтай санагддаг. Чи өөрт чухам юу хэрэгтэйг маш сайн мэддэг. Иймээс чи түүнээс хааяа ч болов би өөрийнхөөрөө шийдэж байхыг хүс.
Сэтгэгдэлүүд (46) | Хэвлэх хувилбар | Үзсэн тоо: 15750 | | | |

ter chn jhn asuudaltai l yum bna.bi odoo 19 bas l nz zaluutgaa untah untahgu geed olon l asuudalt gehdee erhteniig n enhriilne gj jh evgui yumaa