ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Уучлах сэтгэл зүй

Чөлөөт цаг  | 2014 / 10 / 06

Хэн нэгэнд гомдох, өөрийгөө өрөвдөх нь хүнд хамгийн хэрэггүй сэтгэл хөдлөл гэж сонсож байсан уу? Чамайг гомдоосон хүн тэр зүйл чамд хэр хүнд туссаныг, чамайг гомдоосноо, ямар буруу зүйл хийснээ ч мэдээгүй эсвэл мэдсэн ч аль хэдийн мартчихсан яваа даа.

Уучлах сэтгэл зүй

Бусдыг яагаад уучлах хэрэг вэ?
Иймэрхүү асуултанд хүмүүс ихэвчилэн тэр чиний ах учраас, ээж чинь учраас уучлах хэрэгтэй гэх мэт зөвлөгөө өгдөг. Гэхдээ юуны түрүүнд уучлал гэж юу вэ? Толь бичигт тайлбарласнаар бол уучлах гэдэг нь:
1. Чамд ямар нэг буруу зүйл хийсэн хүнд уурлахаа болих,
2. Хэн нэгнийг ямар нэг үйлдлийнх нь төлөө буруутгахаа болих гэжээ. Тэгэхээр уучлал гэдэг нь бидний мэдрэмж биш, хэн нэгэнд өгөх гайхалтай бэлэг ч биш зүгээр л би тэр хүний эсрэг уурлахаа болихоор шийдлээ гэсэн шийдвэр гаргах үйл явц юм. Яагаад энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй вэ гэвэл хэн нэгэнд гомдох нь сэтгэлийг чинь өвтгөнө, цээжин дотор хөндүүр оргино, тэр бүх хүнд зүйлийг дотроо байнга тээж, ахин дахин сэдрээж явах нь чамд өөрт чинь л муу учраас.

Энэ тухай нэг киноны хэсэг байдаг юм. Тэнд уучлал гэж яг юу вэ? гэдгийг жинхнээр нь үзүүлсэн гэж миний хувьд боддог:
“ Хүүхдийг нь өөрөөс нь нууж зараад ор сураггүй болгосон хүнийг хэдэн жилийн дараа олж мэддэг. Уулзахаар очоод нүд рүү нь харж байгаад “Би чамайг уучилж байна.” гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд босоод явтал хамт явж байсан найз нь “Ингээд л болоо юу? Чи ингээд юу ч хийхгүй юм уу?” гээд өмнөөс нь уурлахад “Үгүй ээ, үүнийг хэлэхэд надад амар байгаагүй. Надад үнэхээр хэцүү байна. Гэхдээ одоо хэн ч юу ч хүүхдийг минь эргүүлж авчирч чадахгүй учраас би тэр хүмүүст уурламааргүй байна. Тэгвэл би сэтгэл санаагаараа туйлдах болно.” гэсэн юм. ”

Тиймээс хэн ч, хэдэн ч удаа чамайг гомдоосон бай тэр хүний үйлдэл үргэлжлүүлэн чамд муугаар нөлөөлөх ёсгүй болохоор зүгээр л уучлахыг сонго. Зарим эрдэмтэд уучлаад, март гэж сургадаг. Гэвч мартана гэдэг боломжгүй зүйл гэж би боддог. Ялангуяа амьдралд томоохон шарх үлдээсэн хүнийг. Хэчнээн гэгээрсэн ч мартдаггүй байх. Ихэнх шашны ном сударт бичсэнээр бурхан биднийг хэчнээн их нүгэл хийсэн ч хайрласаар, хамгаалсаар байдаг. Миний бодлоор тэд бидний ямар нүгэл үйлдсэнийг мэдэж байгаа ч зүгээр л тэр тухай дахин бодохгүй байх шийдвэр гаргадаг байх. Яг л түүн шиг сэтгэлдээ тэр хүнд ачааг тээхгүй байх шийдвэр гаргах нь чиний өөрийнхөө төлөө хийж буй, үлдсэн амьдралаа гэрэл гэгээтэй, аз жаргалыг илүү мэдрэх боломж олгож буй баатарлаг үйлс юм.

Хэн нэгнийг уучилсан л бол өмнөх шигээ харьцаж, юу ч болоогүй мэт байх ёстой гэсэн үг биш шүү. Гэхдээ мэдээж боломжтой бол тэгэж чадвал маш сайн хэрэг. Эсвэл “Би чамайг уучилж байна. Гэхдээ дахин чиний ойр орчимд байж чадахгүй нь. Энэ хэвээрээ үргэлжилвэл бидний хэн хэнд нь сайн биш учраас өөр өөрсдийнхөө замаар амьдарья.” гэж болно. Хамгийн гол нь өөрийгөө өвтгөж байгаа гомдол бухимдлаас ангижирч, хохирогчийн нүдээр өөрийгөө харахаа болих юм. Тэр тусмаа ухаалаг уучлал энэ бүхэн давтагдахгүйн тулд ямар нэг өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг мэдэж байдаг.

Өөрийгөө хэрхэн уучлах вэ?
Чи хэн нэгэнд эрүүл ухаанаар үйлдэж боломгүй муу зүйл хийж, маш ихээр гомдоож байсан уу? Өнгөрсөнд хийсэн ямар нэг үйлдэлдээ өөртөө уур чинь хүрч, өөрийгөө өөдгүй бүтэлгүйгээр нь зүхэж явдаг уу? Цаг хугацааг ухрааж, яг тэр мөчид очоод хийсэн алдаагаа залруулах тухай боддог уу? Хэрэв тийм бол зүгээр л чин сэтгэлээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Тэр цагаас хойш маш урт хугацаа өнгөрч уучлаарай гэж хэлэхэд ч оройтсон гэж бодож байвал тийм биш ээ. Уучлал гуйхад хэзээ ч оройтдоггүй. Далай лам нэгэн сургаальдаа ямар нэг алдаа хийснээ мэдсэн даруйд засах, уучлал гуйх алхмыг хийж эхэл гэсэн байдаг. Яагаад тийм зүйл хийх болсон тухайгаа эргэцүүлж, алдаанаасаа суралц.

Гэхдээ бусдаас уучлал гуйхаасаа өмнө өөрийгөө уучлах нь эхний алхам юм шүү. “Тиймээ, би үүнийг ахин давтахгүй байж чадна. Би уучлагдах эрхтэй хүн.” гэж бодсоныхоо дараа гомдоосон хүнээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйхад бэлэн болсон байх болно. Хүн бүр алдаа гаргадаг. Алдаанаасаа суралцаж чадсан хүн л ухааждаг юм шүү.

Нөгөө талаас өөртөө уур хүрэх, уучилж чадахгүй байх мэдрэмжийг чи цаг үргэлж мэдэрч байгаа гэвэл худлаа. Кино үзэж, хөгжим сонсож, найзуудтайгаа хөгжилдөж байхдаа аль эсвэл хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа хүртэл тийм бодол тээнэ гэж үгүй. Учир нь тухайн мөчид чи өөрийгөө буруутгах талаар огт бодохгүй байгаа хэрэг. Тэгэхээр өнгөрсөнд болсон үйл явдал чамайг гэмтэй мэт санагдуулж, өөртөө уурлах шалтгаан болдоггүй. Харин чиний яг одоо энэ мөчид бодож буй бодлууд л тэр таагүй мэдрэмжийг бий болгодог болж таарлаа. Тэгэхээр бодохоо болих нь зөв юм.

Би үнэхээр муу муухай хүн, энэ зүйлд цор ганц буруутан нь би гэсэн хоёр бодол бидний толгойд эргэлдэж байсан ч бүх зүйл чиний бодсон шиг тийм ч муу биш байж болно. Жишээ нь эхний бодлыг үгүйсгэх дадлага хийе л дээ.

Чи дугуй унаж яваад хэн нэгний хөлийг хугалсан байж гэж бодъё. Хүний хөл хугалсан нь маш муу зүйл, буруутай хүн нь чи мөн л дөө. Гэтэл тухайн хүн эмнэлэгт хэвтэж байх үедээ заяаны ханьтайгаа учирсан бол, мөрөөдлийн ажлыг нь санал болгосон хэн нэгэнтэй танилцсан бол үр дүн нь тэр хүнийг өмнөхөөс нь илүү аз жаргалтай болгосон байгаа. Энэ тохиолдолд чи өөрийгөө зүхсээр байна гэж үү? Эсвэл чи буруутан биш ч байж болно. Өнгөрснийг буцааж чадахгүйгээс хойш зүгээр л одоо цагтаа амьдар, өөрийгөө хайрла. Алдаагаа давтахгүй байх боломжийг өөртөө олго. Бид бусдыг өрөвдөж хайрладаг хэрнээ өөртөө хэтэрхий хатуурхах нь их.

Шүүмжлэл, ирээдүйн төлөө санаа зоволт, өнгөрсөнд харамсах аль нь ч амьдралыг чинь жаргалтай болгохгүй гэдгийг санаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(548)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com