ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар!

Энтертаймэнт  | 2014 / 12 / 26

Хэрвээ яг одоо танд амьд үлдэх 5 хувийн боломж байна гэвэл та яах вэ? Амьд үлдэх 5 хувийн боломжид анхаарах уу, эсвэл үхэж болох 95 хувьд илүү төвлөрөх үү?

Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар!

4 хөөрхөн оцон шувууг өхөөрдөж суухаас илүү миний тархийг бүрэн ажиллагаанд оруулсан нэг асуулт энэ байлаа. Хүүхэлдэйн киног хүүхдүүд л үздэг гэж боддог хүмүүст хандан хэлэхэд бид бүгд л хүүхэд байсан өөрсдийгөө л том болсон гэж боддог болохоос биш ээж аавдаа эмээ өвөөдөө бяцхан дүрсгүй хүү охин нь хэвээрээ л байдаг. Гэхдээ бид ухаан сууж том болох тусам л нарийн тооцоо төлөвлөгөөнд баригдаж таван хувийн боломжийг юман чинээ тоодоггүй дэндүү гутранга үзэлтэн болцгоогоод байх шиг... 95 хувийн боломжгүй гэсэн хариултанд л хамаг анхаарлаа хандуулж бүх л зүйлийг маш том асуултын тэмдэг болгож хардаг бололтой.

Би өөрийгөө уйгагүй тэмцэгч, үргэлжийн өөдрөг үзэлтэн гэж боддог байсан ч бүр дэндсэн өөдрөг үзэлтэн бас байдгийг үзээд өөрийгөө тун хангалтгүйгээр мэдэрлээ. Учир нь би хэчнээн өөдрөг байхыг хичээдэг ч таван хувийн боломжид хэзээ ч найдвар тавихгүй. Бурхан минь, 95 хувийн найдлагагүй гэсэн дүгнэлт байсаар байтал би юунд итгэх болж байна вэ? Гэхдээ таван хувийн боломжид найдаж чаддаг болсон цагт л жинхэнэ адал явдал, амжилт, аз жаргал ирдэг байж болох... Би үүнийг баталж чадна гэж хэлэхгүй ч амжилтанд хүрсэн хүмүүс бүгд л боломжгүй зүйлийг боломжтой болгосон байдаг шүү дээ!

Мэдээж кино адал явдал, нөхөрлөл, хөгжилтэй үйл явдлаар дүүрэн байсан. Бүр өнгө өнгийн төрөл бүрийн өхөөрдөм амьтдын хошигнолоос авахуулаад олон зүйл нь эгдүү ч хүргэлээ, эрүү чилтэл ч инээлгэлээ. Тэд өрсөлдөнө, хамтарна, нэгдэнэ бас тэмцэлдэнэ. Мэдээж хэнд ч уйдах зав гарахгүй. Үүнээс гадна“Мадагаскарын оцон шувуунууд” хүүхэлдэйн киноны нэг сургамжтай зүйл нь:
Чамд таван хувийн боломж байгаа бол өөр бусдыг нь 95 хувиас олж ав!

Өөдрөг үзлээс гадна дөрвөн оцон шувуу юунд найдсан гээч! Өөртөө биш хувь тавиланд биш өөрийнхөө багт найдсан юм. Бүр ямар ч эргэлзээгүй итгэсэн. Хажууд минь суусан арван жилийн охид хөвгүүд нэгнээ нударч “Чамтай яг адилхан юм байна” гэж бие биенийгээ шоолно. Гэхдээ царай зүсээр нь бус ааш зангаар нь л тэгж хэлээд байгаа бололтой. Би ч гэсэн өөрийгөө хүүхэлдэйн киноны баатрууд дундаас олж харсан шүү! Хэрвээ болдог бол баатар нэг бүрийнх нь онцлогийг бичмээр байгаа ч гол зүйлээ хэлж чадалгүй чамайг уйдаачих байх.

Тиймээс бүхнийг нуршилгүй нэг л зүйлийг хэлэхэд хүн бүр л өөр өөрийн гэсэн онцлогтой. Өөр хэн ч түүний орон зайг нөхөж үл чадна. Та өөрийнхөө гэр бүлийн талаар бодоод үзээрэй! Гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн гэсэн онцлог, үүрэг хариуцлага бас хамгийн сайн чаддаг зүйлтэй байдаг шүү дээ. Аав бүх зүйлийг толгойлж бас чиглүүлж байдаг бол ээж бүгдийг нарийн тооцоолж, хүн бүрт анхаарал хандуулдаг. Харин ах бүгдийг хамгаалж, дүү буюу гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн үргэлж тэднийг нэг баг болгодог. Тиймээс л хамгийн сайн баг яг л нэг гэр бүл шиг байдаг. Нэг гэр бүл хамгийн сайн баг байдаг ч гэж хэлж болно.

Бяцхан дөрвөн оцон шувууны түүхийг бүтээсэн кино багийнхан ч мөн адил энэ зүйлийг л хэлэх гэж оролдсон байх гэж найдаж байна. Бусад багаас үлгэр жишээ авах хэрэгтэй гэдгийг ч бас энэ кинон дээр харуулсан байна билээ. Тиймээс л амралтын өдрөөр өөрийнхөө багийг дагуулаад энэ хүүхэлдэйн киног нэг сонирхоод үзэхэд буруутахгүй л болов уу?

1. Хэрвээ чи Гоолингоо карттай бол он дуустал 4000₮ - өөр кино үзнэ гэдгийг мэдэж байгаа, тэ? Картаа Өргөө кино театрын салбарууд дээр иргэний үнэмлэх, 2500₮ - ийн хураамжтайгаа очоод аваарай. Картны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://goolingoo.mn/index.php?c=8414 энэ холбоосоор ороорой.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(819)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com