Сайн байнауу?
Гоолингоогийн уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Би энэ Миний амьдрал буланг байнга уншдаг. Энэ удаа өөрөөзахиа бичихээр шийдлээ. Та бүхэн надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна . Бид хоёр их орой гэр бүл болсон. 30 гарсан хойноо бүтээсэн хоёулангийнх нь анхны амьдрал юм.
Манай нөхөр гадаадад олон жил болсон хүн. Би ч бас гадаад сурч, ажиллаж байсан. Суугаад 3 жил болж байна. Нэг ой гарантай охинтой. Охиноо хадам аав ээжээрээ харуулаад би ажлаа хийдэг. Нэг хувийн компанид удирлагын түвшинд ажилладаг. Хоёр ч дээд сургууль төгссөн. Манай нөхөр хуульч мэргэжилтэй боловч таксинд яваад л амьдралаа залгуулж байна. Би олон хүнтэй ажилладаг болохоор өглөө босоод жаахан нүүр амаа янзалж үсээ угаах ч юм уу өөртөө жаахан анхаарал тавих юм бол хэндээ сайхан харагдах гэж алцаганаад байгаа юм гэж загнаж уурлана. Сүүлдээ нуугдаж байгаад нүүрээ будна одоо тайлан балансын үе болхоор жаахан оройтоно. Тэгэхээр энэ гэрт чиний хэрэг байхгүй зайл гээд л хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Нэг л юм асуучих юм бол жишээ нь зурагтаар гарч байгаа хэн нэгнийг л энэ хэн билээ гээд л асуучих юм бол иймхэн юм мэдэхгүй арчаагүй гээд загнаж эхэлнэ. Яхир хатуу өөрөөс нь асуухгүй өөрөө мэдээд гэр орноо цэвэрлэх гэхээр бас л буруудна. Асуугаад хийх гэхээр бас л буруудна. Юм асуулаа гэнэ охиноо өөрийн мэдлээр хөхүүлж чадахгүй. Их хөхүүллээ бага хөхүүллээ гээд л энэ гэрт миний мэдлээр хийгдэх нэг ширхэг ч юм байхгүй.
Нөхөртөө гомдоод нэг хэсэг их уйлдаг байлаа. Ил далд миний нүднээс нулимс унаж байгааг харвал гал дээр тос нэмэхтэй адил юм болно. Үхсэндээ уйлаад байгаа юм? Чи уйлж муу ёрлоод таксинд хүн олдохгүй байна гэнэ. Өнөө өглөө гэхэд өглөө цайгаа ууж чадсангүй. Чи юм идэж яадаг юм гээд идэх гэж байсан юмыг булаагаад авчихсан. Салаад явчих гэхээр өөрийн гэсэн байр орон байхгүй болохоор аав ээждээ төвөг удаад яах вэ, сэтгэлийг нь зовоочих байх гэж бодно. Манай аав хорт хавдартай хэвтрийн дэглэмэд байдаг болохоор гэр рүүгээ явж чадахгүй. Хаачих вэ гэж шанална. Нэг удаа охиноо 9 сартай байхад өөрийнхөө аав ээжийн дэргэд намайг зодсон. Зодсон шалтгаан нь чанга орилоод охин цочоод байна гэж хэлснээс болсон юм. Тэгээд бисалахаар шийдээд тэр өдөртөө аавындаа очсон. Охиноо хувийн цэцэрлэгт өгөөд өөрөө ажилдаа ороод нэг сар орчим болсон. Миний охин ядаж байхад аавдаа их сайн. Ээжээ гэж хэлж чадахгүй мөртлөө л ааваа гэж уйлна. Бие нь өвдөнө, шөнө ч их уйлна. Би өдөржин ажиллаад шөнөжин охиноо тэвэрч сууна. Нэг өдөр ажлаасаа ирэхэд нөхөр маань ирчихсэн, охин маань инээд алдчихсан,халуураад бие нь өвдөөд байсан нь зүгээр болчихсон сууж байсан.Тэр шөнөдөө охин маань уйлаагүй. Охиноо өрөвдөөд буцаад нийлсэн.
Ер нь би олон юм ярьдаггүй нэг их хэрүүл хийгээд байдаггүй. Нөхрөө засрах болов уу яах бол гэж бодох юм. Охиноо бодоод л тэсч, өдөр болгон загнуулж хараалгуулж хааяа нэг цохиулж аваад юу ч болоогүй юм шиг тэсээд л явна. Сүүлдээ гэр рүүгээ явмааргүй санагдах юм. Цаашдаа би яах хэрэгтэй вэ? Би бүр яахаа мэдэхгүй байна. Үнэн сэтгэлээсээ зөвөлгөө өгч туслаач! Яахаа мэдэхгүй байна.
Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.
Сэтгэгдэл (14) | Хэвлэх | Үзсэн тоо: 32414 | | | |
Өмнөх мэдээлэл Жимстэй тавган жигнэмэг |
Дараах мэдээлэл Бэлтгэлтэй байя! |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802