ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 09 / 23

Энэ долоо хоногийн Гоолингоо зөвлөж байна буланд юу юу шинээр нийтлэгдсэн гээч! Үргэлжлүүлээд уншдаа...

Гоолингоо зөвлөж байна

Намрын плэйлист
Навч минь би чиний
Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү?
Намрын бороонд хамтдаа даарч хонох
Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч
Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод
Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье.
Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж
Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье, зөвшөөрөөч. /Б. Лхагвасүрэн - Чамдаа/

Хотын гудамж намартаа согтуураад, шаргалтан налайх цагт чихэнд чинь урсах аялгууг бид одоо зөвлөе. Энд дарж ороод, чихэвчээ зүүж цонхоороо нэг хар даа.

Хүүхэд бүр ”хүссэн” байх ёстой~
Жирэмслэлт бүр аз жаргалтай байх учиртай. Учир нь ээж аав нь үртэй болохыг хүсч, төлөвлөж, эрүүлээр тээн төрүүлж байгаа шүү дээ. Энэ ертөнц дээр мэндлэх өдрийг нь хүртэл хэдэн сарын турш бүр түүнээс ч өмнө хайраараа “даллаж”, хүлээсэн болохоор амьдралынх нь үнэт эрдэнэ болон үр нь мэндэлдэг. Гэр бүл төлөвлөлтийн тухай судалж, аз жаргалтай ирээдүйн амьдралынхаа үрийг одооноос тарихыг хүсвэл “Хүслээр ирсэн бэлэг” уулзалт сургалтанд очихыг зөвлөе. Мэргэжлийн сэтгэл зүйч, эмэгтэйчүүдийн эмч үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хүссэн асуултанд чинь хариулах болно. Хамгийн гол нь оролцогчидын тоо хязгаартай болохоор Гоолингоогийн фэйсбүүк хуудас руу нэр, нас, утасны дугаар, и-мэйл хайгаа илгээж байж бүртгүүлэх юм шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

“Олон улсын харилцаа” – тай өглөө
Өөрийн болон бусал улс гүрнүүдийн гадаад, дотоод бодлого, геополитик гайхмаар сонин байж, энэ салбарт хүчин зүтгэхийг хүсдэг үү? Хэрэв тийм бол “Хөгжлийн танхим ТББ” – аас зохион байгуулж байгаа "Үндэсний аюулгүй байдал" Гадаад ертөнц ба дотоод бодлого сэдэвтэй өглөөний уулзалтанд оролцохыг Гоолингоо нь зөвлөж байна. Энэхүү уулзалтанд зочин илтгэгчээр УИХ – ын гишүүн М.Батчимэг оролцох юм билээ. Сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд гагцхүү түрүүлж бүртгүүлсэн 80 хүн л хамрагдах боломжтой гэсэн. Гоолингоо өдрийн өглөөг ажил хэрэгч, шинэ мэдлэг олж авсан хэлбэрээр угтахыг хүсвэл өглөөний 7 цагт Blue Sky Tower дээр бэлэн байгаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

Өөрийгөө “хяна”
Өөрт хэрэгтэй шинэ зүйлийг амьдралдаа хэвшил болгож хэрэгжүүлэх заримдаа хэцүү байдаг шүү дээ. Аливаа зүйлийг 49 хоногийн турш давтаад хийчихвэл генийн түвшинд , тархинд бичигдэж зуршил болдог. 49 хоногийн турш алдалгүй үргэлжлүүлэхээ л мартчихаад байдаг болохоос. Үүнийг шийдэхэд чинь туслах аппликешнийг “Self Control” гэдэг. Үүнийг ашиглаад орой бүр цаг гаргаж ном унших, өглөөний дасгалд 30 минут зарцуулдаг байх зэрэг өөрт хэрэгтэй зүйлшийг хэвшил болгоод аваарай. Өөрийнхөөрөө өдрийн төлөвлөгөөгөө гаргаж тухайн зүйлийнхээ цагийг зоочихвол өдөр бүр түүнийг чинь чамд сануулна. Бас хэдэнөдөр өнгөрч байгааг тооцоолоод өгчихнө. Амар байгаа биз? AppStore дээрээс “Self Control” гэж бичээд хайгаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(567)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com