ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Тэр зузаан номыг хүмүүс яаж уншдаг байна аа?” гэж боддог байсан

Миний амьдрал  | 2014 / 11 / 15

Гоолингоод:
За би өөрийнхөө амьдралд жаахан ч гэсэн гэрэл гэгээтэй зүйл авчирсан нэг зүйлээ бичье. Намайг 10 жилд байхад аав маань ном унш гэж их хэлдэг байлаа. Гэтэл би ерөөсөө ном унших сонирхолгүй байсан. Ном яагаад уншдаг юм бол цагийн гарз гэж их боддог байлаа.

“Тэр зузаан номыг хүмүүс яаж уншдаг байна аа?” гэж боддог байсан

Ном уншдаг хүмүүсийг мэдрэл муутай ч гэж боддог байсан хаха. Гэтэл урьд жил манай гэрт Сайд С. Оюунгэрэлийн “ Ногоон нүдэн лам” гээд роман байсан. Зүгээр л ширээн дээр хэн нэгэн орхичихсон байсан юм. Тэгээд хоолоо идэнгээ ганц хоёр хуудсыг нь эргүүлж хартал сонирхолтой санагдсан. Цаашаа үргэлжлүүлж уншаад үүрийн 5 цагт унтсан. Бас маш их уйлсан уяраад  Тэр үед үнэхээр сайхан мэдрэмж төрж байсан. Гэхдээ анх удаа ном уншиж байгаа болохоор бас яст мэлхий болохоор аймар удаан уншсөөн. Бараг сар уншсан. “Тэр зузаан номыг хүмүүс яаж уншдаг байна аа?” гэж боддог байсан. Гэтэл аяандаа юу болох бол гэж бодсоор дуусгадаг л юм билээ. Хүмүүс бодохдоо өөрийгөө хөгжүүлэх номыг л хүнд хэрэгтэй ном гэж ойлгодог юм шиг. Надад бол зохиолын ном хүртэл хүнд маш их юм ойлгуулж, ухааруулдаг юм шиг санагддаг. Энэ номыг уншсанаас хойш өөрийнхөө хэмжээнд хэд хэдэн номнууд уншсан л даа. Яахав зарим нэг ном үнэхээр хуудсыг нь эргүүлэхийн төлөө юм шиг явж өгдөггүй ном байдаг л юм байна лээ. Гэхдээ л бас нэг хүнд юм өгөх гэсэн санаа бодолтой байдаг юм шиг. “Сорхугтани хатан “ гэдэг номыг уншаад бас их уйлсан. Ер нь тэгээд би аймар уйланхай кино үзэж, ном уншихаараа уйлаад л байдаг юм. Гэхдээ гоё мэдрэмж шүү. Сорхугтани хатанг уншсанаас хойш нэг өгүүлбэр нь миний сэтгэлд тод үлдсэн байдаг юм. “ГОО ҮЗЭСГЭЛЭН ГЭДЭГ НЭГЭН ЦАГИЙН ҮЗЭХ НҮДНИЙ БАЯСАЛ ОЮУН УХААН ГЭДЭГ НЭГЭН НАСНЫ АМЬДРАХ ЗАМЫН ҮНЭН.” гээд үнэхээр үнэн бас бодох юмтай өгүүлбэр байгаа биз? Энэ мэтчилэн их сайхан зүйлүүдийг номноос авч болдог юм билээ. “Өлсгөлөн тоглоом” гэдэг номны 3 цувралыг анх номын дэлгүүр орж 54,000₮ - өөр өөртөө худалдаж аваад аймар баяртайгаар уншиж байлаа. Тэр үед хүмүүс хайран мөнгийг номонд үрээд гээд гайхаад байсан. Харин би тэр үед хоёр ном нь хүнээс авч уншиж урам ороод сайхан байсан болохоор баяртайгаар авч байсан юм л даа. Тэгээд авсны дараа бас л сэтгэл хөдлөөд, хүний давж туулж байгаа хатуу хөтүү зовлон жаргал бүгд л надад их зүйл бодогдуулахаар сайхан байсан. Дараа нь Өлзийтөгс гэдэг зохиолчийн “Үзэхийн хязгаар” гэдэг номыг уншаад их юм ухаарсан. Тэгээд найзаасаа “Бүсгүй та эргэлзээгүй яв”, Ука Төмөрийн “ Амжилтын тарни “, “ Баян эмэгтэй “ гэх мэт номнуудыг авч уншсан. Одоогоор Haruki Murakami "1Q84”, “Өглөөний хүн” хоёрыг уншиж байна. Ном уншдаг хүмүүсийн хувьд бол цөөхөн ч саяханаас уншиж эхэлж байгаа надад бол цөөдөхгүй л ном уншлаа.

Миний хэлэх гээд байгаа юм бол ном сайн уншиж байя аа. Авах юмыг нь аваад хаях юмыг нь хаяад мэдлэг олж авъя. Өмнө нь аав намайг ном унш гэдэг байсан хэрнээ миний хажууд нэг ч удаа ном уншиж байгаагүй. Ер нь хүмүүс нэг нэгнээсээ үлгэр дуйраалал авч байх хэрэгтэй гэж санагддаг. Тэг ингэ гэж өөрөө хийгээгүй зүйлээ хүнд заах онцгүй. Бид ном сайн уншдаг бол хажууд байгаа дүү нар минь, ирээдүйн үр хүүхдүүд минь биднийг харж, суралцан ном уншдаг болно шүү дээ. Ном уншаад заавал агуу эрдэмтэн бол гээгүй ээ. Зүгээр л гэгээлэг, өөр мэдрэмжүүдийг аваасай гэж хүсч байна. Номноос урам зориг, итгэл найдвар, хайр сэтгэл гээд бүх зүйлийг олж харж болно. Зүгээр л өөрийнхөө цаг хугацаанд тааруулаад номыг яаралгүйгээр, удаан ойлгож уншсан ч яадаг юм. Тэгээд л гоё сайхан байцгаая. Ёо, аймар урт роман биччихлээ хаха. Та нарыг залхаасан бол уучлаарай.

Уншсан гоё ном болон унших гэж байгаа номнуудаа бичээрэй, хөөрөхнүүдээ!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(209)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tiin.   2016-08-23
Ok bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com