ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Миний амьдрал

Мэдээлэл  | 2014 / 09 / 28

Яг одоо би Гоолингоогийн хамгийн их уншигчтай булангуудын нэгийнх нь тухай өгүүлэх гэж байна. Энэ бол Миний амьдрал.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Миний амьдрал

Goolingoo@gmail.com хаягт өдөр бүр маш олон захидлууд “Миний амьдрал буланд” гэсэн хаягтайгаар ирдэг. Захидлуудыг 7 хоногоор нь цуглуулж байгаад, Даваа гариг бүрт бид нэгд нэгэнгүй уншиж танилцдаг юм. Өмнөөс нь баярлаж, бахархмаар эерэг энергитэй захидлууд байхад жаахан ч болов тус хүргэчихмээр асуудалтай нь ч бий.

Энэ буланг үндэслэсэн зорилго нь уншигчидтайгаа эргэх холбоотой байж, тэдний амьдралд ойр нийтлэл, зөвлөгөө бэлдэх, өөртэйгөө ижил нөхцөл байдалд байгаа бүсгүйчүүдтэй болон асуудлынх нь шийдэлтэй танилцахаас гадна бүсгүйчүүд нэг нэгнээсээ урам зориг, эрч хүч авдаг байгаасай гэж хүссэнийх юм л даа.

Бүх захидлуудад бид алдалгүй зөвлөгөө өгдөг ч тэр болгоныг тэр чигт нь дагаасай гэж бид үнэндээ хүсдэггүй. Бидний болон Г.Наранбаатар докторын зөвлөгөөг уншаад, өөрийнхөө үзэл бодолтой харьцуулан бодож дүгнэснийхээ дараа эцэст нь өөрийнхөөрөө шийдээсэй гэж боддог. Хэдий удаан бодсон ч хариултыг нь олж чадахгүй байсан ч бусдын бодол, зөвлөгөөг дагахаас илүү тэндээс өөрт хэрэгтэйгээ аваад эцсийн шийдвэрээ өөрийнхөөрөө л гаргадаг байгаарай гэж бид хүсдэг. Бүсгүй хүн бүр өөрийн гэсэн бодолтой, өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байж чаддаг байгаасай гэж бид хүсдэг. Өөрөөсөө бусад хүмүүст өгч чадах хамгийн үнэтэй зөвлөгөө эцсийн эцэст “өөрөө мэд дээ” л байдаг гэдэг. Учир нь бусдын нөхцөл байдал, чин сэтгэл, хүсэл зоригийг өөр хэн нэгэн хэзээ ч зуун хувь ойлгож мэдрэхгүй болохоор бас өөрийнхөө амьдралд өөрөө л эзэн нь байх учиртай болохоор тэр.

Бас “Миний амьдрал” буланг маань хүмүүсийг амьдралдаа тохиолдсон асуудалтай зүйлсээ тоочдог л гэж боддог талаар хэд хэдэн удаа сонсч байлаа. Гэхдээ огт тийм биш юм шүү. Ухаарал, хайр дурлал, ажил амжилтаа бичсэн захидлууд ч их ирдэг. Ийм эерэг энергитэй захидлыг улам олон болоосой ч гэж бид хүсдэг юм. Учир нь зовлон бэрхшээлээ ярихаас илүү аз жаргалаа хуваалцах нь өөрт нь, бусдад ч сайн сайхныг бэлэглэдэг шүү дээ. Дээр хэлсэнчлэн энэ ч гэсэн бидний булангаа үндэслэсэн бас нэгэн зорилго.

Жишээ нь: Миний хүн, Эр хүнд таалагдахын тулд..., 30 гарчихсан ч амьдрал одоо л эхэлж байна гэх мэт эерэг захидлууд ирж байсныг санаж байна.

Хамгийн анхны захидал 2010 оны 7 сард нийтлэгдэж байснаас хойш өнөөг хүртэл 290 гаруй захидлууд Гоолингоо.мн сайт дээр нийтлэгдэж, 2000 гаруй захидлын эздэд бид зөвлөгөө өгч байжээ. Тухайн долоо хоногийн захидлуудаас бид урьд өмнө яригдаж байгаагүй болон мэргэжлийн зөвлөгөөтэйгөөр сайт дээрээ нийтэлвэл бусад бүсгүйчүүдэд ч гэсэн хэрэгтэй байж мэднэ гэх мэт олон талаас нь бодож үзэн сонгодог. Захидал нийтлэгдэв үү, үгүй юу уншигчид маань өөрийн зөвлөгөө, сэтгэгдлээ эелдгээр бичиж үлдээдэг нь бидэнд ч сайхан санагддаг юм.

2012 оны 10 сараас “Сэтгэлийн Өнгө” гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар Гоолингоо багийн нэг хэсэг болж “Миний амьдрал” буланд зөвлөгөө хүсч ирсэн захидлуудад сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө өгдөг болсон юм. Захидлуудад зөвлөгөө өгөхөөс гадна “Хариу нэхээгүй хайрын бэлэг”, “Аавуудын алхаа”, “Харилцаагаа вакцинжуулъя” гэх мэт нийгэмд чиглэсэн, сайн дурын олон үйл ажиллагаанд бид хамтран оролцдог. Энэ жил бидний хамтын ажиллагааны 2 жилийн ой болж байгаа ба үүнтэй холбогдуулаад хэд хэдэн зүйл төлөвлөөд байгаа юм.

Мөн бид уншигчиддаа нэг зүйл хэлэхийг маш их хүсдэг. Юу вэ гэхээр, хүн өөрт тохиолдсон асуудлаа захидал болгон бичиж илгээх хүртэл нэлээд их хугацааг даван туулж, тулгамдаад байгаа асуудлаа өөрөө шийдвэрлэхээр хичээдэг. Бодоод үзэхэд ч энэ нь ойлгомжтой шүү дээ. Харин сайн сайхан байж, асуудал үүсээгүй үед магадгүй захидал бичих тухай бодол ч төрөхгүй биз ээ. Тэгэхээр захидлууд маань нэг бол маш ихээр сэтгэлээр унасан, нөгөө бол баярлаж талархсандаа гэх мэт сэтгэл хөдлөлийн хоёр туйл дээр байхдаа бичсэн байх нь элбэг. Бүсгүй минь чи асуудал ихтэй, хар бараан захидлууд уншиж байсан ч түүнд автаж, сэтгэлдээ хүндээр тусгаж авах хэрэггүй шүү. Эрчүүд болон хадмууд бүгд муу хүмүүс гэж бодох ч хэрэггүй. Чи болон эргэн тойрны бүсгүйчүүд чинь яг ингэж итгэл алдарч байвал өөрөө түүчээ нь болж эерэг зүйлсийг бусдад түгээгээрэй. Бид ч гэсэн үүний тулд Goolingoo@gmail.com хаяг дээрээ эерэг захидлуудыг улам олноор нь цуглуулах аяныг эхлүүлээд байгаа юм шүү. Бүсгүй хүний эелдэг ухаалаг зангаараа нэгэн эрийн амьдралыг гийгүүлж яваа сайхан түүхээ, мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхам хийж, даван гарсан сорилтоо ч бас захидал болгон илгээж болно шүү. Хаяг нь мэдээж Goolingoo@gmail.com. Чамайг хүлээж байя. Чиний Гоолингоо ХОХО.

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад Гоолингоо багийн бие даалтын өдрийн талаар өгүүлэх болно.

Миний амьдрал буланд ирсэн захидлуудыг уншдаг уу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(748)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com