ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Өмнөх амьдралаас нь болоод эсэргүүцээд байвал...

Гэр бүл  | 2014 / 07 / 28

Холбоо тасраад бараг таван жил болсон хоёр найзтайгаа уулзаад буу халж суутал тэр хоёр маань яг адилхан зовлонтой болж таарав. Хэн хэн нь хорин тав хүрчихсэн ч хүнтэй суугаагүй ба өмнө нь амьдрал зохиож байсан хүнтэй гэрлэж болохгүй гэдэг эцэг эхийн хатуу зарчим гол шалтгаан нь аж. Гэвч хорих тусам хүчирхэгжих хүслийг яалтай. Өмнө нь амьдралдаа алдсан гуч гаран настай эрсийг хүргэдээ болгохгүй гэж ээж аав нь хамаг л арга чаргаа барж байгаа тухай тэд ярина. Сүүлдээ хайрттайгаа зөвхөн нууцаар уулздаг болсноо хэлэх бөгөөд “Одоо яах хэрэгтэй вэ? Зугтдаг ч юм бил үү” гэж шүүрс алдацгаах юм. Төрүүлж өсгөсөн эцэг эхийн хайрыг буруутгах аргагүй. Тэглээ гээд хайртай хүнээсээ салах бодол огтхон ч үгүй үед яах ёстой юм бэ?

Яах уу: Өмнөх амьдралаас нь  болоод эсэргүүцээд байвал...

Сөрөг шийдэл: Хамтдаа зугтах. Ямар ч хэцүү асуудал байлаа гэсэн зугтах бол хамгийн арчаагүй, муу шийдвэр юм. Яагаад гэвэл буруу зүйл хийсэн хүн л зугтдаг. Хэрвээ энэ нь амар зам гэж бодоод сонгож зугтвал эцэс сүүлд нь ачлалгүй муу охин гэсэн бодлоор чи өөрийгөө байнга буруутгана. Мэдээж ганцхан өөрийгөө бус түүнийгээ ч гэсэн буруутгаж яваандаа та хоёрын хувьд эргээд л энэ сэдэв асуудал болно. Харин энэ үед зугтах гарц үгүй шүү дээ.
Нөгөө талаар “Үргэлж аав, ээжийн зөв байдаг” гэж бодоод хараар бууж өгөх юм бол мөн л чи өөрөө харамсаж үлдэнэ. Энэ тохиолдолд эцэг эхээ буруутгана. Өөрөөр хэлбэл дүндээ дүн л болно. Хоёр тал хоёулаа хохирогч болж үлдэх л бол тэр ямар ч арга зам байлаа гэсэн сөрөг шийдэл гэсэн үг.

Эерэг шийдэл: Гэр бүлээ чи сайн мэднэ. Бууж өгөхгүй, тас зөрөөд байгаа бол тэдэнд хугацаа өг. Хамгийн гол нь өөрийгөө тэр хүнтэй л хамт жаргалтай байж чаддагаа хэлж, чамайг халамжилж, хайрладаг сайн залуу гэдгийг нь нотло. Хэрэв аав чинь л та хоёрыг эсэргүүцээд байгаа бол чамд давуу тал бий. Хэдийгээр аавууд нүүрэн дээрээ хатуу загнадаг ч гэлээ охиндоо буулт хийж өгөхөд хэзээд бэлэн байдаг улс. Харин ээж энэ асуудлын гол эсэргүүцэгч нь бол та хоёрт хүндрэл нэлээд байна. Яагаад гэвэл ээжүүд охин нь амьдралын хатуу замаар орох гэж зүтгээд байгаа юм шиг санагдвал шууд л таслан зогсоодог. Тэд эмэгтэй хүний амьдардаг амьдралыг биеэр туулж сэтгэлээрээ мэдэрчихсэн улс. Чи бол тэдэнд байгаа үнэт эрдэнэ, очир алмааз нь. Сэв суулгаж, хагалж огтхон ч болохгүй үнэтэй зүйл нь гэсэн үг. Тиймээс аль алиндаа хугацаа өгөөд хүлээ. Энэ бол чамд ч гэсэн хэрэгтэй л байсан цаг хугацаа юм.

Яагаад ингэх ёстой вэ? Түүнийг чамд чин сэтгэлээсээ хайртай гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс юу гээч? Өмнөх амьдралын түүхтэй, насаар ах эрчүүд аль хэдийн өөрийн гэсэн байр суурь, үзэл бодол, үнэт зүйлтэй болсон байдаг. Үнэхээр л чиний төсөөлж байгаа шиг хайр дурлал мөн бол тэр хүн чиний төлөө гэр бүлтэй чинь эв найрамдлын гэрээг өөрөө байгуулах ёстой. “Би л хайртай байхад болно” гэж бодож байна уу? Үгүй дээ! Чи арван наймт эсвэл хорьж болдоггүй хорин настын үе шигээ хөнгөн хандаж болохгүй. Амжилттай гэрлэлт болох юм гэдгийг гэр бүлийнхэнд чинь хайртай хүн нь л ойлгуулах ёстой. Тэгээд ч үр хүүхэд нь алдаж эндвэл өөрсдийгөө буруутгаж, анхаарал халамжгүй байсандаа гэмшдэг нь эцэг эхийн ёс. Тиймээс яг одоо гэр бүлээ шахамдуулж уур амьсгал эвдэхийн оронд бага багаар дасгаж өөрсдийгөө ойлгуул.

Энэ тал дээрх ахимаг насны эрчүүдийн бодол:
- Би тэр бүсгүйд энэ насандаа хайртай болж байгаа юм бол түүний төлөө юу ч хийхэд бэлэн гэсэн үг. Аав ээжтэй нь ойлголцох л хэрэгтэй.
- Аав ээжийнхээ хяналтаас гараагүй байгаа бүсгүйтэй хамт амьдрах хэцүү байх магадлалтай. Ямар ч байсан нэлээн их гуйна.
- Хүлээх л хэрэгтэй байх...

Тэд зугтах тухай ярихгүй байгаа биз?

Чи байсан бол яах вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(699)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com