ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Найз залуугийн сул тал = Нөхрийн давуу тал

Хайр & секс  | 2014 / 10 / 20

“Найз залуу маань миний төрсөн өдрийн бэлэг болгож гал тогооны сав суулга бэлэглэсэн гэвэл яах уу? Би гомдоод бараг гурав хоног харьцаагүй шд” гэдэг найз охин байхад “Манай нөхөр надад бэлэг болгож энэ жил хоолны иж бүрдэл ком өгсөн шд, ёстой мэдрэмжтэй байгаа биз?” гэж ярьдаг эхнэр ч байна. Яагаад гээч?

Найз залуугийн сул тал = Нөхрийн давуу тал

Учир нь дараах хоёр шалтгаантай юм.
1. Найз охин байх үедээ эмэгтэйчүүд хайртынхаа мөнгийг тэгтлээ хайрладаггүй. Хүссэн зүйлийг нь бэлэглэсэн ч “Үүнээс ч илүүг авч өгч болох л байсан даа” гэдэг бодол сэтгэлийн угт үлддэг.
2. Найз охин байх үедээ эмэгтэйчүүд бэлгэнд “үндсэн хэрэгцээний” гэж нэрлэж болох зүйл авахыг огт хүсдэггүй. Чухал хэрэгцээтэй байсан ч тэр.

Ийм л учраас ижилхэн зүйл бэлэглэсэн ч найз залуугийн хувьд 0, нөхрийн хувьд 10 оноо авахаар нөхцөл байдал үүсч байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл чамд яг одоо сав суулга бэлэглэж буй залуу ирээдүйд үнэхээр сайн нөхөр болох нэгэн байх магадлалтай гэсэн үг. “Ховрын бараа”-г танилгүй явуулахгүйн тулд дараах жишээнүүдтэй сайтар танилцаарай.
1. Найзын маань ажлын бүсгүй хайртай залуугаа мөнгөний тал дээр ямар нарийн, хянамгай болохыг байнга ярьдаг байж. “Ийм залуутай суувал хамаг хэрэгцээгээ боомилуулна байх даа. Сална аа” гэж үглэдэг ч удалгүй жирэмсэн болоод яахын аргагүй гэрлэсэн гэнэ. Харин нэг гэрт орсныхоо дараа л найз залуугийнх нь ганц өө сэв, муулдаг зан чанар нь яг үнэндээ алттай авдар гэдгийг мэдэж авчээ. Эргэн тойрныхон нь яаж ч гуйсан гэрээсээ мөнгө гаргана гэж байхгүй бөгөөд эхнэр, охин хоёртоо л хэрэгтэй гэсэн болгоныг авч өгөхийг эрмэлзэх аж. Мөн хамт дэлгүүр явж байхдаа хүссэн гэсэн болгоныг нөхөр нь авч өгдөггүй ба энэ нь хэрэггүй зүйлд мөнгө зарцуулахгүй гэсэн хямгач сэтгэлгээ болохыг ойлгосон гэж байгаа. Одоо найзын маань ажлын бүсгүй нөхрөө урьд урьдынхаасаа ч илүүтэйгээр хайрладаг гэнэ лээ.

2. Арван жилд маань бүр багаасаа үерхсэн хос байдаг юм. Жаахан байсан болохоор бие биедээ шалгуур тавилгүйгээр үерхээд л өдийг хүртэл хамт байгаа сайхан залуус л даа. Гэтэл хоёул ажил дээр гарсан хойноо эмэгтэйд нь яагаад ч юм хайртыгаа голох шалтгаан мундахгүй олон гарах болж. Учрыг нь сайн тунгаагаад үзвэл эрэгтэй нь ажлаа л тогтвортой хийхийг хүсдэг, албан тушаал, нэр хүндийн хойноос хөөцөлддөггүй байхад эсрэгээрээ бүсгүй карьерийн хүслэн болсон нэгэн гэдгээ ухаарч. Ингээд л түүнд нэг үгээр хэлбэл нөхөр нь арчаагүй, амьдралын идэвхгүй санагдсан учраас амжилттай, гялалзаж яваа залуустай болзож эхэлсэн байна. Удалгүй салж “өсөж яваа ирээдүйтэй залуу”-тай /өөрийнх нь тодорхойлсноор/ үерхсэн ч хоёр жил хамт амьдрахдаа өөрийнх нь биш залуугийнх нь л амжилт ахиад байгааг анзаарсан гэнэ. “Чи минь байгаа болохоор би ардаа санаа зовохгүйгээр насан туршдаа амжилттай ажиллаж чадна” гэхэд л бүсгүй бүхнийг ойлгоод хуучин найз залуу дээрээ эргэн очжээ. Одоо тэд гэрлээд хоёр ч хүүхэдтэй болсон бөгөөд тогтмол цалин, тогтвортой ажилтай нөхөр нь ажлын өдрүүдэд хүүхдүүдээ авч, хааяа ирэхэд нь хоол хүртэл хийчихсэн суудаг. Мөн амралтын болон баяр ёслолын өдрүүдээр үргэлж гэртээ байх ба одоо байгаадаа талархан, сэтгэл хангалуун амьдардаг гэсэн. Харин арван жилийн маань охин хүсч байсан албан тушаал, нэр хүндээ бүгдийг нь өөрийн болгож, мөрөөдлөө биелүүлсэн бөгөөд энэ бүхнийгээ “Намайг мөрөөдлөө биелүүлж, хойноос нь явахыг байнга дэмжсэний дээр тэр боломжийг өгсөн нөхрийн минь л ач” гэж магтдаг билээ.

3. Манай нөхөр л гэхэд миний хойноос хүний урманд “гүйж” байгаагүй нэг даварчихсан залуу байдаг юм даа. Танилцаад сар болсон хойно ч утасны дугаарыг минь асуучихгүй удаад байсан тул би өөрөө сэжим гаргаж хүчээр шахуу өгсөн. Найзууддаа ингэж хэлэхээр тэд яагаад ч надад итгэдэггүй. Харин “Арай үгүй байлгүй дээ. Чиний хойноос хамгийн сайн “гүйсэн” нь болохоороо л аваад суучихсан юм шиг харагддаг шд” гэдэг юм. Яагаад гэвэл миний өмнө нь үерхсэн залуус бүгд л ижилхэн замаар ирсэн болохоор тэр л дээ. Тиймээс нөхөртэйгөө танилцаад эхэндээ гайхаж цочирдсон ч удалгүй түүнийг хүн болгоныг гуйж гувшаад байдаггүй ч нэгэнт сонгосон хүндээ бүхнээ зориулдаг эр хүн гэдгийг нь мэдээд алдахыг огт хүсээгүй. Одоо би түүнийг өөр бүсгүйн араас хөлөө хугалах шахам яагаад ч “гүйхгүй” гэдгийг нь маш сайн мэддэг юм.

Энэ нийтлэлээр бид харамч, нарийн залуу сайн, карьер хүсдэггүй, идэвхгүй эр хүн гоё гэж харуулахыг зориогүй. Гагцхүү юм болгон хоёр талтай бөгөөд сул талыг нь онцлох эсвэл давуу талыг нь тодруулах гэдэг аль аль нь чиний сонголт байж болохыг л өгүүлээд байгаа юм. Төгс хүн гэж хаана ч байхгүй. Мөн чамд төгс зохицдог эр хүн ч гэсэн. Тиймээс яг одоо голоод байгаа найз залуугийн чинь сул тал ирээдүйн сайн нөхөрт л орших давуу тал ч байж магадгүйг анхаараарай. Алттай авдрыг мэдэхгүй өнгөрөөд явах гэж байгаа ч юм билүү, хэн мэдлээ? Тэгэхээр одоо асууя. Найз залуугийн чинь сул тал юу вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(369)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: mongonoo.   2016-05-11
nz zalugasa mongo avhiig husdeggui mongiin urehees bolgomjildog busguichuud bdg bugd tiim bish shu ashigch yanhan ohiduud l nz zaluuga molzij amidardag bh

Зочин: zochin.   2016-05-11
humuus unshihad heregtei yum bn ghde nzlaj uyerhej bhda gal togoonii saw ogvol bayarlah nz ohin zondoo bn.end sav suulga ogvol durguitsene gj uguisgej bga ni oroosgol oilgolt bn gj heleh bna.nzlaj bh uyede ohiduud zaluga ashiglah gdg yum bol bi lav heze ch tiim bj chaddaggui busad ohid ch tiim bha.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com