ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Хүүхдээ эндсэнд чамайг буруутгаад байвал...

Гэр бүл  | 2014 / 07 / 07

Энэ бүхнийг сөхөн ярихад ч хэцүү. Хэдхэн долоо хоногийн өмнө чи тэс өөр нөхцөл байдалтай, удахгүй ирэх зүйлийн төлөө хийх бэлтгэл ажил олонтой, аз жаргалтай эмэгтэй байсан болохоор арга ч үгүй. Гэхдээ гол учир нь үүнд байгаа юм биш л дээ. Хүсэн хүлээж байсан хүүхдээ гэнэтхэн алдсанд чамайг буруутай гэж нөхөр чинь үзэж байгаа. Та хоёрт адилхан л тохиолдсон гарз хохирол атал алхам бүртээ буруутгах нь ихэссээр байх аж. Ийм тохиолдолд яг яах ёстой юм бэ?

Яах уу: Хүүхдээ эндсэнд  чамайг буруутгаад байвал...

Сөрөг шийдэл: Өөрийгөө буруутгах. “Энэ бүхэн надаас боллоо”, “Би л хувь заяагүй, золгүй хүн юм даа” гэх мэтчилэн бодох нь байдлыг бүр ч дордуулна. Нэг үгээр хэлэхэд түүнтэй нийлж өөрийгөө буруутгана. Зулбалт үүсэх цөөнгүй шалтгаан байдаг ч энэ нь зөвхөн ээжээс шалтгаалахгүй. Хамгийн түгээмэл тохиолдол бол үр хөврөлийн гажиг бөгөөд ихэвчлэн энгийн ачааллыг даах чадваргүй дэндүү сул доройгоос шалтгаалан зулбалт болдог байна. Ийм үед эмч нар хүүхэд эндсэн нь ч илүү зөв алхам болсон гэж үздэг. Учир нь гэмтэлтэй үр хөврөл нь 9 сарын турш хэвлийд тэсэж, амьдарч чадлаа ч гарсан хойно төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн гажигтай байх нь элбэг байдаг. Тиймээс жирэмсэн болсноос хойшхи өөрийнхөө үйлдлүүдийг ээлжлэн бодож буруутгах шалтгаан хайгаад хэрэггүй ээ. Чамайг буруутгаж байгаагаасаа болоод нөхрийнхөө дуугаа хураах, үнсэхгүй, тэврэхгүй байх зэрэг үзүүлж буй үйлдэлтэй нь адилхан хариу барихыг ч гэсэн бүү яараарай. Мөн салах тухай, гэрээсээ явах талаар ч гэсэн бүү бод.Тэр ч гэсэн энэ бүхнийг даван туулах өөрийн замаа эрэлхийлж байж мэдэх юм шүү дээ.

Эерэг шийдэл: Юун түрүүнд уур , гомдол чинь дээд цэгтээ хүрсэн ч тайван байхыг хичээх. Өөртөө энэ бүхнийг давч гарна гэж итгүүлэхийн зэрэгцээ нөхөр чинь чамайг буруутгаж байсан ч өөдөөс нь хэрэлдэж, муудалцахгүй байхыг бодоорой. Харин үгийг нь шууд авдаг, хүндэлдэг хэн нэгэн хүнтэй нь түүнийг уулзуул. “Надтай ярилцахыг хүсэхгүй байгаа юм шиг байна. Тэгээд би та хоёрыг уулзуулахаар болчихлоо” гэж хэлсэн ч болно шүү дээ. Чамаас биш өөр хүнээс шалтгааныг нь, өөрөөр хэлбэл чиний буруу биш гэдгийг сонсвол тэр ойлгож магадгүй юм. Ингээд нэг хэсэгтээ нөхрөө тайван орхиж хугацаа өгөөрэй. Энэ нь хол яв гэсэн үг биш шүү. Дэргэд нь байх хэрэгтэй, гэхдээ зөв гарцыг түүнийг өөрөө олох хүртэл нь хүлээгээрэй.

Яагаад ингэх ёстой вэ? Хүн болгоны сэтгэл гутралаа даван туулах арга өөр байдаг. Ялангуяа эрэгтэй хүнийх. Миний сайн мэдэх гэр бүлийн найзуудад маань яг дээрх шиг үйл явдал болсон юм. Гэхдээ нөхөр нь уурлаж, дуугаа хураагаагүй л дээ. Харин ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлж өглөө эрт гараад орой харанхуй болсон хойно орж ирдэг байсан гэнэ лээ. Эхнэртэйгээ хүүхэд нь зулбасан талаар бараг юу ч яриагүй бөгөөд дахин энэ талаар дурсаа ч үгүй аж. Харин хагас сарын дараа тэр хоёр шөнө унталгүй ярилцаж хоносон бөгөөд нөхөр нь өдийг хүртэлх хугацаанд өглөө ажил руугаа явахдаа үргэлж уйлдаг байснаа, сул дорой харагдахыг хүсээгүй болохоор хэнд ч яриагүй гэдгээ хэлсэн байна. Ойлгож авсан зүйл маань эрэгтэй хүн шаналалаа биднээс өөрөөр илэрхийлдэг. Үүний бурууг заавал нэг хүнд өгөх, уурлах гэх мэтээр янз бүр байж болно. Тиймээс итгэл чинь алдарч, гомдсон ч нөхөртэйгөө хамт байх замыг л сонго.

Хэрвээ нөхөр чинь хүүхдээ алдсанд чамайг буруутгаад байвал яах вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(684)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com