ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэзээ надад үйлийн үр нь ирэх бол гэж байнга бодогддог

Миний амьдрал  | 2015 / 01 / 17

Сайн байна уу?
Энэ өдрийн мэнд хүргэе. Би жирийн л нэг 26 настай эмэгтэй байна. Би амьдралдаа байж боломгүй алдаа хийж нэгэн бүсгүйн хувьд завхай эм болсон нэгэн.

Хэзээ надад үйлийн үр нь ирэх бол гэж байнга бодогддог

Энэ захидлыг бичиж байгаа учир нь би энэ алдаанаасаа болоод галзуурлаа бас бусад охид бүсгүйчүүд маань ч гэсэн ийм байдалд бүү ороосой гэсэн юм. Энэ явдал 2 жилийн өмнө болсон.
Их сургуулиа дөнгөж төгсөөд нэг компанид шинэхэн ажилтан болж орлоо. Тэнд нэг залуутай учирсан юм даа. Эхэндээ тоохгүй байсан ч нэг мэдэхэд дасаж эхэлсэн. Яг л энэ биений маань нөгөө тал мэт, толинд тусгаж байгаа мэт надтай адилхан үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй хүн байсан. Тийм байхад аяндаа л татагддаг юм байна лээ. Тэгтэл эхнэр хүүхэдтэй гэсэн яриа гарав. Би огт мэдээгүй байсан хүн чинь цочирдоод л асуудаг юм байгаа биз дээ. Одоо бодоход тэр үед л тэр чигээрээ болих ёстой байсан байна лээ, үнэхээр тэнэг. Тэгээд асуутал салсан, тусдаа амьдардаг гэв ээ. Би гэдэг хүн чинь нэг хэсэгтээ л больж үзье гэж гүрийсээн. Тэгээд зүрхэндээ дийлдээд буцаад нийлчихсэн. Энэ хүнтэй л хамт байвал хүсэл мөрөөдөлдөө хамтдаа хүрч, сайхан амьдрах юм шиг санагдаад л, хүн алдсан байсан ч хоёр дахь амьдрал яагаад байж болохгүй гэж бодоод л нийлсэн дээ. Эхнэрээсээ салаад нэг жил ч болоогүй байсан. Хүүхэд нь эхнэр дээрээ байдаг байлаа. Тэгээд анх удаа гэрт нь очсон юм. Бид 2 орондоо ороод хэвтэж байтал гаднаас эхнэр хүүхэд 2 нь ороод ирсэн. Тэгээд л кинон дээр гардаг шиг юм болсон доо. Би даавуу нөмрөөд л эхнэр нь хашгираад л нөхрөө цохиж аваад л надруу хашгираад л... Би эхнэрээс нь болон юу ч ойлгохгүй харж зогссон хүүхдээс нь ямар их ичсэн гэж санана аа. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байсан. Уучлаарай гэдэг үг л амнаас гараад байлаа. Хүүхдийг чинь чамтай уулзуулах гээд авчирч байхад чи өөр хүүхэнтэй заваараад байж байдаг. Салаад хэр удсан гэж чи ингэж байгаа юм энэ тэр гээд л эхнэр нь хашгираад л. Хүүхдийг нь харахаар л зүрх эмтрээд байсан. Би энэ гэр бүлийг салахад ингэж нөлөөлөх гэж, би хэрвээ байгаагүй бол буцаад нийлчих ч байсан юм билүү гэж одоо ч боддог. Тэгээд л санд мэнд хувцасаа өмсөөд гарсан даа. Надаас болж тэр гэр бүл нэгмөсөн салах замдаа орсон гэж бодхоор үнэхээр муухай. Дараа нь тэр залуу уучлалт гуйгаад л уулзъя гэж зөндөө гуйсөөн. Тийм байдалд орчихоод ямар нүүрээрээ тэр хүнтэй дахиж уулзаж явах юм бэ гэж бодогдоод хажуугаар нь тэр хүнд ямар их дасаж хайртай болсныгоо мэдсэн дээ. Тэрнээсээ болоод дараа нь хэдэн удаа уулзсаны эцэст зүрх сэтгэлээ таг дарахаар шийдсэн дээ. Бид 2-н харилцаа хэтэрхий төвөгтэй дээрээс нь эхнэр хүүхэд нь бодогдоод надад үнэхээр хэцүү байсан. Шууд бүх холбоогоо таслаад ажлаасаа гараад дахиж уулзаагүй. Одоо өөр ажилд орж тэр хүнээс бүрмөсөн хөндийрсөн. Эхэндээ галзуурах гэж байгаа юм шиг л санадаг байлаа. Одоо гайгүй болсон доо. Цаг хугацаа бол эм гэж үнэн юм байна лээ. Гэхдээ нэг л зүйл одоо болтол намайг зовоож байна. Тэрний эхнэр хүүхэд. Над дээр ирж намайг зовоогоогүй л дээ. Гэхдээ байнга бодогддог. Тэр 2-т хийсэн муухай зүйл. Тэр эмэгтэй намайг ямар их үзэн ядсан бол, энд тэнд тэр 2-той таарчих вий энэ тэр гээд л солиорох гэж байгаа юм шиг их юм бодогдох юм. Миний таньдаг хэн нэгэн энэ талаар мэдчихвэл яана аа яаж үхнэ ээ, хэзээ надад үйлийн үр нь ирэх бол гэж ч бодогдох юм. Надад энэ бодлууд өдөр болгон бодогдох юм. Би одоо яах вэ? Яах ёстой юм болоо? Хэдий өнгөрсөн ч гэсэн тэр эмэгтэй хүүхэд хоёроос нь очоод уучлалт гуймаар санагддаг. Даанч тэгэх зориг байхгүй.

Энэ захиаг уншсан хүмүүс завхай хүүхэн үхвэл таарна энэ тэр гэх л байх л даа. Гэхдээ яахавдээ нэгэнт миний буруу юм чинь. Энийг уншсан охидууд хүүхнүүд маань надтай адилхан ийм муухай алдаа битгий хийгээрэй. Нэгэнт хөлөө дүрсэн бол хурдхан зүрх сэтгэлээ чангалаад өөрийгөө татаж ав. Өөрийнхөө жаргалын төлөө бусад хүмүүст болон өөртөө насан туршийн шарх үлдээх зүйл битгий хийгээрэй хүмүүсээ!

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

1. Хамгийн түрүүнд та өөрийгөө уучлах хэрэгтэй. Өнгөрсөн зүйлсийг дахин дахин бодож өөрийгөө буруутгах нь өнгөрснийг өөрчлөхгүй харин таны өнөөдрийг үгүй хийнэ. Харин энэ явдлаас суралцан дахин ийм алдаа гаргахаас болгоомжилж байгаа чинь сайн хэрэг. Нийт бүсгүйчүүд маань ойлгох хэрэгтэй нэг ойлголт бол хэн нэг эрэгтэйтэй үүсэгсэн дотно харилцаа тань таныг өчигдрөөсөө илүү сайн хүн болгож чадаж байна уу? Та тэр хүнтэй байхад өөрийнхөөрөө байж чадддаг уу? Тэр хүнтэй байхад айдас, эргэлзээ байдаг уу? гэдгийг өөрсөө асуух хэрэгтэй. Хэрвээ танд айдас эсвэл эргэлзээ байдаг бол зугт, зай барь. Буруу санагдаж мэдрэгдэж л байвал хэдий хамт баймаар санагдаж байвч өөрийн мэдрэмжийг дарах нь танд өөрт тань л хэрэгтэй.
Энэхүү захиаг бичсэн бүсгүй та уншиж байгаа бол амьдрал танд маш том хичээлийг заасаныг мэдэх хэрэгтэй. Тэр хичээл нь заримдаа юу мэдэрч байгаадаа биш харин юу мэдэж байгаадаа захирагдах хэрэгтэй юм. Бид цаг үргэлж мэдрэмжээрээ удирдуулан өөрийн хүссэн зүйлсийг хийгээд яваад байж болохгүй. Харин юу нь зөв юу нь буруу гэдгийг сайн бодож түүнийхээ дагуу үйлдэх нь зөв. Хэдий олон хүн дэмжсэн ч буруу бол буруу л байдаг, хэдий цөөн хүн дэмжсэн ч зөв бол зөв л байдаг учир буруу гэдгийг нь мэдсэн л бол буцах нь зөв юм. Харин алдаагаа олон удаа давтах үед энэ нь алдаа биш харин шийдвэр болдгийг анхаарах хэрэгтэй шүү.
Хэрвээ өөрийгөө буруутгах буруутгалаасаа салж чадахгүй, сэтгэл зүйн хямралтай байгаа бол сэтгэл зүйч дээр очихыг зөвлөе. Сэтгэл зүйч дээр очино гэдэг нь ичгүүртэй зүйл биш юм шүү. Энгийнээр тайлбарлавал сэтгэл зүйчдэд 2 төрлийн хүмүүс ханддаг:
- Өөрөө өөртэйгээ харилцах харилцаан дээр асуудалтай хүмүүс /Өөртөө итгэлгүй, хэт их санаа зоволттой, гутралтай, өөрийгөө байнга буруутгагч гэх мэт/
- Бусадтай харилцах харилцаан дээр асуудалтай хүмүүс /Гэр бүл, ажлын, ангийн хамт олон, найз нөхөдтэйгээ харилцах харилцаан дээрээ асуудалтай хүмүүс гэх мэт/
Сэтгэл зүйчдэд хандаж буй хүмүүсийг миний хувьд маш ихээр хүндэлдэг. Учир нь олон хүмүүс өөрийн эрхэм нандин зүйл болох сэтгэл зүйд тун бага ач холбогдол өгч асуудлаа зүгээр л үсээ засуулж байхдаа хэн нэгэнд ярих нь бий. Яг үнэндээ сэтгэл зүйчдэд хандана гэдэг нь энгийн л нэг хэрэгцээ гэдгийг мэдэх хэрэгтэй. Та сардаа нэг удаа үсээ засуулдаг шигээ яагаад сэтгэл зүйгээ сардаа нэг удаа засуулж болохгүй гэж? Зөвхөн гадаад үзэмжиндээ биш дотоод сэтгэлдээ ч гэсэн анхааралаа хандуулаарай.
Өчигдрөөр биш өнөөдрөөрөө амьдараарай. Олон хүмүүс өнгөрсөн амьдралаас авсан шарх, гомдол, буруутгал, итгэлгүй байдлаа мартаж чаддаггүй. Яг л жолоо барихдаа ухрах толинд харсан хэрнээ хаазаа гишгээд урагшлах гэж хичээж байгаа мэт. Яагаад машины урд салхины шил ухрах тольноос том байдаг гэж бодож байна? Учир нь өнгөрсөн амьдралаас ирээдүйн амьдрал илүү чухал байдаг болохоор юм шүү дээ. Таны өнгөрсөн амьдралд ирээдүйн амьдралыг тань удирдах эрх байхгүй шүү.
Та урагш харж байна уу? Ухрах толь руугаа харж байна уу?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  
Өмнөх мэдээлэл
Тунатай паста
Дараах мэдээлэл
Унаж байвал сурч байна гэсэн үг

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(191)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: эмэгтэй.   2019-04-19
Хүүхнүүд минь эхнэртэй хүнтэй битгий уулзаарай ард нь нэгэн эмэгтэй нулимсаа урсгаж суудаг юм. Ter bas Chamd bolon nohortoo madh in gomdoj bgaa.

Зочин: 12.   2015-06-30
Яг үнэндээ тэр залуугийн л цэвэр буруу ухаантай эмэгтэй бол хэний буруу гэдгийг ойлгоно, Тэр залуу үйлийн үрээ үзэх л болно, чамайг ч бас би сэтгэлээр зовоосон тэрийгээ хангалттай мэдэрнэ. Эцсийн эцэст бүх зүйлд тэр залуул буруутай

Зочин: zochin .   2015-06-29
ymar sanaatai salgasan bish ter ehner ni uhamsartai bol nohriigoo l zvheh heregtei chamaig ingej zobj bgaag medrehgvi shte mart

Зочин: tuul.   2015-06-29
Ymar aimar ym bee anhnaasaa medeegui shdee uhaarch bga bil sain l busgui n odoo bugdiig martdaa uneheer hetsuu bol uuchlalt guigaad setgelee amraa ooriigoo oilguul eregtei hun bolgon adilhan shd tgheer emegteichuud negnee oilgoh heregtei minii nz ch gsn tiim ymiig tewcheedl nohorteigee amidarch bga

Зочин: tseegii.   2015-06-28
Setgel zvich zuw zuwuljee

Зочин: Зигот.   2015-06-27
Чи зүгээр зайл. Эхнэр хүүхэдтэйг нь мэдсээр байж яаж чадав аа. Би ч гсн тэнэг нөхөртөө хууртаад жил хэртэй тэсээд салахаар шийдээд тусдаа амьдраад сар л болох гэж байна. Миний хүүгийн эрхэлдэг орон дээр чам шиг бузар эмтэй заваарч байсан гэж бодхоор бүр ой гутдаг. Би тэр хүнийг яс мах цуснаасаа үзэн ядна. Тэр хүүхнүүдийг би насаараа харааж амьдарна. Бас хүний өөрийн үрсийг өнчрүүлсэн бузар янхнуудыг ч гсн. Чмг ч бас. Үйлийн үр (карма) гэж хэзээд байдаг. Нэг л өдөр нялх үрээ тэврээд нөхөртөө хууртаад нус нулимсандаа хутгалдана даа чи. Хохь чинь.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com