ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ жил бол чиний гялалзах жил

Миний амьдрал  | 2015 / 02 / 21

Сайн байна уу, Гоолингоо?
Сайхан шинэлж байна уу?

Миний бие шинийн нэгнийг өөртөө бичсэн, эрч хvч дvvрэн нэгэн захидлаар эхлvvллээ. Тэгээд шууд л та бvхэнтэй энэхvv захидлаа хуваалцахаар шийдлээ. Та бvхэнд таалагдвал Гоолингоогийн ушигчидтай захидалыг минь хуваалцаарай.

Энэ жил бол чиний гялалзах жил

• Яг л шинэ хүн болсон мэт... Ямартай ч одоо ард хоцорсон бүхнээ ард нь үлдээгээд урагшаа алхаарай, бүсгүй минь. Чи эргээд амжилтыг гартаа оруулж, баяр баясгалантай, аз жаргалтай, хамгийн үзэсгэлэнтэй, ухаалаг, ажилтай нэгэн болж мөрөөдлөө биелүүлэхээр энэ цаг үед ирээд байна. Энэ жил бол чиний гялалзах жил. Хүмүүст шилдэг нь гэдгээ батлан харуулах цаг. Өмнөх бүх алдаагаа засч, түүнээсээ суралцаж өндөрт гар. Бүхнээс илүү их өндөрт гар! Өндрөөс бүх зүйлс сайхан харагдах болно. Тэр үед чи хамгийн аз жаргалтай нэгэн байх болно.
• Хайртай хүнтэйгээ хамтдаа хамгийн сайхан хайрыг бүтээ. Хайртай хүнээ хүндэлж, байгаагаар нь хүлээн зөвшөөр. Түүнд өөрийн гэсэн эрх чөлөөг нь олго. Түүндээ чамайг санах, бодох, өгүүлэх хугацааг олго. Тэр чамд ямар их хайртайг чи мэднэ шүү дээ. Хайртай хүндээ хамгийн ариун нандин, аз жаргалтай сайхан хайрыг мэдрүүлээрэй.
• Чамайг анх бий болсон цагаас л хайрлаж хамгаалж ирсэн аав ээждээ талархаарай. Чиний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тийм л агуу сэтгэлтэй хүмүүс байдаг. Аав ээждээ хайртай гэж чин сэтгэлээсээ хэл бас мэдрүүл. Аав ээжийгээ ажлаа тараад ороод ирэхэд нь халуун хоол цайтай инээмсэглэл дүүрэн угт. Аавынхаа цамцыг угааж, индүүдэж өг. Ээждээ ямар ажилсаг мундаг охин бэ гэдгээ нэг харуул. Тэдний чиний төлөө хийсэн агуу зүйлс бүрийн ачийг заавал хариулж, өдөр бүр баярлуулж, тэдний бахархал нь болоорой.
• Хөөрхөн эгдүүтэй дүүгээ асарч, хайрла. Тэрээр чамайг хаяа өдөж залхаадаг л байх. Гэхдээ чамаас хол байхдаа ямар их санаж өгүүлдэг гээч! Гэрээ орхихоосоо өмнө дүүгээ хайрлаж, түүнтэй тоголж, хичээлийн хувцсыг нь индүүдэж, өөрийнхөө гарын амттай хоолыг хийж өгч байгаарай. Нэг л өдөр чи айлын бэр болоод явахад тэр бүгдийг хийж өгөх цаг олдохгүй юм шүү. Орой бүр унтахад нь үнсээд хайртай гэдгээ хэлээрэй.
• Нууцаа хуваалцаж дотно яриа өрнүүлдэг найзуудтайгаа уулзах бүртээ ямар үзэсгэлэнтэй гоё харагдаж байгааг нь хэлээрэй. Хайрт найзад чинь асуудал тулгарвал түүний хэлэхийг сайтар сонсч дараа нь дотно тэврэлтийг мэдрүүлээрэй
• Эцэст нь өөрийнхөө мөрөөдлийг заавал биелүүлээрэй. Түүнийхээ төлөө тэмц. Мөрөөдөл биелдэг юм шүү. Өдөр болгон цаг минут секунд тутам эерэг зүйл бодож, эерэг мэдрэмжийг өөртөө мэдрүүл. Муу муухай бодлоосоо салах цаг нь одоо юм шүү. Тэвчихийн аргагүйг тэвчихийг тэвчээр гэдэг. Тиймээс бүхий л зүйлд ухаалгаар хандаж, тэвчээртэй байна шүү. Өглөө болгон толиндоо хараад инээгээрэй. Тэгээд өөрт эвтэйхэн хэрнээ чамин хувцаслаад өдөр бүрийг үр бүтээл дүүрэн өнгөрүүлээрэй. Чи ирээдүйд гайхамшгийг бүтээх болно. Амжилт!

Редакцийн зурвас
Дээрх захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө хэлэхийг хүссэн сонирхолтой зүйл, эерэг энергитэй түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  
Өмнөх мэдээлэл
Галын өрөөний бяцхан залиуд - 3
Дараах мэдээлэл
Дүфүтэй хачир

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(416)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com