ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ээжийн минь цөөн хэдэн үг нь надад тэвчээртай байх хэрэгтэйг ойлгуулсан

Миний амьдрал  | 2015 / 01 / 31

Сайн байцгаана уу, хөөрхөн Гоолингоочууд аа?
Би өөрийхөө жижигхэн жишээн дээрээс надад үүссэн хамгийн гоё дурсамжийг хуваалцангаа бүсгүйчүүддээ ч гэсэн ганцхан зүйлийг хэлэхийг хүссэн юм.

Ээжийн минь цөөн хэдэн үг нь надад тэвчээртай байх хэрэгтэйг ойлгуулсан

Наадмын өмнөх өдөр би найз залуутайгаа муудалцав аа. Уг нь бид 2 жил болгон Соёолон морины уралдааныг үздэг байсан болохоор би тэр өглөө нь 5 цагт босоод бэлдээд хүлээгээд л байлаа ирдэггүй ээ.Тэгэхээр нь залгасан чинь утас нь салгаатай байна аа. За цэнэг нь дууссан юм байлгүй гээд дахиад хүлээж байгаад унтчихаж. Нэг сэрсэн чинь өдрийн 12 цаг болж байв. Бүр яасан юм бол гэж гайхаад гэр рүү нь залгатал өвөө нь ‘’Миний хөө, Америк явчихсан шүү дээ. Чи мэдээгүй юм уу?’’ гэж байна. Би ч бүр гайхаад үг ч гарсангүй. Ёстой л ‘’шок’’-нд орно гэдэг нь болсон.

Тэгээд дандаа цуг яваад байдаггүй би чинь лагер явах гээд юмаа бэлдэж байгаа гэрийнхэндээ би хамт явъя гэж хэлээд лагер явлаа. Аав ч ‘’Миний охин чинь юу болоо вэ? Ашгүй аав ээжтэйгээ хамт яваад, найз нь яагаа вэ?” л гэнэ. Нөгөөх нь сайндаа ч биш ганцаараа байвал галзуурчих гээд,болдог л бол араас нь нисээд оччихмоор байлаа. Гэрээс гарахын алдад Facebook ортол мань хүн харин хэдэн найзуудтайгаа бас болоогүй ээ охидуудтай Солонгост зугаалж явааг олоод мэдчихлээ. Ингээд бүр дайран дээр давс гэдэг л боллоо доо.

Тэгээд лагер явах замд ээж ажигласан бололтой очсоныхоо дараа “Хоёулаа уул руу алхъя” гээд намайг аваад явлаа. Би ч хоёулахнаа байгаа дээр нь гээд л ярьж өглөө. Тэгсэн ээж надаас чи одоо тэгээд яах гэж байна? гэхээр нь онгоцноос буунгуут нь залгаад яагаад хэлэхгүй явсныг нь асууна гэж ууртайхан шиг хэлсэн чинь ээж ‘’Миний охин, чи одоо том болсон. Жаахан хүүхэд биш ээ! Тийм болохоор утсаар ярьтал нь хүлээ. Харин ярих үед нь юу ч болоогүй юм шиг одоо 1-0 шүү. Дараа намайг буруу зүйл хийхэд 1-1 болоод чи уурлахгүй шүү гэж хэлээрэй ’’ гэсэн юм.

Шөнөжин би бараг л бүх хэлэх үгээ бэлдэж хонолоо. 2 хоногийн дараа Инчеоноос Лас Вегас нисэх гээд хүлээх зуураа надруу залгалаа. Би ч яаж зүгээр байхав нулимс урсаад л явчихлаа их л гомдсон бололтой. Тэгсэн амнаас хэрүүлийн ч биш гомдолын ч бас биш удаан санасан хосууд шиг л яриа өрнөсөн. Ингээд 21 хоног болоод буцаад ирнэ гэв.

Түүнээс хойш би нэг ч удаа чи надад хэлэлгүй явсан энэ тэр гэж ам нээгээгүй юм. Ээжийн хэлсэн үгэнд тэвчээртэй байгаараа гэдэг үг байгаагүй ч цөөхөн хэдэн үг нь надад тэвчээртай байх хэрэгтэйг ойлгуулсан. Тэрний хүчээр найз залуу маань миний тэвчээртэй зангаар хамгийн их бахархдаг, ийм ухаантай ш дээ гэж магтдаг болсон юм. Хайртай хүнээсээ магтаал сонсох хамгийн гоё биш гэж үү?

Одоо бол хэр баргийн юманд уурлаад байхгүй, хэрүүл хийгээд байхааргүй бүсгүй болж. Тэгэхээр харьцаа ч гоё болдог юм байна лээ. Та нар маань ч гэсэн бага багаар тэвчээртэй болоорой. Эмэгтэй хүнд байх ёстой хамгийн чухал зан энэ юм билээ шүү. Уншсанд баярлалаа.

Редакцийн зурвас
Дээрх захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө хэлэхийг хүссэн сонирхолтой зүйл, эерэг энергитэй түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(314)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2015-11-01
yagaad zaawal buruu ch bai zuw ch bai emegtei hvn tewcheertei bh estoi yum be vneheeer hetsvv bn tewcheertei yu ch helehgvi bol emegtei hvn mundag boloh yumjuu naad magtaal chin neg talaaraa sain ch neg talaaraa vnen so yuma

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com