ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Орон сууцны зээлд хамрагдахын тулд...

Гэртээ  | 2014 / 10 / 29

Дотор нь мөрөөдлийн амьдралаа бий болгох гэрээ аль хэдийнэ олчихсон бол өөрийн болгох л үлдлээ, тийм үү?

Орон сууцны зээлд хамрагдахын тулд...

Хэрвээ чи санхүүгийн дэмжлэг хүсч банкинд хандах талаар сонирхож байгаа бол заавал үргэлжлүүлээд уншаарай. Юуны түрүүнд банкны орон сууцны зээл хариуцсан ажилтантай уулзаад эхний ээлжинд өөрийн өрхийн сарын орлогод тохируулж хэдий хэмжээний зээл авч болох боломжтой эсэхээ судлах хэрэгтэй.

Үүний дараа зээлийн материалаа бүрдүүлж өгөхөөс өмнө үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг судлан таны сонирхож байгаа орон сууц ямар үнэтэй байгаа, үнийнх нь хэдэн хувийг өөрийнхөө хуримтлалаас гаргах боломжтой, дээр нь ямар хэмжээний зээл авах шаардлагатай болох талаар тодорхой ойлголттой болсон байх нь зүйтэй. Ингээд нарийн тооцоо хийж үзсэний дараа зээлээр авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан бол зээл авахад шаардагдах материалыг бүрдүүлж сонгосон банкиндаа өргөдөл гаргана:

1. Орон сууцны ипотекийн (жилийн 8 хувийн хүүтэй ) зээлийн талаарх дэлгэрэнгүйг https://www.mik.mn/news/newsmore?2QWAgIghjAID=OTQ= холбоосоор орж үзээрэй.

2. Төрийн банкны орон сууцны зээлийг: https://www.statebank.mn/w/mn/m171

3. Голомт банкны орон сууцны зээл бол: http://www.golomtbank.com/mn/page/compare?ids=274-403

4. Худалдаа Хөгжлийн Банкны орон сууцны зээл: http://www.tdbm.mn/index.php?con=view&id=395&cid=304

5. ХАС банкны орон сууцны зээл: http://www.xacbank.mn/mn/421/personal-banking/loans/mortgage-loan/apartment

6. ХААН банкны орон сууцны зээл: https://www.khanbank.com/mn/274

7. Ариг банкны орон сууцны зээл: http://www.arigbank.mn/individual/content?id=62#64

8. Гадаадад ажиллаж амьдарч буй тохиолдолд шууд өөрийн нэр дээр Монголд үйл ажиллагаагаа явуулж буй банкуудаас зээл авах боломж тун хомс байдаг юм байна. Харин Хас Банкны “Гадаадад буй Монголчуудад зориулсан орон сууц худалдан авах зээл” -д хамрагдах боломжтой ажээ. Уг зээл нь зөвхөн америк доллараар олгогддог бөгөөд зээлийн хүү нь 2014 оны 6 сарын 3-ны байдлаар сарын 1,12-1,29 хувийн хүүтэй байна. Зээлийн хүү нь таны төлөх урьдчилгаа төлбөрийн хэмжээ зэрэг үзүүлэлтээс хамаарч тогтоогддог байна. Урьдчилгаа төлбөрийн хувьд доод тал нь байрны үнийн 40 хувийг өөрөө төлөх ёстой юм. Сонирхолтой нь гэвэл та энэ зээлд хамрагдах хүсэлтээ онлайнаар бөглөж болно. Эсвэл Монголд ажиллаж амьдарч буй гэр бүлийн хүнийхээ нэр дээр зээл аваад өөрөө хамтран зээлдэгч нь болж болно. Гадаадад амьдарч буй иргэдэд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдохгүй. Дэлгэрэнгүйг http://mortgage.xacbank.mn/ холбоосоор орж үзээрэй.

Банк бүрийн зээл олгогчид тавих шаардлага, бүрдүүлэх материал өөр өөр боловч ерөнхийлсөн байдлаар ийм ийм шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.

• Монгол улсын иргэн байх.

• 18-аас дээш настай байх (зарим банк 21 нас гэж заасан)

• Санхүүжилт авах орон сууцаа сонгосон байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах. • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх. • Одоогийн ажиллаж буй байгууллагадаа 1-ээс доошгүй жил тогтвортой ажилласан байх

• Хувиараа бизнес эрхлэгчид 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх

• Зээлдэгчийн өрхийн сарын орлого /татварын дараах/ 500,000 төгрөгөөс багагүй байх

• Бусад Банкууд, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх

• Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах

• Зээлдэгчийн татварын дараах орлогын 50 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэж байх

• Зарим банк худалдан авах орон сууцны насжилтын шалгуур заасан байх нь бий. Жишээ нь 1980 оноос хойш ашиглалтанд орсон байх гэх мэт

• Мөн зарим банк залуу гэр бүлд зээл олгохдоо нэмэлт шалгуур тавьдаг. Жишээ нь: Гэрлэлтээ батлуулсан байх бөгөөд гэрлэгчид хоёул 40 хүртэлх насны байх гэх мэт.

Бүрдүүлэх материал:

• Зээлийн өргөдөл (Банкны салбараас эсвэл цахим хуудаснаас нь авна)

• Иргэний үнэмлэх (Эх хувиар мөн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)

• 1 хувь цээж зураг (Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан байх)

• Оршин суугаа хорооны тодорхойлолт (Улсын бүртгэлийн газрын ТҮЦ машинаас авах)

• Орон сууц худалдах, худалдан авах гэрээ (Шинэ орон сууц бол борлуулагч компанитай хийсэн гэрээ, хуучин орон сууц бол одооны эзэмшигчийн хамт нотариат дээр гэрээ байгуулах)

• Үл хөдлөх хөрөнгийн буюу худалдан авах орон сууцны лавлагаа (Улсын бүртгэлийн газрын ТҮЦ машинаас авах)

• Өрхийн орлого болон бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг

• Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд

• Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа (Эх хувиар мөн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн газрын ТҮЦ машинаас авах боломжтой)

• Орлого, зарлага тодорхойлох баримтууд (Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиар болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингаа банкны картаар авдаг бол сүүлийн 3-6 сарын хуулга, хадгаламжийн дансны үлдэгдлийн тодорхойлолт, хувийн бизнес эрхэлдэг бол орлого зарлагатай холбогдох баримтууд)

• Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт. (Шинэ орон сууц захиалж урьдчилгаа төлсөн баримт эсвэл урьдчилгаа хуримтлуулсныг нотлох хадгаламжийн дансны тодорхойлолт)

Хэдхэн сарын өмнө дээрх бичиг баримтуудыг бүрдүүлэхэд нэлээн их явдал суудал болдог байлаа. Гэвч олзуурхууштай нь Улсын бүртгэлийн газар Түргэн үйлчилгээний цэгүүд ашиглалтанд оруулснаар 100 айлд үүр шөнөөр дугаарлах шаардлагагүй болсон байна. Дээр ТҮЦ машинаас авах гэсэн лавлагаануудыг өөрт ойр байрлах цэгээс иргэний үнэмлэх, хурууны хээгээрээ авах боломжтой. Ажлыг тань хөнгөвчлөх үүднээс ТҮЦ машинуудын байршлыг УБЕГ-ын цахим хуудаснаас / https://burtgel.gov.mn/ хайж үзсэн боловч олоогүй тул лавлах утаснаас асууж жагсаан бичлээ.

Сүхбаатар дүүрэг
- 32 ийн тойргийн Номин худалдааны төв дотор
- Мэдээлэл технологийн үндэсний парк
- Нийслэлийн иргэний бүртгэлийн мэдээллийн төв, СБД ийн байрны хойно
- 100 айлын Улсын Бүртгэлийн газрын 1 давхар
- 1-р амаржих газрын хүлээн авах дотор
- Дамбадаржааны эцсийн наран төв

Баянгол дүүрэг
- Вокзалын билетийн кассын 1 давхар
- Сөөхий дэлгүүрийн зүүн талд Апекс дэлгүүр
- Гранд плаза, В1 давхарт

Сонгино Хайрхан дүүрэг
- Орбитын эцсийн Зүүн алдар дэлгүүр
- Баянхошууны хөтлийн автобусны буудлын Том мянган дэлгүүр
- 1-р хорооллын Пирамид үйлчилгээний төв дэхь Миний дэлгүүр
- СХД- ийн байр
- 31-р хорооны байр
- 21 худалдааны төв

Хан – Уул дүүрэг
- 19-р хорооллын үйлчилгээний төв
- Чингис хаан нисэх буудал
- Яармагийн дэнж дэлгүүр
- Яармаг худалдааны төв
- Яармагийн хуучин эцсийн Боса төвийн 2 давхарт

Баянзүрх дүүрэг
- Сандэй худалдааны төвийн замын эсрэг талын Хос гутал дэлгүүрт
- Офицеруудын ордны замын эсрэг талд Дэлгэржин худалдааны төв
- БЗД ийн Цагдаагийн хэлтсийн хажуугийн сүпермаркет
- Хужирбулан дэлгүүр
- Жуков худалдааны төв
- 27-р хорооны байр
- Сансар автобусны буудлын хойно Оргилуун худалдааны төвд
- Баянзүрх авто вокзалын замын урд хүнсний зах дотор
- Бөхийн өргөөний зүүн талын Голден пенийн Ариг банк дотор
- БЗД ийн байр
- 16 - р хорооллын Бөжин худалдааны төвд

Чингэлтэй дүүрэг
- Төв шуудан дотор
- Тэнгис кино театр
- 7 буудлын Бүрэн плаза
- 17-ийн буудал буюу Шинэ далайхүү төв
- Эрүүл мэндийн нэгдлийн 1 давхар
- Чингэлтэй татварын хэлтэс
- Теди төв
- УИД 1 давхар
- Цэцэг төвийн эсрэг талын Ариг банкинд тус тус бий.

Дээрх мэдээлэл чамд хэрэгцээтэй байна гэдэгт итгэж байна.

* “Мөрөөдлийн гэр” сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(552)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Cavanagh Wesley.   2019-01-16
Сайн байна уу, би хувийн зээлийн зээл олгодог ноён Весли байна. Зээл авахын тулд чиний мөрөөдөл биелүүлэхийн тулд энд байна. Зээл яаралтай хэрэгтэй юу? Таны өрийг төлөхөд зээл хэрэгтэй байна уу? Бизнесээ өргөжүүлэх эсвэл бизнесээ эхлэхэд зээл хэрэгтэй юу? Бид та бүхэнд 2 хувийн бага хүүтэй, та хамгийн ихдээ 1,000-10000 $ -ын зээлийн дүнтэй зээл авч, 40 хүртэлх жилийн хугацаатай зээл авах боломжтой. Бидэнтэй холбоо барина уу: globalinvestmentfinancing@gmail.com

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com