ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Гоолингоотой аялая

Мэдээлэл  | 2014 / 09 / 10

Хаа нэг тийшээ хол яваад ирсэн нэгнээсээ бид хамгийн түрүүнд сонин сайхан сонсохыг хүсдэг шүү дээ. Тэр яриа нь бидэнд ч бас хөөрхөн туршлага болчихдог.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Гоолингоотой аялая

Жинхэнэ онлайн найзын үүднээс бусаддаа бодит туршлага болгох үүднээс эрхлэн гаргадаг бас нэгэн нийтлэлийн булан бол Гоолингоотой аялая юм.

Энэхүү булангийн маань салхийг хагалж Малайзад нэг сар амьдран суусан тэмдэглэл нийтлэгдэж байсан ба доор нь:

Зочин: hn
"Нэг сар их юм сураад , бид нарт ч бас сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Малайз гэхээр яагаад ч юм том том алаг нүдтэй ширүүн хүмүүс л төсөөлөгдөөд байдаг нь миний л бодол хэхэ. Гэхдээ мэдээгүй юмаа зөндөө мэдэж авлаа. Аа бас хамгийн их таалагдсан юм гэвэл миат-ын санаа шүү кк. За цаашдаа бүр олон орноор аялж, аяллын тэмдэглэлээ бид нартай хуваалцаарай амжилт :)"

Зочин: Cassiopeia
"Баярлалаа. Үнэхээр их таалагдлаа. Хүний нутагт их зүйлийг ухаардаг шүү. гэх мэт олон сайхан сэтгэгдэл цугларсан байсан юм. Үүнээс л бид дараагийнхаа маршрутыг тодорхойлж, илүү их туршлага цүнхэлж ирэх урам авдаг юм даа." гэсэн байсан ба үүний дараа Өөр цаг хугацаанд оршдог хот-Прага нийтлэл тавигдахад:

Зочин: зулаа
"Ямар гайхалтай гоё юм бэ? Яг л өөрөө очсон юм шиг мэдрэмж төрлөө. Удахгүй өөрөө очиж үзнэ ээ."

Зочин: Busgui
"6 жилийн өмнө Австралийн Вена хотын гудамжаар алхаж байсан минь нүдэнд харагдчихлаа. Ажлаар очоод 7 л хоносон боловч үлгэрийн юм шиг л санагдсан. Люксэнбург, Швейцарь гээд Европын дүр төрх нүдэнд буулаа. Надад Европын орнууд үнэхээр таалагддаг. Заавал тэнд очиж сурна аа. Бүр сэтгэл хөдөлчихлөө. Сэтгэлийн гүн дэх мөрөөдөл минь амьлаад нүдэнд зураглал болж буулаа шд хэхэ. Өмнө нь Малайз явсан тэмдэглэлийг бас уншсан. Ер нь сарын хугацаанд визгүй орнуудаар богино хугацааны хувийн аялал хийж үзэх санаа энэ нийтлэлийг унших явцад төрлөө. Хүслээ биелүүлэхийн төлөө урагшаа."

Зочин: Saraana
"Алтан Прага хотыг яаралтай үзэх нь ээ. Угаасаа ойрын үед очъё гэж бодож байсан юм. Нүдэнд харагдтал сайхан бичжээ." гэх мэт сэтгэгдлүүд тасрахаа байсан. Шинэ газар очиж үзнэ гэдэг хэзээд сэтгэл догдлом байдаг даа. Ингээд л бид эдгээр нийтлэлүүдээ булан болгож цаашид үргэлжлүүлэхээр яг таг шийдсэн юм даа.

Нийтлэлийн хажуугаар сэтгүүлчид маань аялалынхаа явцад таарсан, сэтгэл татам, онцгой зүйлсээ бяцхан тэмдэглэл болгож Гоолингоогийн инстаграм хуудаснаа #GoolingooEverywhere гэсэн hashtag-тайгаар оруулдаг. Тэдгээрийг болон эерэг, гэгээлэг бүхэн үнэртсэн зургуудыг инстаграмдаа байнга үзэхийг хүсвэл энд дарж Гоолингоогг дагаарай.

Өнгөрсөн хугацаанд Гоолингоо нь Италийн Триесте, Тайландын Ко Фи Фи арал, Их Британийн Шефилд хот, Австралийн Сидней, АНУ- ын Лос Анжелес хотуудаар аялаад, амьдраад үзчихсэн байгаа. Эдгээр нийтлэлүүдээрээ тухайн улсын талаар илүү үнэн бодит, үнэ цэнэтэй мэдээлэл өгөхийг бид хүсдэг юм. Тэмдэглэлд бичигдсэн улс руу аялахдаа юуг заавал үзэж, харах, юуг анхаарах, юунд суралцаж болох, ямар хоолыг нь заавал амсаж үзэх, яаж аялбал илүү хэмнэлттэй байх, ямар мэдээлэл интернетэд бичигдсэнээс өөр байх вэ гэхчлэн олон мэдээллийг авч болно. Тэр бүү хэл хүний нутагт хэрхэн сэргэлэн байх тухай бяцхан зөвлөгөө хүртэл өгнө гээч. Цаашдаа Аляска, Африк, Амазонкоор аялсан тэмдэглэл ч орж мэднэ шүү. Уншихдаа бэлтгэлтэй байгаарай.

Энэ булангийн бас нэгэн сонирхолтой хэсэг нь юу гээч. Чамд ч гэсэн Гоолингоогийн сэтгүүлч болох боломжийг олгодог юм. Өмнөх аялалын тэмдэглэлүүдийн чиглэлүүдээс өөр л бол ямар нэг улсаар аялсан тэмдэглэлээ дэлгэрэнгүй бичээд зургийн хамт goolingoo@gmail.com хаягаар бидэнд илгээвэл зохих шаардлагын дагуу хянаж байгаад сайтдаа нийтлэх болно. Яг л энэ журмаар манайд нийтлэлээ явуулсан Ц.Мөнхсайханы Малдивын арлууд , Б.Мөнгөнбатын Тарын цөл, Хамана нуур, болон Э.Саруулын Дубайд зорчсон тэмдэглэл зэрэг нийтлэлүүд орсон байгаа. Чи ч гэсэн Гоолингоогийн “аялагч” сэтгүүлч байж болно гэхээр гоё байгаа биз?

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад Гоолингоогийн сошиал санаачлагуудын талаар өгүүлэх болно.

“Гоолингоотой аялая” булангийн мэдээллийг уншдаг уу?

1. Анх удаа л сонсож байна. Цаашдаа тогтмол уншиж байна аа.
4 (16.00 %)
2. Тааралдахаар нь гарчиг нь сонирхолтой бол уншдаг.
10 (40.00 %)
3. Бүгдийг нь алгасалгүй уншдаг. Үнэхээр сонирхолтой байдаг шүү.
11 (44.00 %)

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(954)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com