ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зөвхөн бүсгүйчүүдийн эзэмшил Гоолингоо карт

Мэдээлэл  | 2014 / 12 / 23

Хаа сайгүй харагдаад байгаа энэ ягаан карт яг юу юм бол? гэж бодож байгаа бол үүнийг үргэлжлүүлээд уншаарай. Энэ хорвоо дээр бүсгүй хүн болж төрснийхөө л төлөө авч болох урамшууллын картыг Гоолингоо карт гэж нэрлээд байгаа юм. Гоолингоо картыг сайтаа яг одоо уншаад сууж байгаа чи ч авах боломжтой.

Зөвхөн бүсгүйчүүдийн эзэмшил Гоолингоо карт

Гоолингоо картыг авахын тулд чи эмэгтэй хүн байхад л хангалттай ба Өргөө кино театрын өөрт ойрхон салбар дээр очиж иргэний үнэмлэхээ үзүүлж 2500 төгрөг төлөөд л карт чинийх болно.

Чи яагаад энэ картыг авах хэрэгтэй вэ?:
1. Гоолингоо картын хэрэглэгч бүсгүйчүүд Өргөө кино театраар үйлчлүүлэх бүртээ картандаа 10 хувийн бонус авна. Харин Гоолингоо өдрөөр 13 хувийн бонус авах боломжтой. Жишээ нь: Хэрвээ чи энгийн өдөр 8000 төгрөгний үнэтэй 2 хүний тасалбар авсан бол чиний картанд 800+800=1600 төгрөгний бонус орно. Харин Гоолингоо өдрөөр 2 тасалбар авсан бол картанд чинь 1040+1040= 2080 төгрөгний бонус орох болно.
2. Тасалбар, ундаа, попкорн авах, Өргөө 2 салбар дээрх караоке, Өргөө 1 салбар дээр лоунж, салбар бүр дэх тоглоомын төвөөр үйлчлүүлэх гэх мэт бүх үйлчилгээнд картаа уншуулан бонусаа нэмүүлсээр байна.
3. Зөвхөн карттай бүсгүйчүүд www.Urgoo.mn сайтаар дамжуулж үзэх киноныхоо тасалбарыг дараалалд зогсохгүйгээр, урьдчилан захиалж авах боломжтой.
4. Хэрвээ чиний цуглуулсан бонус киноны тасалбар авч болох хэмжээнд хүрвэл Өргөө кино театрын салбаруудад байрлуулсан АТМ-тэй төстэй тасалбар түгээгч машинаас ямар ч мөнгө төлөхгүйгээр тасалбараа өөрөө очоод авч болно. Ингэснээр кассан дээр дугаарлаж, цагаа алдах шаардлагагүй болж байгаа юм.
5. Харин бонус цуглуулж амжаагүй бол кассан дээр очоод 10000, 20000, 30000, 40000 гэх мэт өөрийн хүссэн мөнгийг картандаа бэлнээр өгөөд байршуулчихаж болно. Ингээд картандаа мөнгөтэй болчихсон тул нөгөө тасалбар түгээгч машин дээрээ очоод хүссэн тасалбараа сонгоод авчихна. Байршуулсан мөнгөнөөсөө тасалбар авахад ахиад л чамд бонус бодогдож 10-13% нь картанд чинь үлдэнэ.
6. Картын хэрэглэгчид шинээр гарсан кино бүрийг цаг алдалгүй нээлтийн өдөр захиалан үзэж, тухайн үе бүрт зарлагдах гэнэтийн бэлгийн эзэн болох боломжтой.
7. Одоогийн байдлаар чи энэ картаар ЭКО салоны тухайн долоо хоног бүр онцолсон үйлчилгээг тодорхой хувийн хямдралтайгаар авах боломжтой.
8. Мөн РС mall дэлгүүрийн тухайн долоо хоногт онцолсон барааг ч мөн адил хямдралтай үнээр картаа үзүүлээд л авчихна.
9. Дээрхүүд дээр нэмээд Гоолингоогийнхоо ирээдүйд гаргаж өгөх маш олон урамшуулал, боломжуудаас хамгийн түрүүнд хүртдэг байх болно. Гоё байгаа биз?

Нээрээ, Өргөө кино театр болон Гоолингоогийнх нь зүгээс гэнэтийн бэлэг болгон карттай бүсгүй бүрт бүх киног 4000 төгрөгөөр үзэх боломж олгож байгааг мэдсэн үү? Кино 3D, энгийн гэлтгүй адилхан хямдрах болохоор он дуусахаас өмнө хүссэнээрээ кинодоорой.

1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(150)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hulan.   2015-11-26
Ene kartiig haanaas yaj awah we helj ogooch???

Зочин: Handmaa.   2015-10-23
sain bna uu ene kart odoo zaragdaj bga yu hungulult ni heweeree bgamuu

Зочин: jargalmaa.   2015-07-07
Яаж авах вэ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com