ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Манай нөхөр надад хайртай юм болов уу?

Миний амьдрал  | 2014 / 09 / 27

Сайн байна уу, Гоолингоо?
Би танай сайтыг анх удаа уншиж байна. Сэтгэлээ онгойтол юм бичмээр санагдаад тэгээд өөрийнхөө асуудлын талаар захиа илгээхээр шийдлээ. Би одоо 31 настай, дээд боловсролтой, гайгүй байгууллагад нэр хүндтэй ажил хийдэг, жирийн нэг эмэгтэй, эх хүн. Бид гэрлээд 9 жил болж байна. Нөхөр бид хоёр анх танилцаад гуравхан сар болоод нөхөр маань манай гэрт ирж амьдарсан.

Манай нөхөр надад хайртай юм болов уу?

Хэн ч харсан царайлаг, бие хаа сайтай, хүнд тусархуу сайхан залуу харагдсан. Тэгээд хамт амьдраад 1 жил болоогүй байтал архи уугаад, хааяа надад гар хүрдэг болсон. Миний ээж аав 2 намайг миний охин залуу байна, сайхан сургууль соёл төгсчихөөд, ажилд ч ороогүй, архи уудаг хүнтэй суулаа, энэ хүн чамд хань болохгүй эртхэн сал гэж зөндөө хэлдэг байсан.Тэр үед даанч би ээж аавынхаа үгэнд ороогүй. Нэг мэдэхнээ жирэмсэн болсон байсан. Намайг жирэмсэн байхад найз нартайгаа нийлж архи ууж, нэг орой согтуу ирээд “Би танай гэрт амьдарч байгаа гуйлгачин юм байна.Танай гэрт амьдарч байхаар траншейнд амьдарсан нь дээр юм байна.” энэ тэр гэж агсам тавиад их хэцүү байхаар нь “Би чамд угаасаа хайргүй байсан. Чи манай гэрээс яв яв” гээд хэлсэн чинь хүүе гэхийн завдалгүй хутга шүүрч аваад өөрийгөө хутгалсан.Тэр үед ээж аав 2 маань “Өөрийгөө хайрлахгүй хутгалж байгаа хүн юу гэж өөр хүнийг хайрлах вэ? Яг одоо сал.” гээд намайг аваад гэртээ харьсан. Манай нөхөр эмнэлэгт сар гаран хэвтэхдээ “Намайгаа уучлаарай. Би согтуудаа ийм муухай үйлдэл хийсэн байна. Манай найз нараас л боллоо. Тэд л намайг чи эр хүн байж айлын гэрт амьдарлаа гээд байсан юм.Найз нь дахиж ингэхгүй. Би чамдаа ухаангүй хайртай.” гэж мессеж бичээд, “Чи минь яг одоо ирээч дээ. Ирэхгүй бол би үхлээ.” гээд л өдөр хоног цаг минут болгон мессеж бичдэг байлаа. Би нэг удаа найзтайгаа ярилцаж байгаад ээж аав хоёртоо хэлэхгүйгээр хоол хийгээд нөхрийгөө эргэж очсон. Аймаар турчихсан, их өрөвдөлтэй миний хоёр хөлнөөс зуураад намайг битгий орхиоч дээ гээд гуйгаад уйлаад байсан. Тэр үеэс хойш бид хоёр бага багаар уулздаг болоод, сүүлдээ ээж аав хоёр хориглохоо больж, би удалгүй төрсөн. Хүүхдээ төрүүлсний дараа зан ааш нь овоо гайгүй болж аажим аажмаар засраад л байсан. Нөгөө архи уудаг найз нараасаа ч салж 2-3 жил архи уугаагүй. Архи уудаггүй байх хугацаандаа намайг харддаг боллоо. Ажлынхантайгаа найз нартайгаа уулзаад жаахан оройтох л юм бол юу таарсанаа авч чулуудна. Манай нөхөр хэдэн жилийн өмнөөс өөрийнхөө сонирхолтой спортоор хичээллэж, би ч түүнийг нь дэмжиж, нилээд амжилтанд хүрсэн. Уг нь бол спиртийг спортоор сольсон хүн л дээ. Манай хүн их хурц ааштай, ах дүү нартайгаа элгэмсэг биш, хар яр гэж харьцдаг. Би энэ занг нь засах гээд чадахгүй байгаа.

Бас би нөхрөө урьд нь амьдралтай байсан гэж мэдээгүй суусан байсныгаа хүүхдээ нэг ойтой болоход мэдсэн. Нэг л сонин утсаа биенээсээ салгахүй, байн байн гадуур гараад байсан чинь урд нь амьдарч байсан хүнтэйгээ уулзаад байсан юм билээ. Би тэр үед мэдээд хэрүүл хийгээд, гэртээ харьлаа энэ тэр гэж айлгаж байгаад овоо гайгүй болсон. Би ханийгаа гомдоочихлоо, дахиж ийм зан гаргахүй гээд л уучлалт гуйгаад хоол унд хийж гүйнэ. Тэгээд л би уярчихна. Энэ байдал давтагдсаар сүүлдээ хэдэн ч хүүхэнтэй мессеж бичдэг болсон юм мэдэхгүй. Би ажил ихтэй байдаг болохоор анзаардаггүй байсан байна лээ. Би их гэнэн юм билээ. Маш олон үйлдэл дээр нь зөн совингоороо мэдчээд уучлаад л өнгөрүүлээд байсан байна. Энэ олон жилийн хугацаанд би нөхрийгөө хайраар дутаагаагүй. Миний нөхөр засарна, улам сайхан болно гэж би өөрөө өөртэйгөө ярилцаж байгаад, ноднин дахин нэг хүүхэд төрүүлсэн. Энэ хүүхэд манай нөхөрт нэг их сонин байгаагүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд арай л дэндүү өөрчлөгдөөд байхаар нь гар утсыг нь шалгадаг боллоо. Дандаа л хүүхнүүдтэй сээтэгнэсэн харьцаатай. Сүүлдээ би их хартай болж, манай хүн ч худлаа үнэн яриад гэрээсээ гадуур хонодог боллоо. Гэрээс гадуур хонохоор нь би уурандаа янз бүрээр доромжилж мессеж бичин, чи манай гэрээс яв гэж хөөдөг болсон. Бодохоос гомдоод, хийсэн муу үйлдэл бүрийг нь мартдаггүй юм байна. Энэ жил гэхдээ их сонин юм болсон. Манай нөхөр хүүхэдтэй хүүхэнд дурласан юм байх аа. Үүнийг нь би тэр хүүхнээс нь олж мэдсэн. Гэрт нь ажил дээр нь очоод салдаггүй болсон гэсэн. Би чамд ухаангүй дурласан, би тэнэг би мал, би үхнэ гэдэг болсон гэсэн.Би гэхдээ тэр хүүхэнд итгэж байгаа. Манай нөхрийн гэрээсээ гадуур хоносон өдрүүд тэр хүүхний ярьсан болгон яг таарч байгаа. Би гэхдээ тэр хүүхэнд маш их гомдож байна. Эхнэртэй хоёр хүүхэдтэйг нь мэдсээр байж манай нөхөртэй гадуур зугаалж, хоол унданд орж, хотоор тэнэдэг байсан байна лээ.Тэр хүүхэн ч гэсэн нөхөрөө хуураад анхнаасаа л манай хүнд нүүр өгөөгүй байсан бол юу гэж ийм юм болох вэ дээ. Одоо болсон хойно намайг зовоох гэж байгаа юм шиг танай нөхөр ингэдэг байсан, тэгдэг байсан гэж яриад саяхан хэд хоногийн өмнө надад хөөгдөөд, тэр хүүхэн дээрээ хувцсаа аваад очлоо гэж зөндөө гуйсан гэсэн.

Яг одоо надад маш их хэцүү байна. Гэрээсээ гадаа гарч уйлж, гэртээ ороод хоёр хөөрхөн хүүгийнхээ дэргэд албаар сэтгэлээ барьж, нөхөртэйгөө хэвийн л харьцаж байна. Нэг л хүйтэн хөндий амьдрал. Нэг мэдэхнээ бид хоёр тус тусдаа гудсан дээр би хоёр хүүтэйгээ, нөхөр маань ганцаараа унтдаг болсон. Шөнө болохоор манай нөхөр надруу мөлхөж хүслээ биелүүлчихээд буцаж гараад хөнжилдөө унтаад өгнө. Би ганцхан үнэн юм хэлэхэд нөхрийгөө хэзээ ч хуурч байгаагүй. Араар нь тавьж үзээ ч үгүй. Би нөхөртөө их үнэнч. Тийм болохоор тэрүү намайг хуурч амьдарч байсныг нь бодохоор их гомдох юм. БЗХӨ тусаад ирнэ. Би ямар их тэвчээртэй байсан юм бэ? Одоо бодоод байсан чинь их л олон зүйлийг нь тэвчиж байж дээ. Намайг болон хоёр хүүхдээ хувцаслана гэж байхгүй. Энэ олон жил ханилахдаа дэлгүүрээр хэсч хүссэн зүйлээ авахуулж огт үзээгүй. Өөрийнхөө цалингаар л хааяа нэг хамт дэлгүүр гарч хувцас авна. Эхэндээ нөхөр хүүхэддээ хувцас авч өгөөд л мөнгө дуусчихна. Миний олсон мөнгө мөнгө биш. Манай хүний олсон мөнгө л мөнгө юм билээ. Одоо надад цаашид амьдрах итгэл алга. Хоёр хүүгээ бодож л хорвоогийн тоосыг хөдөлгөж байна. Миний нөхөр миний араар тавьдаггүй байсан бол би муухай аашийг нь тэвчээд амьдарсаар л байх байсан. Манай нөхөр надад гэхдээ хайртай юм болов уу? Өөр хүнтэй болсон тухайгаа шуудхан хэлж чадахгүй нуугаад л амьдраад байсан байна лээ. Би уурлаж муудахаараа сална энэ тэр гэж зөндөө л хэлдэг байсан. Яг одоо сална гэж бодсон чинь их хэцүү байна. Хоёр хүүхэд маань нялх байна. Тэвчээд уучлаад амьдарна гэхээр хайран залуу нас. Би гэрийхнийгээ зовоочихно гээд энэ тухай огтхон ч хэлдэггүй. Манай аав ээж хоёр манай нөхөрт их сайн. Манай хүү сайн хүргэн гээд л... Надад миний хадамууд, манай нөхөрийн найзууд, ангийхан нь бүгд сайн. Би яах вэ? Надад туслаач!

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд" номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

Гэр бүл болно гэдэг харилцан хамтдаа амьдралынхаа төлөө зүтгэхийн нэр. Харамсалтай нь гэр бүлийн боловсрол гэдэг зүйлд хувь хүмүүс ч анхаардаггүй, нийгэм нь ч анзааргагүй болсон байна. Таны нөхрийн хамгийн энгийн жишээ болох дүү нартайгаа хар яр гэсэн харьцаатай нь түүний гэр бүлийн боловсрол ямар байгааг харуулж байна. Зөвхөн эрчүүд ч гэлгүй ийм эмэгтэйчүүд ч бий. Ийм хүнээс эрүүл саруул халуун дулаан гэр бүлийн уур амьсгал шууд хүсэх нь утгагүй зүйл юм. Таны нөхрийн гэр бүлдээ, танд хандаж буй хандлага, гадуур хонох зэрэг нь үр хүүхдийн чинь гэр бүлийн боловсрол сэтгэл зүйд нь шууд нөлөөлж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Үр хүүхэдтэй болно гэдэг зөвхөн идэж уух, өмсөх зүүхээр хангалуун амьдруулахын нэр биш. Зөв, эрүүл гэр бүлийн уур амьсгал бүрдсэн гэр бүлд өсгөхийн нэр юм. Амьдралд мэдээж үл ойлголцол маргаан гарах нь ойлгомжтой. Харин түүнийг даван туулаад нэгнээ хүлээн зөвшөөрч чадаж байгаа нь үр хүүхдүүдийн чинь хувьд хичээл болж байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа харилцан урвуу хамааралтай байдаг юм. Амьдралд бүх зүйл тэнцэл дээр оршдог. Нэг талдаа гэр бүлдээ хандах, санаа зовних, зүтгэх нь илүү болох тусам нөгөө талдаа суларч байх жишээтэй. Тэр танд найдаж болно гэдгийг өдөр тутамдаа мэдэрч байна шүү дээ. Миний үүрэг оролцоо байхгүй бол гэдэг утгаар хандаад тэрэндээ шаналж чаддаг хүн гэр бүлдээ анхаарна. Тиймээс эмэгтэйчүүддээ зөвлөхөд эр нөхөртөө гэр бүлдээ зориулж хийдэг ажлыг нь тогтмолжуулж сурга. Угаасаа ажилгүй, хар архичин гэсэн хэрнээ архиных нь мөнгийг өгөөд явуулаад байх тусам тэд муу зуршилдаа дархлаажина.

Эцэст нь хэлэхэд таныг гэр бүлийнхээ энэхүү асуудлыг уг үндсээр нь шийдэж, нөхөртэйгөө ойлголцохыг хүсч байвал хамтдаа сэтгэл зүйчид хандахыг хүсэх байна. Олон ч захианы эзэнд хандаж би нэг л зүйл хэлдэг. Таны бичсэн захиа нэг л хүний үзэл бодол. Магадгүй нөхөр тань захиа бичвэл өөрийнхөө ойлголтоор л бичнэ. Тэгвэл гэр бүлийн гишүүдийг энэ хүнд байдлаас нь гаргахын тулд, зуучлагчийн үүргээр сэтгэл зүйч сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг юм. Тэд сэтгэл зүйчтэй тус тусдаа уулзахдаа өөр өөрийн өнцгөөс л ярих ч ямар нэг цэг дээр яриа нь огтлолцдог. Тэр нь сэтгэл зүйчдийн хувьд асуудлыг нь шийдэх гарам болж өгдөг юм. Учир нь сэтгэлзүйч хэн нэгний чинь найз биш, хэн нэгний чинь хамаатан ч биш. Бүх асуудлын нууцлалыг дээд зэргээр хадгалж үлддэг учраас хамтдаа бүх асуудлыг нээлттэй хэлэлцдэг.

Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr

Редакцийн зурвас
Амьдралд маш олон асуудлууд тохиолдож, тэднийг бид өөр өөрсдийнхөөрөө л сайн муу гэж дүгнэдэг. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Эхнэрээ сайхан халамжилчихдаг, үр хүүхдүүддээ хэнээс ч илүү анхааран, хүмүүжүүлдэг, гэр бүлийн ноён нуруу болсон эр нөхөр, бэрдээ төрсөн охин шигээ хандаж, хайрладаг хадмууд ч зөндөө бий гэдгийг бид мэднэ. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(253)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: brenda greg.   2019-10-23
Би Бренда, Грегтэй олон жилийн турш гэрлэсэн. Гэсэн ч нөхөр маань намайг хуурч байгаа гэж хэлээд бид хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Байна. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг бичиж, 24 цагийн дотор нөхрөө эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайрыг өдөөх. (2) салахаа болих. (3) мөнгөний зан үйлд уриалах. (4) үржил шимгүй болох. (5) ХДХВ / ДОХ-ыг эмчлэх.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com