ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

John Wick: Бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй

Энтертаймэнт  | 2014 / 11 / 26

Энэ киног сонгон үзэх болсон шалтгаан бол мэдээж гол дүрд тоглосон жүжигчин нь юм. John Wick буюу бидний сайн мэдэх Keanu Reeves. Түүний “Матрикс” , “Нуурийн эрэг дээрх байшин” зэрэг кинонуудыг нь санаж байгаа биз дээ? Ер нь бол таалагддаг жүжигчнийхээ тоглосон кино гэсэн сургаар л хамгийн эхний үзвэрийг нь зорьсон юм даа.

John Wick: Бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй

Үнэндээ зохиолыг нь ч, киноны танилцуулгыг нь ч тийм их анзаараагүй. Мэдээж аллага, үхэл, гэмт хэрэг гарах нь тодорхой байсан л даа. Зохиолын талаар дэлгэрэнгүй нурших шаардлагагүй болов уу. Учир нь танилцуулган дээрх үйл явдлын дарааллаараа л өрнөөд дуусах тул илүүц зүйл болно. Гэхдээ гайхах зүйлс бас хэд хэд байсан шүү. Энэ кинонд гэмт хэрэг гэж үгүй харин бүхэлдээ аллага л явагдах болно. Чи хэн нэгнийг нь буруутгаж чадахгүй. Бас зохиолчийн үзсэнээр бол хүн байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй хэтэрхий их зүйлд шунаж, бусдын үнэ цэнэд халдаж эхлэх тэр мөчөөс л бүх зүйл буруу эргэлтэнд ордог аж.

Кино эхлэхээс дуусах хүртэл яг л нэг хэмнэлтэй жазз аялгуу шиг. Би яагаад жазз хөгжимтэй харьцуулж байгаа вэ гэхээр, нэг ёсондоо энэ хөгжмийн ганц гайхалтай чанар болох амьд тоглолттой олон төрлийн хөгжмийн нийлэмж нь John Wick киноны олон сайн жүжигчдийн нийлэмжтэй ижил мэт мэдрэмж төрүүлсэн юм. Кино эхлэхдээ төгсгөл хэсгээс буюу жишвэл гоцлол хөгжимийн сүүлийн мөр аялгуунаас эхлэх ба үүнээс цаашхи бүх хэсэг нь нэг дэглэлтээр, хөнгөхөн өрнөсөөр дуусах болно. Ерөнхийдөө нэг л урсгалд хөтлөгднө гэсэн үг.

Гэхдээ зохиолчийн, эс бөгөөс найруулагчийн хэлэх гэсэн санаа, жүжигчдийн дүрийн тоглолт зэргээс нэг л зүйлийг ойлгох боломжтой. Тэр бол “Бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй” гэдэг юм.Тэр бүх үнэ цэнэтэй зүйлс чиний, миний амьдралын хором мөчүүдтэй хамт байж мартах боломжгүй дурсамж, үнэлж болдоггүй сэтгэлийн таашаал, тайвшралыг өгдөг. Тиймээс л бид тэр дурсамжийн эзнийг алдах үед түүний эзлэх зай үгүй боллоо ч сэтгэлд үлдээсэн орон зайг нь чөлөөлж чаддаггүй.

Насан туршдаа энэ л хүнтэй хамт байна гэж бодон, өөрийн өнгөрсөн амьдралаа бүхэлд нь орхиод тэр хүнийхээ амьдралаар буюу өөрийнхөө ертөнцөөс огт өөр ертөнц рүү орох тэр мөчид чамд ямар мэдрэмж төрж байсан бэ? Нэг үгээр хэлэхэд хайртай хүнтэйгээ хамт амьдрал зохиох тэр үед юм. Хайр хэзээд л мөнхийн сэдэв байсаар ирсэн. Гэхдээ энэ чухал зүйлээ хэрэгтэй цаг үед нь үнэлж чадалгүй алдах нь үнэхээр харамсалтай. Тэврэлт, үнсэлт, нөхөрлөл, итгэлцэл, сэтгэл хөдлөл, зүрхний цохилт гээд гарт баригдаж, нүдэнд харагддаггүй эдгээр зүйлсээ алдах үед л яг юу илүү үнэ цэнэтэй байдгийг хүн ойлгодог бололтой. Хэрвээ хүний сэтгэл зүрх хайр дурлал гэдэг зүйлд уягддаггүй байсан бол дэлхий яг л энэ кино шиг цусан улаан өнгөтэй байх байсан биз.

Нэг цаг тавин минут шахуу үргэлжлэх John Wick киноны уран бүтээлчид тасралтгүй урсгах цус, буун дуу, алуурчин, зэргийг багтаасан дүрс бичлэгийн хальснаа эдгээрийг л буулгах гэж зорьсон болов уу хэмээн миний бие тунгаан дүгнэж байна. Гол дүрийн тухайд бол киног аварсан бас алсан ч байж магадгүй. Яагаад гэж үү? Амьдрал үнэ цэнэтэй зүйлийг чинь авах үед өөрөө өөрийгөө алдахгүй авч үлдэх ухаан болоод гэр орон ба тэнд оршин байдаг амар амгалан бол үнэ цэнэ юм хэмээх өгүүлэмж нь л гол аврал байж мэдэх. Харин алахын хувьд бол гол дүр маань үнэхээр харгис хэрцгий алуурчин гэдэгт би одоо ч эргэлзсээр байна. Зөөлөн харц, бага зэргийн удаан болхи хөдөлгөөн нь нэг л зохьцоогүй санагдах юм. Цаг хугацаа түүнийг ингэж өөрчилсөн юм уу? Эсвэл аймшигт алуурчин хайр дурлалын ачаар ийм зөөлөн бас сул дорой нэгэн болсон юм уу? бүү мэд.

Чи хэн нэгэн хүнийг хайрынхаа хүчээр өөрчилж үзсэн үү? Би огт ийм зүйлтэй тулгарч байгаагүй учраас сайн мэдэхгүй юм. Хэрвээ энэ киног үзсэн бол миний энэ багахан эргэлзээнд хариулт өгөөрэй. Уншсанд баярлалаа.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(364)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com