ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яг одоо сонголт хийх салаа замын дэргэд зогсож байгаа чамд...

Чөлөөт цаг  | 2014 / 10 / 15

Салаа замын голд зогсчихоод яах учраа олохгүй балмагдаад байна уу?
Хоёр зүйлээс аль нэгийг нь сонгох гэж байж ядаж байна уу?
Бурууг нь сонгохоос эмээгээд тойрч алхаад л байна уу?
Бусад хүмүүс өмнөөс чинь шийдээд өгчихөж магадгүй гэж найдаад байгаа юм биш биз?

Яг одоо сонголт хийх салаа замын дэргэд зогсож байгаа чамд...

Аль аль нь л амттай чихэр шиг санагдаад байна уу?
Аль эсвэл авах юмгүй адилхан хэрэггүй зүйлс шиг мэдрэгдэж байна уу?
Авах гэж мөрөөдсөн зүйл эсвэл анх хараад авах хүсэл төрсөн зүйлээ аль нэгийг нь сонгох гээд ,
Амьдралд чамайг юугаар ч дутаахгүй нэгэн аль эсвэл хүйтэн хөнжилд хонуулахгүй эр хүний аль нэгийг нь сонгох гэж,
Ам бүл хоёр хуваагдах үед аавыгаа дагаад явах уу ээжийгээ хөтлөөд үлдэх үү гэдэгтэй адил хэцүү зүйлийг сонгох үед,
Хэн ч чамд тус болохгүй байна уу? Аргагүй шүү дээ хонгор минь.
Учир нь хэн нэгэн чиний өмнөөс хэзээ ч үүнийг шийдэж чадахгүй.
Нэгийг нь сонговол нөгөөтөх нь заавал золиослогдоно .
Хожим нь сонголтондоо харамсаж магадгүй.
Чамд огтхон ч хэрэг болохгүй зүйлийг чи сонгосон байж магадгүй.
Ирээдүйд чи өнгөрсөнд зөвийг нь сонгосон бол гэж халаглаж магадгүй.
Чиний золиос үнэ цэнэгүй болж ч магадгүй.
Хамгийн гол нь цаг хугацааг ухрааж чадахгүй учраас,
Хоёр туулай хөөвөл хоосон хоцордог учраас,
Салаа зам барагтай бол хоорондоо нийлэхгүй учраас ,
Сонголт хийхийн өмнө эргэлзэж байгаа чинь хамгийн зөв зүйл.
Хэрвээ зөв сонголт хийх гэж учраа олохгүй суугаа бол,
Эхлээд зүрхээ сонс, тэр чамаас яг юу хүсч хүлээгээд байгааг.
Дараа нь бодлоо зас, зүрхтэй тэрсэлдэж зовлон тоочихыг нь болиул.
Эцэст нь тархи зүрх нэгдэж байж хүрсэн сүүлчийн шийдвэрээ дагаад алх.
Хожим зүрх чинь чамд буруу зам сонгосон гэж гомдоллохгүй.
Хүнд хэцүүд дарлагдсан тархи гэрэл хараад ухаажиж магадгүй .
Хамгийн гол нь эцсийн сонголт чинь хэзээд сайн сайхан ирээдүй л байх учиртай.
Хэрвээ чи бурууг нь сонгож хожим харамслаа ч бүх зүйл төгссөн гэсэн үг огтхон ч биш.
Хүн алдахгүйгээр амьдарч эцсийн барианд хүрдэг бол амьдрал ямар ч утгагүй санагдахсан.
Энэ сонголтоо тойроод гарлаа ч дахиад нэг салаа зам чамайг тосоод л байж байгаа.
Нэг алдсан хүн хоёрдохоо давтахгүйн тулд илүү их хичээдэг учраас буруу сонголт чамд туршлага ч болно.
Бүү ухар, улам илүү зоригтой сонго.
Чиний сонголтыг хүмүүс бурруутгалаа ч өөрийгөө өмөөр.
Чиний сонголтонд алдаа байвал, чи өөрөө зас.
Хэнээс ч илүү чи л түүний учрыг олж чадна.

Нэг л зүйлийг би чамд баттай хэлж чадна. Чи алийг нь ч сонголоо гэсэн ялгаа байхгүй яг одоохондоо аль аль нь баталгаагүй зүйлс. Нэг сонголт нь бал бурам шиг нөгөөтөх нь давстай ус шиг байлаа гээд яг тиймээрээ үүрд байна гэсэн үг ердөө ч биш. Бал бурам шиг амтанд бялуурч давсны амтанд шунах үе хүнд гардаг юм. Давстай усыг чихэртэй ус болгож чадах хүн ч олон бий. Хамгийн гол нь сонголт хийсэн хүний идэвх, зүтгэл, сэтгэл л мэддэг. Ирээдүй хэзээ ч найдвартай, тогтвортой, баттай байдаггүй. Хариуцлагаа өөрөө ухамсарлаж, үр дүнг нь илүү сайн сайхан болгох гэж хичээх юм бол амьдралд буруу сонголт гэж байдаггүй гэдгийг хожим чи ухаарна. Бусад хүмүүс ч мөн сонголтын зам дээр гацдаг. Гэхдээ өөрөөс нь шатгаалахгүйгээр зам нь тэднийг аз жаргалд хүргэнэ гэж тэд найддаг учраас л буруу замруу орсондоо хожим харамсдаг. Хэрвээ өөрөө өөрийгөө сайн сонсоод үзвэл чамд хэдэн зуун мянган сонголт байгаа. Зүрхээ чагна, тэр л үнэнийг хэлж чадна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(710)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com