ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Найз чинь харсаар байтал буруу сонголт хийх гээд байвал...

Чөлөөт цаг  | 2014 / 09 / 01

Өөрийг нь хайрладаггүй залуутай гэрлэхээр шийдэх, ирээдүйд орлогогүй шахуу мэргэжлээр магистраа хамгаалах, болохгүй хүнд итгээд хамаг мөнгөө өгөх...найзын чинь хийх гэж байгаа “буруу сонголт” юу ч байж болно. Ямартай ч тэр бүр шийдчихсэн гэдэг нь харцнаас нь мэдрэгдэж байсан. Түүний шийдвэрийг буруу гэдгийг чи ямар л нэгэн шалтгаанаар сайн мэдээд байдаг. Тийм байж, ганц хайртай найзыгаа харсаар байгаад ангал руу унагаачихмааргүй байдаг. Яах уу?

Яах уу: Найз чинь харсаар байтал буруу сонголт хийх гээд байвал...

Сөрөг шийдэл: Хуриман дээр нь очиж үймүүлэх, сургуулийнх нь бүртгэлийн хуудсыг урж хаях, нөгөө хүн рүү нь утасдаж ахин миний найзтай битгий уулз гэж зандрах...Яг л өсвөр насны охиноо хамгаалах гэж байгаа ээж шиг “Чи юу гэх нь надад хамаагүй. Би лав чамайг тэгэхийг зөвшөөрөхгүй” гэж байдгаараа уурлаад хаалганых нь өмнө хөндөлсөж зогсох. “Хэрвээ чи тэгэх л юм бол надтай тангараг тасарсан гэж мэдээрэй” гэх мэтээр өөртөө байгаа давуу талаар “боох”. Цаашдаа түүнийг өөрийнхөө сонголтын тухай юу ч ярих гэсэн сонсоогүй юм шиг царайлж, албаар гэмших сэтгэл төрүүлэх. Магадгүй гаргасан шийдвэр нь буруудсан ч “Хохь нь ээ”, “Би хэлээгүй юу” зэргээр өөрийнхөө зөв байсныг бүх зүйл дууссаны дараа ч батлах гэж оролдох.

Эерэг шийдэл: Эхлээд түүний яагаад ийм сонголт хийх болсон талаар ний нуугүй ярилцаж, өөрийнх нь үзэл бодлыг сайтар сонсож, сэтгэлийнх нь хамгаалалтыг султгах. Дараа нь “Яаж ч шийдсэн, энэ бол чиний сонголт” гэдгийг хэлээд “Сонголтонд чинь нөлөөлөх эсэхийг мэдэхгүй ч, миний бодлоор лав...” гэж байгаад түүний ярьсантай, өөрийнхөө бодлыг уялдуулан гол санаагаа хэлэх. “Чи юу ч гэж шийдсэн ирээдүйд бүх зүйл сайнаар л эргэнэ” гэдэг үгээр яриагаа төгсгөөд найзыгаа сайтар гэгч нь тэврэн бүхнийг өөрийнх нь гарт атгуулаад, ахин эсэргүүцэх тухай бодохгүй байх.

Яагаад ингэх ёстой вэ: Учир нь энэ бол түүний төлөө чиний хийж чадах цорын ганц зүйл. Хэн ч бусдын өмнөөс сонголт хийдэггүй, хэн ч хэн нэгний гарт зөв хаалганы бариулыг хүчээр атгуулж чадахгүй. Ганцхан “Зөв хаалга нь энэ” гэж хажуунаас нь зааж өгч л чадна. Ингэж хэлсний дараа ч буруу хаалганых нь бариулыг татаж байвал тэр үүнийг цэвэр өөрийнхөөрөө шийдэж, үүнээс ирэх эрсдлийг ч бас цэвэр өөрийнхөөрөө үүрэхэд бэлэн байгаагаа илтгэж байна гэсэн үг юм. Хүний сэтгэл гэдэг эргэн тойрных нь хүмүүс эсэргүүцэх тусам хашигдаж хаагддаг “эрхтэн”. Тиймээс түүнд жаахан ч болов нөлөөлье гэж бодож байвал эхлээд сайн яриулж, хөшөөд, зангидчихсан байгаа хаалтыг нь бага багаар эерүүлж өгөх ёстой юм. Сайн ярьсан хүн сайн сонсоход бэлтгэгдчихсэн байдаг. Тиймээс түүнтэй уулзахдаа өөрийнхөө зөвлөгөөг дотроо боловсруулаад очоорой, бас хамгийн гол нь түүнийг ойлгох гэж хичээгээрэй. Хайртай найзаасаа дэмжлэг авчихвал түүнд алсдаа ирэх саад болгоныг давах урам зориг төрөх болно.

Яах уу: Найз чинь харсаар байтал буруу сонголт хийх гээд байвал...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(471)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: naraa.   2016-12-11
minii nziig zulaa gdeg bid neg surguuli uur angi ter ebe jiliin zunaas ehleed ger hawiin butehgui baahan sonin sinin ul biten huuhduudteii taniltsaad niilfeg bolchij bi ch ehendee zaz yhawdee grel toohgui bsan chin ter huuhduudteigee hamt negniindee aww eejiig ni ezguid ochij arhi. Piwo unee munee ch genuu medehgui ee bodwil tom arhiig l tgj hldeg yum bh hamt uudag gj ter nz maani nadad hlsen tgl bi chin nz n yum bolohooroo uurlaad naad chinii niilj bgaa huuhduud chin chamaig uruuduulnuu ghees deesh n tatahgui shuugj. Hlsen tooj bgaa ch yum bhgui odoo bol tugsuh angi shuu dee getel nmraas hoissh hicheeldee suuhfui taslaad bdag bolchloo yroosoo suuhgui yum tgd neg udaa chi tgd irejgui bgaa yum gsn chin uudus eroosoo bitehgui sonin sonin ym yriad nzuudtai gaa tgj ywaad tgd tgd ah zqluutao yaniltsaad dandaa tsug ingdg tgdg geed l bi oilgohgui bna nadad uneheer hetsuu bna busad hunii huwid bi nziinhaa huwiin amidrald oroltsoj bgaa ngn bolj haragdaj mgadgui gjdee bi trend uneheer ih sanaa zowinoj bna zowolgoo ogooch egch naraa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com