ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Бантсандаа “баавгай алсан” түүх - 2

Чөлөөт цаг  | 2014 / 07 / 17

“Бантсандаа “Баавгай алсан” түүх”-ийн дор “Энд өөрсдийн хөөрхөн банталтуудаа бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та нарынхаа ачаар зөндөө сайхан инээлээ. Ганцаараа ажил дээрээ инээсээр байгаад сүүлдээ бүр ажлынхнаасаа бантлаа” хэмээн уншигч маань бичжээ. Тус асуулгад үүнээс гадна 125 хөгжилтэй сэтгэгдэл бий. Тиймээс бид дахин нэг удаа та нартаа “буян” үйлдэхээр шийдээд байна. Өнөөдөр жирийн л, байдаг л нэг Пүрэв гараг байж таарахгүй. Тийм биш гэж үү?

Асуулга: Бантсандаа “баавгай алсан” түүх - 2

1. Би дээхэн үед нэг бийтбокс хийдэг бандитай уулздаг байлаа. Тэгээд л бид хоёр орцонд юм яриад зогсч байсан чинь тэр унгачихдаг юм даа. Би ч ярвайгаад л жаахан хойшоо болтол нөгөөх чинь учиргүй бийтбоксоо хийгээд унадаг байна шдээ! Тэр үед би арай ядан инээдээ бариад “Хоёулаа эндээс гарах уу” гэж билээ. /Зочин Цасхан/

2. Манай ажлын хоёр эгч хоорондоо түнжин муутай, санаа нийлдэггүй юм. Тэгсэн эртээд нэг эгч нь нөгөөдөх рүүгээ ажлын талаар яаралтай ярих шаардлага гараад залгалаа. Тэгэхэд би яг хажууд нь байж таарсан юм.Нэлээн дуудуулж дуудуулж утсаа авахгүй болохоор нь нөгөө эгч маань “Энэ нэг дарвайсан юм чинь утсаа авахад яадаг байна аа?” гээд л үглээд байлаа. Тэгсэн чинь 10 секунд ч бололгүй нөгөө эгч рүү утсаа авахгүй байсан эгч нь буцаагаад залгаж байна аа. Тэгээд утсаа аваад л “Байна уу?” гэтэл цаад эгч өөдөөс нь “Дарвагар нь сонсож байна” гэсэн юм байна лээ. Утсаа авсан эгчийн царай хувьсхийгээд л хачин болоод л явчихсан, юу ч ярьж чадаагүй хаха. Түрүүнд нь “дарвагар юм” гээд үглэнгээ утсаа таслах гэж байхад нь цаад эгч нь яг утсаа авч таараад сонсчихож л дээ. Хүн хүний мууд дуртай байдаг гэсэн шиг би ч бүр дотроо савж унах дөхсөн шүү. /Зочин Дарвагар/

3. Нэлээд хэдэн жилийн өмнө оюутан байлаа. Нэг удаа найз охидуудтайгаа цуг хоногоор амралтанд явах юм болов оо. Яахав, тамхи татацгаадаггүй ч яаж зүгээр байх вэ гээд нэг хайрцаг тамхи авч явлаа. Тэгээд яахав дээ, хэдэн тамхи татаж чадахгүй хүмүүс худлаа баахан уушиглахгүйгээр татаж дуусгачихаад маргааш нь гэр гэртээ харьцгаалаа. Тэгсэн нэг найз охин маань орой нь дэлгүүр гарч юм авах гэж байтал аав нь “Хаачих гэж байгаа юм?” гэж асуухаар нь “Тамхинд гарчихаад ирье” гээд өөрийн мэдэлгүй хэлчихсэн гэсэн. Юун нөгөө сайхан даруухан, хүмүүжилтэй охин чинь бантаад юу ч хэлж чадахгүй хачин болдог юм байгаа биз дээ? /Зочин Хаха/

4. Миний банталт үнэхээр инээдтэй. Одоо бодохоор ганцаараа ч хамаагүй “Яана аа” гэж орилмоор санагдаад байдаг юм. Зуны өдөр би 12 цагийн үед ажил руугаа явах гээд хувцсаа индүүдэж өмсөөд гарав аа. Гэтэл орцноосоо гараад явсан чинь доогуур салхи сийгээд ч байх шиг. Гайхаад харсан чинь би “бенз бандага”-тайгаа, юбкаа өмсөхөө мартчихсан шууд гараад ирсэн байдаг юм даа. Ээ бурхан минь, хамаг биений цус алга болоод буцаад цүнхээрээ халхлаад орц руугаа гүйгээд орсон чинь байрны маань харж явдаг дажгүй залуу найзтайгаа урдаас гарч ирж таарлаа. Би ядаж байхад жижигхэн цүнхтэй, урд хэсгээ халхлаад хананд наалдаад нүдээ аниад зогссон, тэр хоёр инээгээд л өнгөрсөн дөө. Түүнээс хойш гэрээсээ гарах болгондоо хувцсаа шалгадаг, тэр залууг харвал харцаа буруулж зугтаадаг болсон. Ичсэндээ бүр ээж аавыгаа гуйсаар байгаад байраа зараад тэндээс өөр газар луу нүүчихсэн. Бодвол байрны зарим хүмүүс цонхоороо хараа л байлгүй. /Зочин Анжел/

5. Манай нэг танил намайг эмнэлэгт ажилд оруулах гээд хүнтэй ярьчихсан би очиж уулзлаа. Гэтэл дуу муутай, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүүхэн байна аа. “Наанаа сууж бай!” гээд л байлаа. Тэгэхээр нь найз руугаа мессэж бичив ээ. “Энэ авгай чинь авбал аваад, больвол болино биз дээ? Хурдан явах юмсан” гээд л аймар бичсэн чинь явуулахдаа хамгийн сүүлд залгасан дугаар луугаа андуурчихсан байдаг юм даа. Яг хажууд нөгөө эмчийн утсанд мессэж ирэнгүүт нь би “Өө, яана аа. Андуураад тань руу явуулчихлаа.” гэчихээд уншиж эхлэнгүүт нь бантсандаа гараад явчихсан. Нүдэнд юм харагдахгүй агааргүйтээд л, хий гишгэж алдаад л такси барих гээд зогсов. Тэгсэн нэг машинаас эмэгтэй хүн бууж байхаар нь би нээх тэнэг царайлаад зөрөөд суучихан. Тэгсэн жолооч, эмэгтэй хоёр над руу сонин харснаа “Миний дүү, энэ такси биш ээ” гэж үү? Буусан чинь тэр хоёр “Сонсгол муутай юм уу? Мэдрэл муутай юм уу?” гэсэн юм даа. Ичсэн гэж. /Зочин Нана/

6. Би зуны амралтаараа гадаадуудад орчуулга хийж өгч дуусчихаад хамт гараад алхаж байлаа. Тэгээд надаас өдрийн хоол хамт идье гэхээр нь “За, тэгсэн ч яахав” гээд л алхаж байтал эвгүй гишгээд сандаалаа эвдлээд тэр чигтээ байхгүй болгочихсон. Бантсандаа болоод “Өө яана аа, би өөр ажилтай юм байна” гээд, тэгсэн нөгөө хүмүүс гэрт чинь дөхүүлээд өгье л гэж байна. Би “Хэрэггүй хэрэггүй, энд хүнтэй уулзана. Та нар эхлээд яв яв” гэчихлээ. /Сандаал бүр салсан, гэхдээ эвдрээгүй юм шиг болгоод зогсчихсон/ Тэгээд хүмүүсээ нөгөө газраасаа хөдлөлгүй гараа далласаар байж явуулчихаад “За одоо яаж гэр лүүгээ орно оо” гээд бөөн бодол болсон. Уг нь гэр их ойрхон, нүдэнд харагдаад байдаг, даанч явж чадахгүй дэмий л нөгөө газраа хэсэг суув аа. Гэтэл орцны үүдэнд миний үеийн бөөн залуус ирээд суучихлаа, бүр цаг боллоо. Сүүлдээ тэсвэр алдаад “За яадаг юм, намайг таних биш” гэж бодоод сандаалаа тайлж бариад хөл нүцгэн гэр лүүгээ алхаад явсан. Хүн болгон хараад, ядаж байхад нөгөө орцны үүдэнд байсан залуус “Юу вэ!” гээд л, би дотроо өөрийгөө тайвшруулаад “Кинон дээр ийм зүйл зөндөө л болдог шд. Амьдралд байдаг л зүйл, бүү ич” гэж хэлээд л орж билээ. /Зочин Гэрлээ/

7. Би дөнгөж нөхөртэйгөө суугаад гэрт нь жирэмсэн байж байлаа. Тэгсэн хадам ээж орж ирээд надад баахан мах, өндөг гэх мэт хүнсний зүйл авчирч өгчихөөд гараад явахдаа ороолтоо орхичихлоо. Би цонхон дээр гарч зогсоод хэлэх гэсэн чинь “Ээж ээ” гэж хэлж чаддаггүй, “Эгч ээ” гэсэн чинь сонссонгүй/ Манай хадам их настай хүн/, “Эмээ” гэсэн чинь бас сонсдоггүй, /Гэхдээ би аяархан дуудсан байх аа/ “Хөөе!” гээд нэлээн чанга хэлсэн чинь хараад. “Яасан” гэхээр нь ороолтоо мартчихаж гэтэл дэлгүүр явчихаад орж ирэх гэж байж л дээ. Тэгээд орой манай хүнийг ирсэн чинь бөөн инээдэм болгож билээ. Би харин ичиж үхэхээ шахаж байлаа. /Зочин Ариунаа/

8. Анх нөхөртэйгээ дөнгөж учир ургуулж эхлээд байсан үе. Манай нөхөр манайд очъё л гэж байна. “Хэн байгаа юм?” гэсэн чинь “Хэн ч байхгүй” гэхээр нь дагаад намирчихсан. Нөгөөх чинь гэртээ очоод хаалгаа онгойлгосон чинь цаана нь хүн дуугардаг юм даа. Тэгэхээр нь орохгүй гээд гүрийгээд байж байтал дороос бид хоёртой хамт ажилладаг хүний дуу гараад өгсөөд ирж байна аа. Ичээд юу хийж байгаагаа ч мэдэхгүй дээшээ гүйгээд хамгийн дээд давхарт зогсож байтал нөгөө хүн чинь яг дээд давхарт гараад ирсэн. “Хүүе, ямар сонин хүн бэ? Энд юу хийж яваа юм?” гэхээр нь “Аан, энд хамаатныдаа ирээд” гэлээ. “Аль хаалга вэ?” гэхээр нь харж харж байгаад аль нэг хаалга руу нь заалаа. Тэгсэн чинь “Энэ чинь манайх шд” гэж авсан. Ёстой газрын гаваар ормоор л санагдсан шүү. Тэр дор манай нөхөр нурж унаж байна аа. Уурлаад тэр чигтээ гэртээ харьсан. Хэд хоног нөхөртэйгөө яриагүй, уулзаагүй. Дараа нь харин нөгөө ажлын газрын ах бурханы авралаар юу ч яриагүйн дээр юу ч болоогүй юм шиг л байсан. /Зочин Чупа Чупс/

9. Зурагтаар “Цасан Гоо” хүүхэлдэйн кино гарч байсан юм. Би дүүгээрээ тоглох санаатай “Би Цасан Гоо. Чи шулам” гэж биччихээд хадам ээж рүүгээ явуулчихсан. Яг тэр үед хадам хагалгаанаас гараад удаагүй байсан, ёстой эвгүй. /Зочин Болор/

10. Шинэ жилийн өдөр найз залуу маань үнэтэй бэлэг өгсөн юм. Тэгээд хариуд нь би гараараа хийгээд бэлдчихсэн тийм ч үнэтэй биш бэлэг өгчихөөд найз охин луугаа мессэж бичлээ. “Надад аягүй үнэтэй бэлэг өгчихлөө. Одоо миний бэлгийг гэрийнхэн нь үзээд ярьж гарна даа. Эдийн шуналтай хүмүүс юу ч гэж магадгүй, шал балай юм аа” гээд л авч хаячихаад хажууд суугаа хайрт руугаа явуулсан даа хаха. Тэгсэн “Зүгээр дээ хайраа, бид хоёр л биендээ болж байвал болоо” гээд үнсэж би банталтаас гарсан. Үнэхээр орох байх газар олддоггүй юм билээ. /Зочин/

11. Манай их сургуулийн ангийн Г гэдэг залуу хажуу ангийн охинд сайн болчихоод, нөгөө охинтойгоо уулзаад орж ирэхдээ амандаа “Хос залуус гэдэг аз жаргалтай” гэж дуулаад ороод ирэв ээ. Тэгсэн ангийн нэг туранхайвтар залуу “Ооё, Г дурлачихаж” гээд хэлсэн чинь ангиараа нир хийтэл инээсэн юм. Тэгсэн Г маань бантсандаа нөгөө туранхай залууг хананд шахаад хоолойг нь боочихдог юм даа. Бид нар тоглоод байна гэж бодоод инээгээд сууж байтал боолгуулсан залуугийн царай сонин болоод үг хэлж чадахгүй болохоор нь хүүхдүүд очиж салгаж авсан. Тэгээд Г шууд гарч яваад тэр чигтээ бараг 2-3 хоног хичээлдээ ирээгүй. Ичсэн хүн хүн ална гэдгийг харуулах шахсан. Одоо нийлж хуучнаа ярихаар энэ л хамгийн инээдтэй байдаг. /Зочин Б/

12. Өнгөрсөн зун автобусанд явж байтал хажууд маань зогссон залуу яг миний "Авах юмсаан" гэж хүсдэг утсыг барьчихжээ. Тэгээд л би өөрийн эрхгүй шохоорхоод л харж байтал над руу нээх том харснаа халаасандаа хийчихгүй юу. Би ч өөрийгөө ямар тэнэг юм бэ гэж бодоод л явж байлаа. Гэтэл автобус гэнэт зогсоод би тэнцвэрээ олох гэж нөгөө залууг түштэл гар гулгаад хүрэмнийх нь халаас руу яваад орчихсон. Сандарсандаа "Аваагүй шүү" гэсэн гээд бод доо? Ёооооооо, ёстой ичиж үхэхэээ шахсан. Автобус зогсонгуут нь хурдхан үсрээд л буутал нөгөөх чинь харин араас бууж ирэнгүүтээ "Яагаад улайгаад байгаа юм? Утас авах гэж байгаад баригдчихсан уу?" гээд. Тэгээд юм хэсэгтээ өрнөсөөөөн өрнөсөн хэхэ. /Зочин Бүжин/

Харин ойрд чамд газрын гаваар ортлоо ичиж, нүүрэндээ “хөгжилтэй гал” төөнүүлсэн ямар паян тохиолдов доо?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(505)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com