ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Dean Martin-Winter Wonderland (орчуулга)

Энтертаймэнт  | 2014 / 12 / 29

Тэнгэрээс одод унаад ирэх шиг, гялтганасан цас дээрээс зөөлөн зөөлөн хаялсан тэр үдэш та хоёрын гар нэг халаасанд багтаж, та хоёрын зүрх нэгэн хэмнэлээр цохилж байсныг чи санаж байна уу? Тийм ээ, яаж мартах билээ. Хүйтний үнэр хамар сэртхийлгэхэд сэтгэлд шууд буудаг “тэр нэгэн өвлийн болзоо” бүсгүй бүрт бий. Түүнийг сануулах дуу ч бас бий. “Өвлийн шидэт орон”-оор зугаалж байсан мартахын аргагүй дурсамжаа эргэн нэг санаарай. Walking in a winter wonderland…

Dean Martin-Winter Wonderland (орчуулга)

Өвлийн шидэт орон

Бадаг 1:
Чагна даа?
Чарганы хонх жингэнэж байна
Цанын замыг дагаад
Цасан ширхэгүүд гялтганаж байна
Үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн
Өө, ямар ч сайхан орой вэ дээ?
Өвлийн шидэт орноор бид алхаж явна

Хуучин оны хөх шувуу нисэн одож
Шинэхэн шувууд энд үүрээ засан үлджээ
Аялгуут хоолойгоороо тэд хайрын тухай жиргэж
Алхааг маань бүр ч уянгалаг болгож байна
Өвлийн шидэт орноор бид алхаж явна

Цагаахан нуганд бид
Цасан хүн хийгээд
Түүнийгээ сүмийн номлогч гэж
Төсөөлж болох л юм
“Та хоёр гэрлэсэн үү?” гэж тэр биднээс асуувал
Та адислаж өгөөч гэж хариулъя

Ил галын дэргэд хамтдаа мөрөөдөж
Ирээдүйд тулгарах бэрхшээлийг давах төлөвлөгөөгөө боловсруулъя
Урдах он жилүүддээ яагаад
Угтах саадуудаас айхгүй тухайгаа ярилцъя

Өвлийн шидэт орноор бид алхаж явна аа...

Бадаг 2:
Чагна даа?
Чарганы хонх жингэнэж байна
Цанын замыг дагаад
Цасан ширхэгүүд гялтганаж байна
Үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн
Өө, ямар ч сайхан орой вэ дээ?
Өвлийн шидэт орноор бид алхаж явна
Хуучин оны хөх шувуу нисэн одож
Шинэхэн шувууд энд үүрээ засан үлджээ
Аялгуут хоолойгоороо тэд хайрын тухай жиргэж
Алхааг маань бүр ч уянгалаг болгож байна
Өвлийн шидэт орноор бид алхаж явна

Цагаахан нуганд бид
Цасан хүн хийгээд
Түүнийгээ циркийн алиалагч гэж
Төсөөлж болох л юм
Айлын хүүхдүүдийг нурааж орхих хүртэл нь
Алиа марзан түүнтэй сайн хөгжилдөж авъя

Цас орох
Чамд хааяа аймар санагддаг уу?
Зүгээр дээ...
Хамар улайлгах жаврыг үргээн
Хавар хүртэл бид хамтдаа инээлдэх болно

Өвлийн шидэт орноор бид алхаж явна

“Winter wonderland”

Sleigh bells ring
Are you listening
In the lane
Snow is glistening
A beautiful sight,
We're happy tonight
Walking in a winter wonderland

Gone away, is the bluebird
Here to stay, is a new bird
He sings a love song,
As we go along
Walking in a winter wonderland

In the meadow we can build a snowman
And pretend that he is Parson Brown
He'll say are you married
We'll say No Man
But you can do the job
When you're in town

Later on
We'll conspire
As we dream by the fire
To face unafraid
The plans that we've made
Walking in a winter wonderland

Sleigh bells ring
Are you listening
In the lane
Snow is glistening
A beautiful sight,
We're happy tonight
Walking in a winter wonderland

Gone away, is the bluebird
Here to stay, is a new bird
He's singing a song
As we go along
Walking in a winter wonderland

In the meadow we can build a snowman
And pretend that he's a circus clown
We'll have lots of fun with Mr. Snowman
Until the other kiddies knock him down

When it snows
Ain't it thrilling
Though your nose, is a chilling
We'll frolic and play, the Eskimo way
Walking in a winter wonderland

Сэтгэл нэг л сайхан сэргээд ирсэн үү? Энэ дууны үе үеийн олон хувилбараас өөрт хамгийн их таалагдсан дөрвийг энд орууллаа.

Dean Martin 1959

Bing Crosby 1962

Micheal Buble 2011

Meghan Nicole 2014

1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  
Өмнөх мэдээлэл
Ирээдүйтэйгээ ярилц
Дараах мэдээлэл
Ханнад юу тохиолдсон бэ? - 14

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(225)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com