ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Youtube: Шив шинэ

Энтертаймэнт  | 2015 / 02 / 17

Дэлхий дээр 7 тэрбум хүн байгаа болохоор нүд хужирлаж, чих уяраах зүйл бишгүй юм. Яг одоо үүнийг бичээд сууж байхад ч дэлхийн нөгөө өнцөгт ямар ямар сэтгэл хөдлөм, хөгжилтэй зүйлс болж, бүтэж байгааг таашгүй юм даа. Харин өнгөрсөн сард юу юу болсныг эндээс уншаарай.

Youtube: Шив шинэ

1. Бух тулаанч Мадонна
57 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын тайзан дээрх Мадоннагийн тоглолтыг санаж байгаа биз дээ? Яг тэр дууных нь албан ёсны клип гарсан байна. Өдгөө 57 нас шүргэж яваа, бух тулаанч Мадоннаг эндээс үзээрэй.

2. Улаан оргилыг хүлээх нь дээ
Ахин нэг сонирхолтой хэрнээ, аймшигт түүх тун удахгүй бидний өмнө мэндлэх нь. Аймшигийн юм шиг хэрнээ л үзэх сэдэл төрүүлээд байгаа биз? Энэ оны 10 сард нээлтээ хийх юм байна.

3. Үслэг найзууд үүрд хамт
Одоо зүгээр л хөөрхөн бичлэг үз дээ.

4. Балетийн ертөнцийн муу залуу
Victoria’s Secret Fashion Show, 57 дахь удаагийн Грэмми шагнал гардуулын ёслолын тайзан дээр эгшиглэсэн Хозиерийн “Намайг сүмд хүргээч” дууг сонсоогүй хүн бараг л үлдээгүй байх. Харин энэ дуун дээр Украйны алдарт балетчин Сергей Полунин гайхалтай чадвараа харуулжээ. Түүнийг заримдаа балетийн ертөнцийн муу залуу гэх нь ч бий.

5. Сонирхолтой хүмүүс нэг тайзан дээр
Энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслол үзэгчдийн дунд хэсэгтээ л намжихгүй хэд хэдэн тоглолтуудыг сонирхуулсан юм. Үүний нэг нь Рианна, Канье Уэст, Пол Маккартни нарын хамтарсан уран бүтээл “4,5 секунд” дуу. 20-р зууны хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагийн гишүүнийг өнөө үеийн од нь гийж яваа авьяастнуудтай хамт нэг тайзан дээр харахад ямар байна?

6. Арай ч дээ гэж бодогдож магадгүй л юм
Гэхдээ хар арьст рэп одод угаас л ийм клипээр гангардаг хойно доо.

7. Мумми хүүгийн гуниг төрүүлэм түүх
Эртээ урьдын цагт нэгэн мумми хүү амьдардаг байжээ. Тэр үнэхээр гунигтай эргэн тойрон нь ч бүүдгэр байхаас гадна хүрсэн бүхэн нь амьгүй болон харладаг байжээ.

8. Крис Браун, Кендрик Ламар хоёрын шинэ дуу
“Намрын навчис” хэмээх энэ дууныхаа клипэнд Крис Браун найз бүсгүй Карручи Трантайгаа хамт дорнын дурлалт гүнж, баатар хоёрын дүрд тогложээ.

9. "Blank Space/Jealous/Break Free"
Энэ гурван дууг хоорондоо ингэж сайн тохирно гэдгийг өмнө нь олж харж байгаагүй юм байна шүү.

10. Амьдралд минь амт нэмээд өгөөч
Энэ дуу яах аргагүй энэ сард хамгийн их хандалтыг авчээ. Үнэхээр л сэтгэл хөдлөм хийсэн байсантай маргах аргагүй. Харин чамайг клипийг нь гэрийнхэнтэйгээ, ажлын хамт олонтойгоо эсвэл найзуудаараа хамтдаа сууж байгаад үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

11. Ийм авьяас гэж байх уу?
Гэрийн эд зүйлсээр 2014 оны хит дуунуудыг хөгжимдөн, өөрөө дуулжээ. Хөөрхөн юм аа, тийм үү?

12. “Fifty Shades Of Grey” киноны дууг сонсдоо
The Weeknd, Beyonce, Skylar Grey, Ellie Goulding гээд л маш олон дуучид дэлхий даяар сенсаци тариад байгаа энэхүү киноны дууг олон янзаар дуулсан байгаа. Харин Sia – н дуулсан энэ дууг чи магадгүй сонсоогүй байх.

13. Чинийх бас минийх
Дуучин Beyonce өөрийнхөө амьдралыг харах өнцөг, феминист үзэл, энгийн нэгэн бүсгүйн бодол, хүслийнхээ талаар ярьсан энэхүү бичлэгийг үзвэл чи түүний жинхэнэ хүнтэй нь танилцаж магадгүй юм. Ямартай ч чамд таалагдах болно.

14. Дакота Жонсоны дэргэд бүх зүйл тачаангуй харагддаг
“Fifty Shades of Grey” киноны гол дүрийн жүжигчин Дакота Жонсон Жимми Фаллоны шоунд оролцжээ. Харин өнөөх л хөгжилтэй Жимми маань түүгээр ямар даалгавар хийлгэсэн бол?

15. Аав минь энэ дэлхий дээрх хамгийн хүчтэй эр
Хөвгүүд бүр жаахан байхдаа аав шигээ хүн болохыг мөрөөдөж, охид бүр аав шигээ хүнтэй гэр бүл болох юмсан гэж ярьдаг. Учир нь аавууд ийм л мундаг бас сайхан.

16. "Life is Better With You" буюу чамтай хамт байхад амьдрал илүү сайхан
Michael Franti хэмээх залуу хайртай бүсгүйдээ зориулж нэгэн дуу бичиж, дуулжээ. Харин үүнийгээ хит болно гэж бодоогүй л байх даа.

17. Ихрүүд үнэнээ хэлсэн нь
Энэ бичлэгт Rhodes – ийн ах дүү хоёр камерийн өмнө сууж байгаад аав руугаа утсаар ярьж үнэнээ хэлэж байгаа юм. Ямар үнэн бэ гэхээр тэд хоёул ижил хүйстнүүд ажээ. Төрөлхийн ижил хүйстэн залууст гэр бүлийнхэндээ болон эргэн тойрныхондоо үүнийгээ хэлнэ гэдэг хэчнээн хэцүү даваа байдаг нь ойлгомжтой. Бас тэдгээр хүмүүсийн өөрийг нь хэрхэн хүлээж авах нь ч тодорхойгүй. Харин ах дүү хоёрын аавыг бусад эцэг эхчүүдэд үлгэр дуурайл болохуйц хандлага үзүүлсэн хэмээн Ellen магтсан байна лээ. Тэдний бичлэгийг Youtube – ээс 17 сая хүн үзсэн байсан шүү.

18. Үнсгэлжин эргэн ирэх нь
Энэ мэдээг өмнө нь та нартаа дуулгасан л даа. Гэхдээ эндээс дэлгэрэнгүй трэйлэрийг үзээрэй.

19. Furious 7
Fast&Furious цуврал Furious нэртэйгээр 7-р ангиа гаргах гэж байна. Талийгаач Пол Уолкер киноныхоо зураг авалтыг хараахан дуусгаж чадаагүй ч орлон тоглочдын тусламжтайгаар дуусгасан байна.

20. Ахиад нэг ид шид
Энэ оны 5 сарын 22 –нд нээлтээ хийх Диснейн дараагийн бүтээл “Tomorrowland” – ийн албан ёсны трэйлэр цацагдаад Youtube- чидийн анхаарлыг ихээхэн татжээ. Хаана ч байх боломжгүй өөр нэгэн шидэт ертөнцийг төсөөл дөө.

21. Бao Бao - ийн амьдралын хамгийн анхны цас
Бяцхан пандагийн цасан дээр тоглож байгааг нь хар даа.

22. Ахиад л Жимми Фаллон
Гэхдээ бүр ч сонирхолтой бас инээдтэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(736)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com