ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Ихрүүдийг андуурсан минь

Чөлөөт цаг  | 2014 / 10 / 08

Амьдрал дээр хэлэхийн аргагүй адилхан хүмүүс байдаг. Тэр тусмаа ялгаж танихын аргагүй ихрүүдийг андуурч эвгүй байдалд орох ч бас л хэцүү шүү. Манай нагацын талд ихэр эгч дүүс байдаг юм. Аав ээж нь хүртэл заримдаа андуурчихаад байдаг тийм адилхан хоёр шүү дээ. Нэг удаа аав нь бүр аргаа бараад “Хоёр охиныхоо гар дээр нь ялгаж болохоор шивээс хийж өгөх үү” гэж асууж байсан гэдэг. Магадгүй тоглож хэлсэн л байх. Гэхдээ би лав тэр хоёр нагац эгчийгээ одоо хүртэл сайн ялгаж чаддаггүй. Нэрийг нь буруу дуудчихаасаа эмээдэг болохоороо дандаа “Хэн эгч ээ” гээд л аргална. Нэг өдөр буруу дуудаж баригдах л байх. Ямар ч байсан надтай ижил зовлонтой хүмүүс олон байдаг бололтой шүү.

Асуулга: Ихрүүдийг андуурсан минь

1. Би дээд ангийнхаа нэг хүүд сайн болчихоод бараг л өөрөө гуйж байгаад үерхсэн юм. Ядаж байхад даруухан гэж жигтэйхэн болохоор намайг энэ насандаа гуйх царайгүй. Тэгээд л би бараг өөрөө “Чи надтай үерхмээр байна уу?” гэж асууж байж нэг юм “Тэгмээр байна” гэсэн хариулт аваад баярласан гэж. Тэгсэн үерхээд хоёр ч хоноогүй байхад өөр охинтой Их дэлгүүрийн урдуур хөтлөлцөөд алхаж байдаг юм даа. Би ч тэсэлгүй гүйж очоод “Дуугүй хүний доодох нойтон” гэж үнэн үг юм даа. Тэнэг! гэж алгадчихаад гүйгээд явчихсан юм. Гэхдээ тэр өдөржингөө гудамжаар уйлж алхсан, орой нь орондоо ороод ч зөндөө их уйлсан. Маргааш хичээл дээр нөгөө хүү чинь ирж надтай уулзах гээд би өөртөө ойртуулахгүй зугтаагаад л, муухай харчихаад найзуудтайгаа тоохгүй царайлж алхаад л өнгөрсөн. Гэтэл тэр орой нь билүү дээ, бас нэг охиныг тэвэрчихсэн алхаж байгаа юм чинь. Би дахиад тэсэхгүй гүйж очоод “Чи ямар хөгийн хүү вэ” гээд алгадсан чинь өнөөх чинь “Чи чинь мэдрэл муутай юм уу хаашаа юм бэ? таарах тоолондоо хүн доромжлоод байх юм. Чамаас болж хэдэн найз охин солих хэрэгтэй юм бэ? гээд л өөдөөс орилоод дайрчихсан. Би бүр айгаад зугтаасан гээд л бодчих. Маргааш нь ангийн үүдэнд нөгөө хүү чинь ирчихсэн би зугтаах гээд эргээд гүйтэл өөдөөс гараад ирсэн. Цаашаа яасан нь ойлгомжтой. Нөгөө хүү чинь ихэр байж таарсан. Ах нь надад маш хатуу сануулга өгсөн. “Дахиж гудамжинд таараад тэнэгтэх юм бол цагдаад өгнө шүү чамайг” гэж сүрдүүлсэн дээ. \ 24 настай Х \

2. Манайх ихрийн удамтай айл. Дүү бид хоёр ихэр л дээ. Гэхдээ тийм сүртэй адилхан юм байхгүй. Гэтэл бид хоёрыг арван жилд багш нар маань ерөөсөө ялгадаггүй байсан. Нэг удаа хичээлийн эрхлэгч ангийн үүдэнд таараад “захирал чамайг дуудаж байна” гэхээр нь би учир зүггүй гүйгээд очсоныг яана. Ядаж хаалгыг нь ч тогшихгүй үсрээд орсон чинь өөдөөс багш нар их л заналтай харж байна. Захирал нүдээ бүлтийлгэж харснаа “Ах чинь хаана байна? дуудаад ир!” гэв. Би ч өөрийгөө загнуулах нь гэж бодоод “За” гэж хэлчихээд гараад гүйчихсэн юм. Тэгээд дүүдээ очоод чамайг захирал дуудаж байна гээд зугтчихсан. Орой гэрт ирсэн чинь ээж аав дүү гурав намайг харснаа бүгд инээлдэж гарлаа. Одоо бодохоор л дургүй хүрээд байдаг юм. Би улсын олимпиадад аль сарын өмнө түрүүлээд мөнгөн шагналаа аваагүй байсныг өгөх гэж л захирал дуудсан байж. Гэтэл би өөрийнхөө шагналыг дүүдээ алдчихсан байгаа юм даа. Хар багаас л бид хоёр чинь “чиний юм бол миний юм, миний юм бол миний л юм” гэдэг шиг хэн нь түрүүлнэ тэр нь авдаг байсан болохоор дүүдээ тэр мөнгийг бүгдийг нь алдаж байсан даа. Хэрвээ намайг захирал, багш нар танисан бол би шагналаа өөрөө авахгүй юу? \ 28 настай Б \

3. Манай ангид эгч дүү ихэр охин байдаг байлаа. Нэг нь их муухай ааштай, нөгөөтөх нь даруухан байсан. Би ааштай охинд нь дургүй байсан юм. Тэгээд нэг өдөр дүүтэй нь юм яриад сууж байтал дүү нь эгчийгээ муулаад эхлэхээр нь гэнэт сэтгэлээ задлаад баахан муулж гарлаа. Маргааш нь хичээл тараад ангид ортол нөгөө ихэр охины нэг сууж байхаар нь гүйж оронгуутаа “Танай нөгөө тэнэг ихэр чинь ерөөсөө таалагдахгүй байна. Үнэхээр хэцүү ааштай, хачин охин юм аа” гээд л завсар авахгүй муулж гартал өнөө охин чинь өөдөөс нухацтай харж байснаа “Манай Саранцацрал уу? уг нь намайг бодвол их даруухан шүү дээ” гэдэг юм даа. Би шууд л “Харин тийм ээ, За за найз нь явах боллоо” гээд л гараад гүйчихсэн. Эгчийг нь Сарангэрэл дүүг нь Саранцацрал гэдэг байсан юм. Маргааш нь бөөн юм болсон. Нөгөө эгч дүү хоёр нийлж байгаад намайг чинь хаданд хавчуулагдсан халиуны зулзага болгодог юм даа. Би ч жинхэнэ банталтын гүн шоконд орсон. Ямар дүүд нь чамд эгчийг чинь муулчихлаа гэж бодсон чинь эгчтэй чинь андуураад ч гэлтэй биш. Ер нь л тэр олон охидууд байхад очиж очиж эгчийг нь дүүд нь муулаад байж байдаг би гэж хөлдүү гар. \ 26 настай Ч \

4. Нэг орой ажлаас тараад гэртээ ирсэн чинь нөхөр маань хоол хийгээд зогсч байна. Ширээн дээр торт, салат, дарс гээд яг л нэг тэмдэглэлт баяр шиг үнэхээр сайхан харагдаж байсан. Би сэмээрхэн өрөөндөө орж хувцасаа солиод шинэхэн авсан нэвт харагддаг торон даашинзаа өмсөөд нөхрийнхөө араас гэтэж байгаад тэврээд авсан. Тэгсэн чинь ариун цэврийн өрөөний ус татах чимээ гарч хаалга нээгдээд нөхөр маань “Хүүе, миний хайраа” гэж орилдог юм даа. Би бүр гайхаад нөгөө хоол хийж байсан хүн надруу эргээд харсан чинь сахалгүй л болохоос манай нөхөр яг мөн. Би бүр сандарсандаа өрөөндөө гялс гүйгээд орчихсон. Дараа нь нөхөр, ихэр дүү хоёр нь намайг шоолоод л байсан. Гадаадад байдаг зургийг нь л харж байсан болохоос ямар уулзаж байсан биш яаж мэдэх вэ дээ. Тэрнээс хойш маш сайн ялгадаг болсон доо. \ 33 настай А \

5. Хүү маань хуримаа хийж би гэдэг өвгөн чинь бэрээ анх удаа харах гээд харь нутгаас эх орондоо ирчихсэн байсан юм. Гэхдээ хуримнаас өмнө хэд хэдэн удаа уулзаж байсан болохоор бас ч гэж мэднэ. Яг хурим эхлэх үед бэр маань нэг ягаан даашинзтай гүйгээл эсвэл цагаан даашинз өмсөж гүйгээд л байсан юм. Би ч дотроо “яасан ч маяг ихтэй хог вэ дээ” гэж бодчихоод л хурим эхлэхээс өмнө эргэн тойрноо сонирхож уулзаагүй удсан хүмүүстэй мэнд мэдэж явлаа. Тэгсэн бэрийг маань саарал гонжтой нэг хүү уруул дээр нь “шоп” хийтэл үнсчихээд гараас нь татаад аваад гарчихлаа. Би гэдэг хүн чинь тэр хавиар сандарч хойноос нь орилж гүйсээр байгаад нөгөө хоёрыг гүйцэж зогсоогоод нөгөө хүүг чинь нэг сайн шанаадаж өгөөд бэрээ чирээд хуримруу аваад ортол хүү бэр хоёр маань тэврэлдээд зогсч байх юм. Нөгөө бэртэй маань адилхан охин уйлчихсан “Та чинь яаж байгаа юм бэ ахаа” гээд гарыг минь шидчихээд гараад гүйсэн. Учиргүй адилхан ихэр дүүтэйг нь хурим дээр нь тэгж мэдэж байдаг. Хүүгийнхээ хурим дээр бэрээ андуурч нэг хөгөө чирсэн зөнөг дөө би. Одоо ч гэсэн заримдаа андуураад л байдаг юм. Хүү маань яаж ялгадаг юм бол? Хөөрхий. \ 60 настай Г \

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо. мн - Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(199)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com