ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Намайг үл тоосон, ажилгүй залхуу байдал нь хэзээ засрах бол?

Миний амьдрал  | 2015 / 01 / 24

Сайн байна уу, Гоолингоо? Танай сайтыг уншдаг нэгэн эрэгтэй уншигч байна. Надад нэг хуваалцах, тусламж хүсэх... яг юу гэхээ ч мэдэхгүй юм их л ганцаардаж байна. Ийм юм болсон юм аа. Би гадаадад ажиллаж амьдардаг. Нэг удаа өөр орон руу явбал арай гайгүй ажил хийж, мөнгөтэй болох боломж их гэж санаад сурч байсан улсаасаа явчихсан юм. Нэг л том зорилго тавиад машин авна нэрийдлээр эхний удаад ажил төрөлд ороод, олон цагаар их л зорилготой урамтай ажилладаг байлаа.

Намайг үл тоосон, ажилгүй залхуу байдал нь хэзээ засрах бол?

Ядарч шантрах болгондоо зорилгоо бодож өөртөө урам өгдөг байлаа. Зарим үед хоосон хонох ч үе байсан. Тэгж байгаад найз нөхөдтэй болоод гадуур гарч, орох ихсээд амьдрал ид л цэцэглэж байсан юм. Нэг найзтайгаа ярилцаж байгаад хамт байя цугтаа гээд нэг найзынхаа хажуу өрөөнд орж байсан юм. Тэндээ амьдраад л ажиллаад л их дажгүй мөнгө төгрөгөө хураагаад л гайгүй болоод их л жаргалтай эрмэлзэлтэй хүн байсан юм. Гэтэл тэр хажуу өрөөний 2 хос салваа. Найз хүүхэн нь ч тоосон шинжгүй цуг байсан залуу нь яваад өгсөн. Тэгээд л бид нар гэдэг улс байраараа ганц 2 ууж идээд байтал нөгөө хүүхэн надад ханд хаяж эхэлсэн. Би ч эхлээд тоогоогүй хүүхэдтэй хүн байсан болохоор. Тэгээд нөгөөтөх чинь надаас салахаа болиод чамаас өөр хүнд ингэж дурлаж байгаагүй. Чамаас өөр хүнээс бол би амархан уйддаг залхдаг гэсэн. Чамаас л уйдахгүй залхахгүй байна гэж хэлдэг байлаа. Би ч ихэнхдээ тоогоогүй ба энэ харилцаа нэг сар үргэлжилсэн юм. Би ажилгүй болоод яах ийхээ шийдээд хуучин нутагруугаа буцахаар болсон. Тэгээд явахад минь уйлж гуйгаад явуулсан юм. Очсон хойноо холбоотой дандаа л мэссэнжэрддэг байлаа. Би ч буцах бодолгүй байсан юм. Тэгэхэд нөгөөдөх маань утасны цаанаас уйлаад хурдан ирээч чамгүй үнэхээр байж чадахгүй нь гээд сүйд. Би ч гэж би хэлж байсан үгэнд нь хууртаад оччихсон юм. Бас би дотроо тэр хүнтэй хамт байя гэсэн бодолтой боловч хүүхэдтэй хүн хэцүү, дасвал сэтгэлээ авч чадахгүй, хүүхэд нь намайг юу гэдэг бол, би өөрөө залуу хүн гэж айж байсан. Тэгээд нүдээ аниад очсон. Яг онгоцны билетээ урд өдөр нь аваад л нөгөө хүүхэндээ гэнэтийн бэлэг барих гээд тэр өдрөө холбоогүй байсан. Тэгээд бүр сэтгэл хөдлөөд утасруу нь залгасан авдаггүй мэссэж бичсэн хариугүй. Би ч гайхаад яасан юм бол гэж бодсон. Бараг шөнө дунд нөгөөдөх маань залгаад хуучин нөхөртэйгөө хүүхдийнхээ талаар ярьж ууж суугаад ирлээ гэсэн. Би ч дурамжхан аан тийм үү би харин очих гээд тийз авсан болиулдаг юм билүү гээл дурамжхан хэлсэн чинь “Чи нээрээ ярьж байна уу?” гээд л сүйд. Тэгээд би гэж хүн онгоцны буудлаас их л уравгар очсон юм. Тэгсэн нөгөөх маань тосчихон зогсч байсан. Тэвэрч аваад юу юугүй л нулимс дуслуулаад уйлж гарсан “Чамайг санасан. Аймар их” гээд л. Тэгээд бид хоёр тэдний эгчийнд нь амьдарсан юм. Тэгээд л бүх зүйл эхэлсэн. Эхний 7 хоног сайхан л байлаа. Дараа 7 хоногоос найз бүсгүйн минь зан нэг л ойлгомжгүй болж эхэлсэн. Ууртай нэг л дурамжхан. Би гайхаад, гомдоод, гараад явчихдаг байлаа. Тэгээд л араас мэссэж бичнэ, залгана. Тэгэхээр нь чи яагаад байгаа юм бэ? гэхээр “Уучлаарай” гэдэг байсан. Надаас эгч хүн, урьд нь хүнтэй удаан амьдарсан хүүхэдтэй хүн л дээ. Тэгээд би ч ажилд ороод харицаа нэг л сонин тэр хүн надад урьдынх шигээ дурлахаа больсон мэдрэмж өдөр бүр төрж, өглөө бүхэн нэг л хөндий байдаг болсон. Уух их дуртай шоу цэнгээн орж гарах гээд л, хоол хийх дургүй, жоохон задгай, цэвэр хүн биш л дээ. Гэхдээ шоудахаа боливол их өөртөө анхаардаг хүн байсан. Би ч өөрөө хоол хийх дуртай, тэр болгон юм хэлэхгүй, гомдсон ч гэсэн гэр орноо цэвэрлээд л байж байдаг байлаа.

Нэг өдөр ажил тараад утсаар ярихад их л дуу муутай ярьж байсан. Тэгээд найзтайгаа уулзлаа гээд тасалсан. Би ч гэртээ очоод хүлээгээд л байлаа. Нэлээн удаан хүлээлээ ирдэггүй. Утас руу нь залгасан авдаггүй. Хүнээс асуусан найзтайгаа ууж байгаа сурагтай. Тэгэхэд нь хүний хань хүн байж ажлаас ирэхэд хоолгүй гэхэд ядаж инээгээд угтсан бол гэдэг гомдол орж ирэв. Би ч гараад явсан. Ганцаараа голын эрэг дээр юм бодож шар айраг уусан. Нөгөө хүнээ харьсан болов уу гээд залгасан хариагүй л байлаа. 12 цаг өнгөрч байхад би найзруу нь залгахад “Ууж байна” гэсэн би хаана байгааг нь асуугаад яваад очиход нөгөөх чинь таг дуугүй болсон. Би ч уурлах гомдох зэрэгцээд “Чи яасан сонин хүн бэ? Харихгүй юм уу? Би чамайг санаад байхад чи ингээд ууж байдаг” гээд эхэлсэн тэгтэл өөдөөс гэмшсэн шинжгүй уурлаад учиргүй намайг түлхээд харихгүй гэсэн би ч явъя гээд тас тэврээд тэгсэн чинь намайг түлхээд учиргүй их цохиод эхэлсэн. Тэгэхэд нь би өргөж байгаад хальтраад уначихсан юм. Тэгээд намайг дээрээс цохиж байгаад яваад өгсөн. Би тэр үед шар хөдлөөд орилоод уйлж байсан. Тэнд 2 залуутай үлдээд тэгсэн нэг залуу нь “Наадах чинь хуучин залуутайгаа уулзах гээд явчихлаа. Тэнд байгаа” гэж хэлсэн юм. Би шууд явж очоод хөтлөөд явсан чинь уурлаад түлхсэн би хэрэндээ чангаатал манай хүн хашлага мөргөөд уначихсан. Хамарнаас нь цус гараад намайг цохьсон гээд бөөн юм болсон. Тэгээд би тэр өдрөө сална гээд өнгөрсөн. Тэрний дараа харахад хамар нь шалбараад сэтгэл өвдөөд өөрийгөө их буруутгаж байсан.

Харьцаа хэвэндээ л нэг л хүйтэн хөндий. Урьд нь надад сайн гэдэг байсан хүн биш байсан. Намайг хүсдэг хүлээдэг хүн байхаа больсон байсан. Дараа нь дахиад л ууж байгаад хэрэлдээд нэг залуу руу сүрхий хандтай сугадаж аваад миний хажууд өвөр дээр нь суугаад л сүрхий. Би ч юм ярихгүй уурлаад л гомдоод л. Тэгсэн намайг дуудаад “Чи яасан бэ? яагаад байгаа юм?” гэхэд нь яагаа ч үгүй гэсэн. “Чи өөр байна” гэхээр нь би чи яасан сонин хүн бэ? миний хажууд өөр хүнтэй гээд л эхэлсэн. Тэгээд бас л уурлаад намайг цохиод авсан. Би ч энэ удаад чи даварч байна гээд түлхэх гэж байгаад хальт цохьсон. Тэгээд дахиад л сална гээд л өглөө нь ажилдаа яваад ирсэн чинь хацар нь хавдсан байсан. Би ч гайхаад уул нь ийм юм болох ёсгүй гээд өөрийгөө алмаар байсан. Өөртөө ямар их гомдов. Тэгээд энэ хүн надад ингүүлэн байж хажууд байгаа, надад хайртай гэж бодсон. Уучлалт гуйгаад л, гүйгээд л. Тэгээд хуучин харьцаагаа сэргээх гэж нэг болзоонд урив. Анхных шигээ уулзаад л, сэтгэл догдлоод л баярлаад л. Харих гээд явж байтал утас нь дуугараад хуучин нөхөр нь залгаад гэрийн ойролцоо согтуу байсан юм билээ. Намайг түрүүлээд орж бай хайр нь уулзчихаад удахгүй араас нь оръё гэв. Би ороод 2 цаг хүлээсэн байхгүй. Мэссэж бичихээр орлоо гэж бичнэ. Тагтан дээрээс харсан чинь нөгөө 2 чинь тэврэлдсэн үнсэлцсэн бие биенээ үнсээл би шууд л шоконд орсон. Тэгээд би аль болох уужуугаар хэрвээ ийм юм бол чи нөхөртэйгөө буцаад нийл гэхэд тэр үгүй гэж гүрийсэн. Бас нүдээрээ харсан зүйлийг минь эрс үгүйсгэсэн. Миний нүд буруу харна гэж байхгүй биз дээ? Тэгээд бас л салаагүй. Харилцаа сайжирсан юмгүй шууд л унтарч орхисон. Анх намайг хайрлана гэдэг байсан хүн шал өөр болсон. Аль болох л ууж идэх талаар байнга хэлнэ. Гэрээс гарахгүй лам боллоо гэнэ. Уул нь 14 хоногтоо заавал нэг гардаг юм. Би өөрөө тийм хүн биш болохоор сайн ойлгохгүй бас хүүхэдтэй эмэгтэйг би хайрлах, өрөвдөх сэтгэлээр хандаж байхад арай л өөрийнхөөрөө санагдаж байна. Би буруугүй зүйлдээ уучлалт гуйж аргаддаг. Тэгсээр байгаад муу зан сургасан ч юм шиг. Намайг үгүйсгэж доош нь хийж дүү гэдэг болсон. Чи юу ч мэдэхгүй гэх маягаар хүндлэл нь алга болсон.

Саяхан бас энэ маягаар хэрэлдээд урьдынхаараа намайг цохиж гарсан. Миний ч уур хүрээд эмэгтэй хүн байж ажилгүй, хоол хийж чадахгүй, уух дуртай энээ тэрээ гээд л намайг цохихоор нь уурлаад би согтолттой байсан болохоор зөрүүдлээд алгадсан юм. Хэчнээн уурлаж хэрэлдсэн ч тэгэх ёсгүй байсан юм. Би үнэхээр тэнэг хүн юмаа. Одоо салах дээрээ тулсан нэг өрөөнд тус тусдаа унтаад байж байна. Хүүхэд нь дунд гүйгээд л. Манай хүн ч шийдсэн бололтой. Хүн амьтантай сүрхий утсаар яриад чатлаад л байх юм. Надад хэцүү юм. Энэ хүн надад хайртай ч юм шиг. Үгүй ч юм шиг. Би гомдоогоод байгаа ч юм шг. Юу хэлэхээ мэдэхгүй байна. Одоо явна гэсэн би явуулах санаатай. Гэхдээ надад их хэцүү сэтгэлийн зовлонтой асар их ганцаараа гарч алхаж уйлах юм. Уул нь эр хүн хатуужилтай байх хэрэгтэй биз дээ? Арчаагүй юм. Хэрвээ би урьдынх шиг ээ гуйх л юм бол энэ хүний хүйтэн харицаа хэзээ ч дуусахгүй байх гэж айж байна. Намайг хэзээ анхных шигээ хайрлах бол? Бид 2-ын байр солигдсон юм шиг. Би энэ хүнийг надад хайртай гэж хэлж байсан бүхэнд нь хууртжээ. Би үнэндээ гэрээс гадуур хонож ууж идэж байсангүй. Өөр хүнтэй ярьж, мессэж бичиж ч байсангүй. Би их хайртай. Явуулж чадахгүй. Яаж амьдарна гэж айх юм. Би өөртөө бол сал, хая гэж хэчнээн хэлээд ийм байдалтай өдөр болгон сэтгэл өвдсөн өнгөрч байна. Хоол ч идэхгүй 3 хонолоо. Хайртай гэх тусам ингэж хүссэн зүйлээ хийж намайг үл ойшоож болохгүй биз дээ? Амьдрал ийм байдаг юм болов уу? Өөртөө итгэх итгэл хүсэл мөрөөдөлгүй азгүй нэгэн болж хувирч байна даа. Өөрийгөө алдаад байгаагаа дэндүү сайн мэдэрч байна. Надад одоо энэ хүнээс өөр зүйл байхгүй . Миний найз нөхдийн хүрээ нэр хүнд бүгд алга болсон. Энэ хүний зан засрах болов уу? Өмнөх амьдралдаа ч ингэж байсан. Хүмүүс найз нөхөд нь бүгд л надад хэлж засахыг зөвлөнө. Сүүлдээ бүгд л ингэж байхаар салаад яв гэдэг болжээ. Энэ их уух хүсэл, үл тоосон байдал ажилгүй залхуу байдал нь хэзээ ч засрахгүй болов уу? Өмнө нь байсан олон залуустай харьцах харилцаа нь алга болдог болов уу? Хүн өөрийг нь гэх тусам холдоно гэж үнэн юм аа. Надтай жоохон муудалцахаар өмнөх нөхөр залуу руугаа явчихдаг. Би үнэхээр их айдаг. Одоо салаад явахдаа өөр хэн нэгэн дээр шууд очно. Албаар намайг өвтгөх гэдэг байх. Үнэхээр их ганцаардаж байна. Хамт байсан ч гэсэн ганцаарддаг. Утаснаасаа салдаггүй. Фэйсбүүк ухаад суучихдаг. Аймар их ганцаардал тэр болгонд гомдоллоод байх юм бол хэрүүл тасрахгүй байх. Хэтэрхий олон зүйл нуршчихлаа. Та бүхний тус дэмжлэг зөвлөгөө л өнөөдөр надад хань болж байна. Сайн мэдээ эрч хүч өгнө байх гэж найдаж байна. Баярлалаа Гоолингоо.

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

1. Сайн байна уу, та?
Хэрвээ тэр эмэгтэй таны эхнэр байсан бол өнөөдөр энд бичигдэх зөвөлгөө өөр байх байлаа. Та тэр хүнийг өөрчлөх гэж хичээх шаардлагагүй. Магадгүй таны эхнэр байсан бол аль боломжит бүх гаргалгааг энд би бичнэ. Одоогийн та хоёрын харилцаа бол зүгээр л үерхэл, хамтран амьдрагч. Ер нь та хоёрын харилцаа таныг хувь хүн талаас чинь сайжруулж чадахгүй л байгаа бол та буруу хүнд их цаг зарцуулж байна гэсэн үг. Эрэгтэй хүн гэхээрээ уйлахгүй байна гэж юу байх вэ? Хаяа сэтгэлээ онгойлгоод уйлахад буруудах юм байхгүй. Гэхдээ дахин дахин нэг шалтгаанаас болж уйлах нь буруу. Таныг уйлуулж шаналгаж байгаа тэр асуудалдаа цэг тавь. Тууштай бай. Одоо явж буй замаа буруу гэдгийг нь мэдсэн л бол хэдий хол явсан ч буцах хэрэгтэй. Гэр бүл болоогүй байх энэ хугацаанд та хоёрын харилцаа ийм хурцадмал байдалд хүрч байгаа нь цаашид бүр илүү ноцтой байдалд хүрч болохыг илтгэж байна. Мөн түүнчлэн таны хувьд буруугаа мэдэж байгаа ч эмэгтэй хүнд гар хүрсэн тохиолдол хэд хэдэн удаа байгаа нь харамсалтай. Гэмшинэ гэдэг бол хийсэн алдаагаа дахин давтахгүй байхыг хэлдэг. Хэрвээ алдаагаа олон дахин давтаж байгаа бол энэ нь таны алдаа биш харин шийдвэр болж хувирдаг гэдгийг санаарай. Ирээдүйд харамсах зүйлсийг одоо бүү хий. Харин ирээдүйд өөрөөрөө бахархах зүйлсийг одоо хий. Магадгүй тэр алхам нь тэр эмэгтэйн гэр бүлийг эргээд хамт байхад нь туслаад та явах ч байж болох. Маргааш гэдэг өдөр танд ямар сайхан учрал авчрахыг таашгүй. Ирээдүйн аз жаргалд итгээд, одоогийн энэ харилцаандаа цэг тавихыг зөвлөе.
Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr
Редакцийн зурвас Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(306)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Gadaadad amidarch bui zaluu.   2016-02-11
Nadad uuntei adil tustei zuil tohioldson tehdee bi tseg taviad hed honoj baina nadad mash hetsuu bgaa ch ene buhniig davj tuulah zorig tevcheer tsag hugatsaa heregtei baina chadna gedegtee itgej baigaa ch bas l ene hugatsaand ih gantsaardmal naiz nuhduudeesee hundiirch ih muuhai aashtai boljee ali boloh uuriiguu zavgui bailgaj davan tuulnaa zaluu mine chi zuv alham hiijee 2 uulaa er ni tustui ih zuulun humuus yum changa bn shuu zaluu mine unshval hariu zaaval bicheerei odoo bgaa nuhtsul baidalaa chamtai holbogdoj setgegdelee neg huvaaltsah yumsan

Зочин: zulaa.   2015-11-21
hmmmmm Chi vneheer sain zaluu bnaa Minii bodloor naad emegtei chin mash ih yvdaltai hvniig hailaj oilgoj meddeggui hvnii setgeliig toodogui huiten setgeltei emegtei bololtoi Chamd odo hetsuu bga ch gsn bvhniig martaad hayaad yvsan ni l dr de Tgd uurtuu tohiroh hani boloh chmg jargaltai bailgah sn emegteig olj uchraarai Ene emegteitei chi hamt bgd nasan turshdaa zovj amidarna shu Salaad yvsnii daraa medeej mash hetsuu l bn bh Thde chi er hvn !! Ireduigee bodood zaawal tevcheed salah yostoi Tsag hugatsaa buhniig emchildeg shuu de. Chamd taarsan sain hvnteigee uchraad butsaad az jargal gdgiig hvnd hairluulah ymr saihan gdgiig medreh bhaa Amjilt Chi chadnaa Er hvn zorigtoi Shiidvertei Tuushtai bh heregtei shu !!

Зочин: sara.   2015-07-27
yamar sain zaluu be, udahgui sain huntei taarah bh, horvoogoor duuren sain humuus baigaa shu. nadad iim zaluu taarsan bol bi aldahgui bhiig hicheeh bsan

Зочин: зочин .   2015-05-14
Сайн байна уу? надад нэг асуулт байна мэддэг бол хариулж туслаач би нэг залуутай уулздаг болоод удаж бна. Бас тэр залуутайгаа саяхан унтсан энэ нь миний биеийн юм ирэх хугацаанаас 3 хоногын өмнө болсон зүйл. Ийм тохиолдолд жирэмсэн болох боломжтой юу ? гэхдээ гадуур дур тавьсан л даа. Гэвч миний биеийн юм ирэхгүй болохоор санаа зовоод байна.

Зочин: enhjin.   2015-05-14
Sn zaluu yma. Harin emegtei hun iim bh so yuma. Nad bol hool hiihgui nohroo huleehgui ger tseverlehgui uuj erchuudtei holbogdono gdg amidraliin suirel. Tng ch gsn aztai emegtei yum. Harin nad huuhedteigee salaad yavahad nag geh hun. Ahiad hen negentei shn bna gdg zgr zuud bh

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com