ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нүүрс ус: Сайн уу, муу юу, аль нь вэ хө?

Эрүүл мэнд  | 2014 / 10 / 31

Хоолны дэглэм барьж байсан бүсгүйчүүд сайн мэднэ. Идэх гэж байгаа зүйлийнхээ хэр их сахартай болохыг тэжээллэг чанарын үзүүлэлтэн дээрх “carbohydrates” буюу нүүрс усных нь граммаар мэдэж болдог гэдгийг. Тиймээс ч фитнесс хийдэг, жингээ хасах гэж байгаа бүсгүйчүүд ямар ч байсан нүүрс ус багатай л хүнс идэх ёстой гэж автоматаар бодсоноосоо болоод эрч хүчгүй, дархлаа муутай, сульдаа болох нь бий. Товчхондоо нүүрс ус болгон муу гэдэг ойлголт буруу юм. Зарим төрлийн нүүрс ус биднийг таргалуулдаг нь үнэн боловч зарим нь харин ч тархи, булчингийн маань хэвийн үйл ажиллагааны түлш болдог. Сайныг нь муугаас яаж ялгах вэ?

Нүүрс ус: Сайн уу, муу юу, аль нь вэ хө?

Хүний өдөрт авах ёстой калорийн 45-65 хувийг нүүрс ус, 20-35 хувийг өөх тос, 10-35 хувийг уураг бүрдүүлэх нь хамгийн зохистой хэмжээнд тооцогддог. Гэхдээ үүнд чихэр, жигнэмэгэнд агуулагдах нүүрс усыг огт багтаагаагүй юм шүү. Нүүрс усыг энгийн (муу), бүхэл (сайн) гэж хоёр ангилдаг. Энэ нэршил нь тухайн нүүрс ус биед ороод хэрхэн энерги болж хувирдгаас шалтгаалж өгөгдсөн юм.

Бүхэл нүүрс ус / Сайн нүүрс ус / - Байгалийн сахар
Бүхэл нүүрс ус нь бидний биеийг эрч хүчээр тэтгэж, сэргэлэн цовоо байлгадаг чухал бодис. Ийм нүүрс ус нь эслэг өндөртэй, задрал удаантай хүнснүүдэд агуулагддаг бөгөөд цусны сахарын хэмжээг тогтвортой байлгаж удаан хугацаанд цатгалан явахад тусалдаг. Үүнд таримал хүнснүүд болох жимс, хүнсний ногоо, бүхэл үр зэрэг багтана. Нэг Snickers-тэй дүйцэх калорийг биедээ авахын тулд арван ширхэг алим идэх ёстой болох ч гэлээ нэг Snickers идээд цатгалан явах хугацаанаас нэгхэн алим идээд цатгалан явах хугацаа нь хамаагүй урт юм. Тийм болохоор л бүхэл нүүрс усыг ахиу хэрэглэх тусам хүний хэтрүүлж идэх дуршил багасдаг.

Байгалийн сахар гэдэгт жимсний фруктоз, сүүний лактоз зэрэг нүүрс ус багтана. Тэгэхээр жимсний шүүс уухдаа “Тэжээллэг чанар”-ын үзүүлэлтэн дээрх нүүрс усны хэмжээг хараад л шууд болихын оронд найрлагыг нь уншаад элсэн чихэр юм уу сироп гэж бичсэн байгаа эсэхийг харах нь үр дүнтэй юм. Магадгүй тэр шүүс жимсний байгалийн нүүрс усыг л агуулсан, нэмж элсэн чихэр хийгээгүй ашигтай бүтээгдэхүүн байж болно.

Энгийн нүүрс ус / Муу нүүрс ус / - Нэмсэн сахар
Бидний бие энгийн нүүрс усыг амархан задалж, цусан дах сахарын хэмжээг чинь нэмэгдүүлэн цаг тутамд дэлгүүр гарч ямар нэг амттай юм авч идмээр мэдрэмжийг нэмдэг. Задрал хурдантай муу нүүрс усны ганцхан давуу тал нь хурдан хугацаанд булчинг тэжээгч глюкоз болон хувирдаг. Гэхдээ их хэмжээний энерги шаардлагатай тамирчин, өвчтөн биш л бол энэ нүүрс усны хэмжээг хязгаарлах хэрэгтэй.

Муу нүүрс усыг хүнснээсээ хассанаар жин хасах том хүчин зүйл болдог. Муу нүүрс усанд боловсруулсан цагаан үр тариа, элсэн чихэр, сироп зэрэг орно. Бид өглөөний цайндаа боов боорцог идээд, өдөр нь цагаан талхтай гамбургер зооглоод, оройны хоолондоо заавал будаа агшаадаг хүмүүс. Ингээд бодохоор биед жин нэмдэг боловч шим тэжээл өгдөггүй муу нүүрс усны хэрэглээгээ тооцоход тун хүндрэлтэй тоо гарах байх.

Доорх хүснэгтээс аль хүнсэнд сайн бөгөөд муу нүүрс ус агуулагддагийг хараарай. Мэдээний доор байрлах “Хэвлэх хувилбар” товч дээр дарж хэвлэж аваад хөргөгчин дээрээ наачихвал илүү үр дүнтэй байх болно:

1.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(751)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com