ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би зовсон ч хамаагүй хүүгээ элэг бүтэн өсгөхийг хүсч байна

Миний амьдрал  | 2015 / 01 / 10

2014.12.21
Сайн байна уу, Гоолингоочууд аа?
Би одоо 26 настай ганц бие ээж хүн. Анх хүүгийнхээ аавтай 21 настайдаа танилцаж билээ.

Би зовсон ч хамаагүй хүүгээ элэг бүтэн өсгөхийг хүсч байна

Тэр хүнтэй анх танилцаж, тэр хүн намайг анх эргүүлж эхлэхэд бусдаас нэг л өөр байсан юм. Тэрэнд нь болоод ч тэр үү би түүнд маш хурдан татагдаж билээ. Одоо бодоход тэр хүн л миний анхны хайр байсан юм байна. Түүнтэй уулзаж эхлээд нэг их удалгүй би түүнээс салж тэгээд л толгой дотор минь тэрнээс өөр зүйл бодогдохоо больсон юм. Өдөр шөнөгүй л түүнийг боддог болсон. Тэгтэл нэг л өдөр тэр буцаж гарч ирснээр би гэж нэг л их жаргалтай хүн болж билээ. Ингэж явсаар нэг л мэдэхэд 4 жилийг ардаа үлдээжээ. Одоо бодоход түүнээс авч үлдсэн юм санагдах дурсамж гэвэл уйтгар гуниг, нулимс л байхаас сайхан гэх дурсамж нэг ч байхгүй юм байна. Би өөрөө их тэнэг хүн байжээ. Намайг гэх сайхан сэтгэлтэй үнэхээр намайг хайрласан хүнийг ч анзааралгүй өнгөрөөж. Түүнээс өөр хэн ч нүдэнд харагдахгүй бодогдохгүй тийм л болтлоо түүнд хайртай болсон байж. Түүнтэй ахин уулзаж эхлээд хэдэн сарын дараа би жирэмсэн болсон. Тэгээд үүнийгээ түүнд хэлэхэд нэг их таатай хүлээж аваагүй юм. Ерөнхийдөө би түүний байдлыг ойлгож, хүүхдээ авахуулахаар шийдээд хамт эмнэлэг орсон юм. Тэгээд өдөр тогтчихоод хоёулаа салж яваад тогтсон өдөр болоход ажлаас болоод болоогүй. Тэгээд цаг хугацаа явсаар нэг мэдэхэд хүүхэд 4 сар гарантай болж хугацаа нь болохгүй чамд ч эрсдэлтэй гээд эмнэлэг намайг буцаагаад явуулсан юм. Тэр эмчид одоо би маш их баярлаж явдаг. Мөнгөний төлөө юу ч хийж болдог болсон цагт тэр эмч тэгэлгүй надад хүүхдээ гарга, би ийм юм хийхгүй гээд намаг гаргасанд нь би баярладаг. Тэр цагаас хойш хүүхдийнхээ ааваас холбоо тасарсан юм. Одоо миний хүү 10 сар хүрч байна хүүгээ харахаар бүх уйтгар гуниг арилж, яаж ч хэцүү байсан өөрийн эрхгүй л инээдэг болсон.

Минйи энэ захидлыг уншаад намайг буруутгах хүн их байх байх өө. Салсан бол тэр чигтээ л салахгүй буцаж нийлсэн нь миний л буруу. Гэхдээ одоо би ганц бие ээж гэдэгтээ харамсдаггүй. Хорвоогийн бүх баяр баясгалан, аз жаргал болсон үр минь надад байгаа болохоор би жаргалтай хүн.

Харин энэ захидлыг бичсэн гол зорилго маань гэвэл хүүгийн минь аав хэрвээ үүнийг уншвал хүү дээрээ эргээд ирээсэй л гэж хүсч байна. Миний чамайг гэх сэтгэл одоо үлдээгүй бололтой. Хүү бид хоёртой хамт байхгүй байж болно оо, хамгийн гол нь ямар ч баяр болсон хүүтэйгээ хамт байхыг л чамаас хүссэн юм. Хүүдээ аав нь өөрийг нь тоогоогүй биш аав ээж 2 нь хүүгээ ямар их хайрладаг гэдгийг мэдрүүлэхийг хүссэн юм. Би хүүгээ хойд аавтай болгоно гэж бодохгүй байгаа. Зөвхөн би зовсон ч хамаагүй хүүгээ элэг бүтэн өсгөхийг хүсч байна.

Хэрвээ ... чи үүнийг уншвал хүүгээ бодоорой ямар хөөрхөн сэргэлэн цовоо хүү гээч !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Хүндэтгэн бичсэн Гоолигоогийн үнэнч уншигч ...

Редакцийн зурвас
Юуны өмнө захидлын эзнээсээ Гоолингоогийн зүгээс хүлцэл өчье. Учир нь шинэ жилийн баяраас өмнө биднээс энэхүү захидлыг нийтэлж өгөхийг хүссэн боловч оруулж чадаагүй юм. Ухаалаг, хүчтэй бүсгүйгээсээ ахин уучлал хүсье. Мөн амьдрал тун баялаг ба сайхан ирээдүй чамайг болон хүүг чинь хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Дээрх захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйл, түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(700)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com