ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүн юу бодно, түүгээрээ л харагддаг юм шиг ээ

Миний амьдрал  | 2015 / 02 / 07

Сайн байна уу?
Гоолингоо болон Гоолингоочууддаа энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе! Би та бүгдтэй адил Гоолингоогийн уншигч, мөн амьдралыг зах зухаас нь ойлгох гэж унан босон хичээж яваа 20-иод насны бүсгүй байна. Багаасаа л гадаад ба дотоод гоо сайхны талаар сонсч өссөн болохоор учрыг нь ойлгож амжаагүй ч толгой дотор хүний, тэр тусмаа эмэгтэй хүний дотоод гоо сайхан бусад зүйлээс нь чухал, гаднаа хэчнээн хөөрхөн ч дотроо муухай бол хэрэггүй гэсэн бодол суусан юм. Зарим хүмүүсээс бүр царай зүс яахав толгой дотроо л юмтай байгаарай гэж олонтаа сонссон.

Хүн юу бодно, түүгээрээ л харагддаг юм шиг ээ

Тэгсэн хэдий ч би өдийг хүртэл дотоод гоо сайхан гэж юу болохыг гүйцэд ойлгоогүй л явна. Яг ямар хүнийг дотроосоо үзэсгэлэнтэй гэж нэрлэдэг юм бэ? Тэр зүйл нь надад байдаг ч юм уу гүй ч юм уу? Яаж суулгах вэ? Яаж дотроосоо үзэсгэлэнтэй болох вэ? гээд л боддог байв. Би шилжилтийн насан дээр байх үеэсээ л гадны алдартнуудыг харж даган дуурайж, хувцас хунар, зүс царайгаа тордож ирсэн. Юм хөгжөөд бүх бололцоо нь ч байна. Хажуугийн ангийн өөртөө зохицоогүй хувцаслаад нүүрээ халтартуулаад будчихсан охинтой зардал мөнгө ч яг адилхан гарж байхад яагаад гадаад төрхөндөө анхаараад “хөөрхөн” харагдаж болохгүй гэж? гэж бодон өөртөө анхаарч ирсэн юм.Тэгээд л өөрийнхөөрөө “хөөрхөн” болчихоод явахаар хүмүүс үзэсгэлэнтэй шүү гээд л магтана.Тэр бүрт баярлаад л бүр өөрийгөө нөгөө “үзэсгэлэнтэй” нь юм болов уу даа гэж боддог болов.

Харин сүүлийн үед яагаад ч юм заримдаа тийм магтаал сонсохоор хүнд санагдаад, би хангaлттай үзэсгэлэнтэй биш гэж бодоод, дотор минь хоосон байгаа юм шиг санагдаад байдаг болчихсон. Тэгээд л дотроосоо үзэсгэлэнтэй болох гэж хичээгээд л янз бүрийн судалгаа шинжилгээ хийж гарав. Эцсийн дүнд тэр нь их энгийн зүйлсээс эхэлдгийг ойлгож эхэлж байна.

Хүн юу бодно, түүгээрээ л харагддаг юм шиг ээ. Сайхан харагдахыг хүсвэл сайхан зүйлийг бодож сэтгэж, учирсан бүx зүйлс бас хүнийг эерэг талаас нь харж, өчүүхэн бодол эсвэл үйлдлээр өөрийгөө бас бусдыг аз жаргалтай болгож чадаж байвал би их сайхан, үзэсгэлэнтэй хүн болох юм шигээр боддог боллоо.

Бидний эргэн тойронд яаж гаднаасаа сайхан харагдах вэ, яаж хөөрхөн харагдаж сайхан хувцаслах вэ гэх мэт гадаад гоо сайхны талаар олонтаа яригдаж, зөвөлгөө туслалцаа их байдаг ч дотоод гоо сайхны талаар тун бага дурьдагддаг. Уг нь хүүхдэд багаас нь л дотоод гоо сайхан гэж дэмий яриад л байх биш харин хэчнээн чухал, гайхалтай зүйл болох, бас хэрхэн дотроосоо үзэсгэлэнтэй байхыг ойлгуулаад өгвөл том болсон хойноо над шиг ингэж учраа олохгүй индүүрч явах хүн ховор байхсан.

Гоолингоо гэж эмэгтэй байдаг бол яг л миний төсөөллийн үзэсгэлэнтэй хүн байдаг байх даа. Бас Гоолингоочууд дунд дотоод гоо үзэсгэлэнг өөрийн болгож чадсан хүмүүс олон байдаг байх гэж бодоод би энэ захидлаа та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн юм. Энэ үг, энэ агуулга өөрөө үнэхээр агуу болохоор би улам хичээж дотоод гоо сайхан гэж яг юу болохыг илүү их ойлгон өөртөө хэвшүүлтлээ ингээд орхьё. Хүндэт Гоолингоо, бас захидлыг минь уншиж суугаа та бүгд дахин нэг тунгааж үзээд надад болон над шиг төөрөлдөж яваа хүмүүст, тэгээд гол нь өөртөө дотоод гоо сайхны талаар мөн түүнийг хэрхэн эзэмших тал дээр туслаж зөвлөөрэй.

Аз жаргал, гоо сайхан бүхнийг xүсье!

Хүндэтгэсэн,

Найз чинь.

Редакцийн зурвас
Дээрх захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө хэлэхийг хүссэн сонирхолтой зүйл, эерэг энергитэй түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  
Өмнөх мэдээлэл
Хайртдаа өгөх DIY бэлэгний 10 санаа
Дараах мэдээлэл
Бүтэн болго

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(628)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com