ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Загвар өмсөгчид ч хүүхдээ хөхүүлдэг

Гэр бүл  | 2014 / 08 / 06

Зөвхөн загвар өмсөгчид ч биш дуучид, жүжигчид гээд ямагт олны анхаарлын төвд байдаг алдартнууд ч мөн хүүхдээ хөхөөр хооллодог. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн долоо хоног 8 сарын 1- 8 сарын 7- ны хооронд болж байна. Хоёр нас хүртлээ эхийн сүүгээр дагнан хооллож өссөн хүүхэд өвчнөөр эндэх магадлал 2,6 дахин бага байдаг ба эсрэгээрээ хөхөөр хооллож чадаагүй хүүхдүүд хоёр нас хүрэхээсээ өмнө эндэх магадлал 56 хувиар өсдөг.

Загвар өмсөгчид ч хүүхдээ хөхүүлдэг

Сүүлийн үед бүсгүйчүүд хөхний хэлбэртээ санаа зовнин нялх үрээ хөхөөр ооллохоос татгалзах нь элбэг болоод байна. Бүсгүйчүүддээ үлгэр дуурайл болох үүднээс хүүхдээ хөхөөр хоолохыг дэмждэг, ой өнгөртөл хөхний сүүгээр хооллосон одуудыг танилцуулъя. Тэд хичнээн завгүй, биедээ анхаарал тавих шаардлага нь биднээс илүү ч хөхүүлж чадаж байхад, бид яагаад болохгүй гэж?

1. Жүжигчин Angelina Jolie
“Ээж минь хөхний хорт хавдар тусах үед надад их хүнд байсан. Тийм болохоор хүүхэдтэй болоод заавал хөхөөр хооллоно гэж шийдсэн юм. Анх хүүхдээ амлуулахдаа уйлж билээ.”
2. Дуучин Pink
“Шинэ цомгийн зураг авалтын үеэр өдрийн цайны цаг. Деборагийн авсан зураг”
3. Дуучин Gwen Stefani
“Аполо 5 сар хүрлээ. Бид хоёр Швейцарит сүүгээ хөхөж байна.”
“Бид гурван хүүгээ гурвууланг нь хөхүүлсэн. Аялан тоглолттой байх үед хамгийн хэцүү. Тайзан дээр зогсож байхдаа хурдан дуусгаад сүүгээ хөхүүлэх юмсан гэсэн бодол толгойноос салдаггүй. Хөх чинэрэх их хэцүү.”
4. Жүжигчин Alicia Silverstone
“Эхний хоёр долоо хоног хөх минь ихээр өвдөж байсан ч би тэвчсэн. Эх үрийн цорын ганц холбоо болсон хөхөөр хооллохыг дэмждэггүй бүсгүйчүүдийг би гайхдаг. Сүүгээ хөхөх гээд ээж рүүгээ нүдээ анин тэмүүлэх тэр бяцхан амыг нь хараад аль болох их сүүтэй байх юмсан л гэж боддог.”
5. Загвар өмсөгч Doutzen Kroes
“Ажлаа хийж буй ээж ;-) Зураг авалтын завсраар хайртай үрээ хооллож байна.”
6. Загвар өмсөгч Gisele Bundchen
“Би хоёр хүүхдээ хөхөөр хооллож өсгөсөн. Дараагийн хүүхдүүд дээрээ ч үүнийгээ өөрчлөхгүй. Ээж болоод мэдэхгүй зүйл олон гарсан ч хөхөөр хооллох маш чухал гэдгийг л би баттай мэддэг.”
7. Жүжигчин, загвар өмсөгч Jaime King
“#JamesKnight 8 сар хүрлээ. Хөхөөр хүүхдээ хооллох нь ховор үзэгдэл байх ёсгүй. Энэ бол эх үрийг нэгтгэх нэгэн сайхан үйл.”
8. Maggie Gyllenhaal
“Миний хүүхдэд өгч болох хамгийн эрүүл тэжээл гэдгийг мэдсээр байж өөр зүйл өгөхийг огтхон ч хүсэхгүй байна.”
9. Загвар өмсөгч Miranda Kerr
“Тайзан дээр гарахын өмнө жаахан ч гэсэн сүүг нь өгчих юмсан гэж боддог. Тайзны ард хувцасаа солих хооронд ч аавтайгаа хүлээж зогсох хүүгээ хооллохыг хичээдэг. Хүүгээ өөрөө болих хүртэл хөхөөр хооллохоо зогсоохгүй. Энэ сүү хүүхдийг минь эрүүл байлгахад тусалдаг гэж бодохоор ээж нь болсон би огтхон ч татгалзахыг хүсдэггүй. Бусад ээжүүд ч гэсэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.”
10. Загвар өмсөгч Natalia Vodianova
“Төрсөн өдрийн мэнд хүргэе, Максимын аав аа. Максим бид хоёрын анхны зураг авалт. Мэдээж тэр сүүнээсээ холдохыг хүссэнгүй.”
11. Жүжигчин Salma Hayek
Жүжигчин Salma Hayek 2009 онд Сьерра Леонд хүмүүнлэгийн ажлаар очихдоо төрөөд долоохон хоносон бяцхан хүүхдийг өөрийн хөхөөр хооллож байсан юм. Энэ тухайгаа: “Хүүхэд ямар ч асуудалгүй эрүүл байсан. Харин ээж нь ямар ч сүүгүй. Хичээгээд ч сүү орохгүй байсан. Тэр үед миний охин Valentina 2 настай хөхнөөс гарчихсан байсан ч миний сүү татраагүй, саадаг байсан учраас аз болоход сүүтэй байж таарсан. Та нар тэр хүүхдийн нүдийг харсан ч болоосой. Сүү ам руу нь оронгуут уйлахаа больж, нүд нь гэрэлтэж билээ. Хэрвээ боломжтой бол өөр хүний үрээс ч гэсэн сүүгээ битгий харамлаарай.”
12. Olivia Wilde
Эдгээр бүсгүйчүүдээс хамгийн сүүлд хүүхдээ төрүүлсэн шинэхэн ээж Olivia “Бидний хүүхдийн эрүүл энх өсч бойжих, сайн дархлаатай болох, аз жаргалтай байх эсэх нь ээжүүдийн гарт байна. Ийм ач тустай бас байгаль эхээс үр хүүхдэдээ л өгөх гэж эмэгтэй хүний биед бүрэлддэг энэ сүүг хүүхдэдээ өгөхгүй байх нь утгагүй санагддаг.”
Харин чи хүүхдээ хөхөөр хооллохыг дэмждэг үү?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(687)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com