ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Гоолингоо өдөр

Мэдээлэл  | 2014 / 09 / 16

Партичдад зориулагдсан бүтэн нэг өдөр бий. Үүнийг нь “Баасан ахын төрсөн өдөр” гэж нэрлэдэг. Жилд 52 удаа төрдөг “баавартай” ах шүү, Баасан нээрээ. Харин гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрүүлэхэд зориулагдсан хоёрын хоёр өдөр долоо хоногийн сүүлээр олддог. Дунд нь эмэгтэйчүүдийнх гэдэг тодотгол дутаад байгаа биз? Яг зөв. Тэгээд л бид “Гоолингоо өдөр”-тэй болсон юм.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Гоолингоо өдөр

Бид нэг өдрийг өөрсөддөө “өмчлөх” давуу эрхтэй. “Ахиад л жендэрийн асуудал” гэж гомдоллож болохгүй шүү, нууцаар уншигч эрчүүд ээ. Учир нь бүсгүйчүүд бид яахын аргагүй үнэхээр гайхамшигтай хүмүүс. Өрөөлд өгөхдөө хармын сэтгэлгүй хэрнээ, өөрийгөө л харин үргэлж сүүлд тавьдаг. Ганц гоё юм хийе гэхээр бусад бүх үүрэгтээ уягдсаар байгаад больчихдог сул талтай. Харин эрчүүд өөртөө юм уу хоббиндоо цаг гаргая гэвэл хэзээ л бол хэзээ бүхнээс өөрийгөө суллаж, чөлөөлж чаддаг. Гэмших сэтгэл тэдэнд огт төрдөггүй. “Заал авъя” гэж хэн нэг найз нь утасдах л юм бол найздаа биш, бусад бүх ажилдаа “Чадахгүй нь ээ” гэж хэлж чаддаг. Яг энэ чанарт чинь бид жоохон атаархдаг аа, эрчүүд ээ.

Тиймээс “өөрийгөө баярлуулах, бүсгүй хүн гэдгээ мэдрэх” гэсэн ерөнхий тодорхойлолттой өдрийг “Гоолингоо өдөр” гэж томьёолоод, 2013 оны 1-р сараас эхлэн долоо хоног болгоны Лхагва гаригийг ингэж нэрлэсэн юм. Бүх эмэгтэйчүүд энэ өдрөөр “Намайг тоогооч ээ” гэж дотроос чинь чангааж байгаа “Би” гэдэг хүнийг халамжлах, хайрлах, эрхлүүлэх, хамгийн гол нь “тоох” ганцхан үйлдэл хийдэг болчихвол бидний эрхэм зорилго биелэх нь тэр. Учир нь тэр үед эмэгтэй хүн бүрийн хувьд долоо хоногт заавал нэг тэмдэглэлт баяр, гадаад төрхөндөө ч тэр, дотоод ертөнцдөө ч тэр онцгой ач холбогдол өгөх ёстой чухал өдөр бий болсон байна гэсэн үг. Ингээд л жилд жирийн долоо хоног гэж нэгээхэн чүгүй!

Гэхдээ чамд Гоолингоо өдрийг жинхэнэ утгаараа баярын өдөр юм шиг мэдрүүлэхийн тулд ганцхан уриалах хангалтгүй гэж бид үзсэн. Нэмээд, бүсгүйчүүд бидний үйлчлүүлэх дуртай газрууд зөвхөн Гоолингоо өдрөөр эмэгтэйчүүдэд зориулан ямар нэг “бэлэг барьдаг” байвал, өөртөө өгөх 24 цагаа бүхэлд нь гоё өнгөрүүлэхэд чинь дөхөмтэй. Тийм учраас л өнөөдрийг хүртэл Скай Резорт, Ив Роше, Coffee Bean and Tea Leaf, Dejà vu beauty salon, Dermaesthetic beauty clinic гэсэн газрууд бүсгүйчүүдэд баяр хүргэхээр бидэнтэй нэгдэж ажилласан юм. Бүгдээрээ л Гоолингоо өдрөөр өөрсдийн зүгээс эмэгтэй хүн болгонд онцгой урамшууллыг олгож, зүгээр л бүхий л амьдралын аз жаргалыг атгадаг бүсгүй хүн болж төрсөнд чинь баяр хүргэн хөнгөлөлт үзүүлж байсан. Саяхан Өргөө кинотеатр энэ өдөрт маань нэгдсэн билээ. Өргөөд үйлчлүүлэх Гоолингоо карт маань Гоолингоо өдрөөр 13 хувийн бонус цуглуулдаг. Монголд өөр хаанахын ч лояалти картанд байхгүй, өндөр хувийн бонусыг бүсгүйчүүд та нартаа л зориулан гаргасан маань энэ. Ойрын хугацаанд чиний хооллох дуртай зоогийн газар, орох дуртай кафе, йог, фитнесс клубыг ч бас Гоолингоо өдөртөө нэгтгэхээр төлөвлөж байгаа. Сюрприз байлгахын тулд нэрсийг нь нууцалъя. Гоолингоо өдөр болмогц л Улаанбаатар хот тэр аяараа бүсгүйчүүдийн төлөө амьсгалаасай гэж бид хүсч, бас ажиллаж байна.

Одоог хүртэл өөртөө цаг зав зориулж, хүссэн зүйлээ хийхийг илүүц, ажилгүй, мөнгөтэй бүсгүйчүүдийн л хийдэг юм гээд өөрийгөө тэднээс тусад нь бодож яваа эмэгтэйчүүд зөндөө байгаа нь гайхмаар хэрэг шүү. Манайх яагаад өөртөө цаг гаргахыг үргэлж зөвлөдгийг мэдэх үү? Бид бол нийгмийн бас гэр бүлийнхээ сэтгэлзүй нь юм шүү дээ. Бүсгүйчүүд сэтгэл ханамжтай байвал амьдрал тэр чигээрээ өөдрөг байна. Харин бүсгүй хүн сэтгэл хангалуун байхад түүнд гэрийн эзэгтэйн үүрэг, албан ажлаасаа хөндийрөөд өөрийгөө баярлуулах орон зай багахаан ч болов дутдаг. Гоолингоо өдөр бол чамайг өөдрөгөөр амьдрахад туслах хэрэгсэл, чиний инээмсэглэх дуртай эмэгтэй байх шалтаг, бөөн далим л гэсэн үг.

Өөр хүнтэй холбоотой зүйлд "Өө за, тэгье тэгье" гээд, өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалыг болохоор "За, би ч яахав, дараа л болъё" гэдэг зуршлаасаа салаарай. Чи бол Гоолингоо бүсгүй. Чамд "Гоолингоо өдөр" гэдэг бүхэл бүтэн гоё өдөр бий! Бороо орохыг хүлээх бус өөрөө өөрийгөө усалж цэцэглүүл! Хэдэн удаа өөрийгөө эн тэргүүнд тавьж, хүссэнээ хийсэн бэ? “Нэг ч удаа...” гээд хариулах гэж байгаа бол энэ долоо хоногийн хайран Гоолингоо өдрийг бүү алд. Тэр нь маргааш гэсэн үг!

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад Дэлгүүр хэсье булангийн талаар өгүүлэх болно.

Гоолингоо өдрийн талаар чи хэр мэдэх вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(988)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com