ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Улаанбаатарыг “аварсан” тэврэлтийн баатрууд

Чөлөөт цаг  | 2014 / 07 / 02

Энэ жилийн 7 сарын 1-нд хүмүүс юуны тухай хамгийн их ярилцсаныг мэдэх үү? 6 жилийн өмнөх үйл явдлын тоо баримтууд, Тусгаар Тогтнолын Ордны хөрсөн дээр өмнө нь ямар байшин байсан тухай юу? Үгүй дээ. Тэврэлтийн тухай. Халуун дулаан, ойрхон, уудам тэврэлтийн тухай л эргэн тойронгүй ярилцацгааж байлаа.

Улаанбаатарыг “аварсан” тэврэлтийн баатрууд

“Тэврэлтийн баатрууд” гэдэг миний тэдэнд өгсөн нэр биш л дээ. Тэд өөрсдөө л өөрсөддөө өгсөн юм. Яагаад гэвэл тэд хэн нэгнийг гараа алдлаад тосох болгондоо үүнийг өшөө олон хүнд ч өгч чадна гэдгээ мэдэх зоригтой, нүүр бардам, баян мэдрэмжийг авсан гэж би таамаглаж байна. 2013 онд 25 байсан тоо гурав дахин үржигдэж, бид “Тэврэлтийн өдөр”-ийг энэ жил илүү өнөр олуулаа тэмдэглэсэн юм. Тэгээд хар бараан дурсамжийг сургамжаар нь эргэн дурсаж, эрт урьдын цагт эвдрэлцсэн биш, эгнэгт эв найрамдалтай байх ёстой гэдгээ л санах ёстой өдөр болгож 7 сарын 1-нийг хоёр дахиа тамгалсан. Эерэг өөрчлөлтийг дээрээс биш дотроос бий болгодог. Ямар нэг тогтоол захирамж биш, харин бидний хүсэл эрмэлзэл, санаачлага л муудалцсан ч эвлэрдэг, алдаа гаргасан ч уучлал хүсдэг, хүн нь хүнийхээ төлөө нийгмийг бий болгож чадна. Үүний төлөө урдаа барих бидний зэвсэг бол “элгэмсэг тэврэлт” байлаа.

1. Товлосон ёсоор 7 цаг болж, Эзэн Чингисийн хөшөөний өмнө хуйлаастай бичгээ барьсан хүмүүс эхнээсээ цугларч эхэллээ.
2. Бид хэлэлцэж байгаад, “Очиж явна шүү” гэж Facebook дээр бичсэн хэдийгээ хүлээнгээ талбайгаа нэг тойроод ирэхээр шийдэв. Нэг тойрог тасралтгүй үргэлжилсэн тэврэлтийн дараа бидний цааш таарсан болгонтойгоо тэврэлдэх бэлтгэл ч бүрэн хангагдаж, бусад маань ч хангалттай олуулаа цугласан байв.
3. Юун түрүүнд тойрог болж зогсоод, энд ирснийхээ төлөө бие биедээ баяр хүргэж “хийморио сэргэтэл” алга ташив. Тэгээд баруун болон зүүн зүгт хоёр хуваагдаж, тэврэлтийн маршрутаа зохиолоо.
4. Баруун зүгийнхэн талбайгаас их дэлгүүр хүртэл, зүүн зүгийнхэн талбайгаас ХАА –н яам хүртэл "тэврэлдэхээр" боллоо.
5. “За зэрэг хэлээрэй. Нэг хоёрын гурваа ий...Тэврэлдье” Цагаа барьж ирсэн 75 хүний зургийг л хамтад нь буулгасан нь энэ. Бидэн дээр нэмэгдээд цагтаа арай амжаагүй 30-аад хүн замаасаа нийлсэн юм. Тэдний ачаар Улаанбаатар өчигдөр жирийнээсээ өөр байсан. Өөр гэж ямар гэсэн үг вэ? Танихгүй хүмүүсийг тэвэрдэг, танихгүй хүмүүстэйгээ нэгддэг, танихгүй хүмүүс рүүгээ инээмсэглэдэг “хот” гэсэн үг билээ.
6. Дараа нь бие биетэйгээ нэг бүрчлэн тэврэлдээд, сонгосон зүг рүүгээ хуваагдан тарцгаалаа.
7. Баруун зүгийнхэн урагшаа...
8. Сүүлдэж ирсэн баатруудын анхны тэврэлт.
9. Энэ ахын тухай анх юу бодсоноо нуулгүй хэлье. “Тэврэлтээр далимдуулаад хулгай зэлгий хийчихвэл яана аа”-Ийм л өөдгүй бодолтой байсан намайг чин сэтгэлээсээ тэвэрч, болгоомжлолыг минь тэр чигт нь угаагаад хаячихсан даа энэ ах. Биднийг Чингисийн талбай дээр цугласан байхыг хараад, эхлээд эмээнгүй ойртсоноо дараа нь барих цаасаа хүртэл бушуухан “зохицуулж”, “баатруудыг” хоёр зүгт хуваахад “Би зүүн тийшээ” гээд л хэн хүнээс ч илүү зохион байгуулалтанд сайн орж байсан. Тэврэх гээд гараа алдлаад очиход нь олон хүн зугатааж, эвгүйцэж, зарим нь бүр харааж байсан ч тэр зөвшөөрч байгаа цөөхөн хүмүүсийг нь тэвэрчихээд л цааш аз жаргалтай нь аргагүй үргэлжлүүлж байсан юм шүү. Орой тийш, бусдаасаа хоцорсон ах бид хоёр удаахан алхаж байтал нэг “цагаан захтан” над дээр ирж түүн рүү зааснаа “Энэ танай найз юм уу?” гэж асуув. “Тийм ээ. Бид хоёр хамт яваа юм” гэж хариултал илт дооглож тохуурхасан маягтай чанга инээхээр нь чадахаараа л “муухай” харчихаад ахыг дагуулаад цааш явсан чинь намайг тэр нэг их талархалтай инээмсэглэлээр шагнасныг нь бодохоор зүрх өвдөөд л байна. Гэхдээ түүнийг гаднаас нь харахад өрөвдмөөр боловч, зүрх сэтгэл нь яавч биднээр өрөвдүүлэхээр дорой байгаагүй билээ.
10. Бидний бүтээсэн тэврэлтийн давалгаанаас хэн ч зугатаж чадахгүй. Бүр хэн ч шүү.
11. Хүмүүс бидний нэгтэй нь л тэврэлдчих юм бол тааралдсан болгонтой нь тэврэлдэж байж л “салж” байсан. Тэгэхээр нэг хүн дор хаяж 10 удаа тэврүүлсэн байж таарлаа.
12. Ах дүүсийн ёсоор тэврэлдэх монгол эрчүүд ээ гэж.
13. Хэрвээ чи эрэгтэй, бас ажлаа хийж буй замын цагдаа байсан бол хоёрын хоёр эр хүн тэврэх гээд хүрээд ирвэл ямар царай гаргах байсан бэ? (Хошигнол)
14. Ийм хөөрхөн охин хүрээд ирвэл ч бас өөр хэрэг шүү, тэ? (Хошигнол)
15. Бүх хүнээс хоцорсон ч хамаагүй, хүн болгонд удаан, чанартай тэврэлт өгөх нь л чухал.
16. Баруун зүгийн тэврэлтийн баатрууд: Сүүртэй, хүүчтэй...
17. Зүүн зүгийн тэврэлтийн баатрууд: Бие нь бага ч, тэврэлт нь бүхнээс том.
18. Нараа Алтанцэцэг: Миний хувцас шороотой ш дээ гээд тэвэрч байсан ТҮК-ийн хүмүүс хэчнээн сэтгэл хангалуун үлдсэн гээч. Өнөөдөр үнэхээр сайхан байлаа. Баярлалаа Гоолингоо♥
19. Yvki Yvki: “Ямар гоё юм бэ?” гээд л байсан. Нэг эмээ их гуниглачихсан сууж байхаар нь очоод тэвэрсэн чинь бүүр нулимс дусаахаас наагуур “Баярлалаа, ямар сайхан зүйл вэ?” гээд. Тэр эмээг хэсэг зуур ч гэсэн инээдээр гэрэлтүүлсэндээ л миний хувьд үнэхээр их аз жаргалтай байна. Ер нь бол өнөөдөр их гоё байлаа.
20. Эрдэнэбат Тучка: Надад яг тэврэлт хэрэгтэй байлаа гээд тэвэрсэн. Сайхан байлаа.
21. Жагаанаа Гантулга: “Та нар чинь ямар гоё юм бэ?”, “Тэврэлдэх чинь харин зүгээр юм уу?”, “Жинхэнэ тэврэлт гэж энэ байх даа”, “Алив, дахиад нэг тэвэрчих үү” зэрэг үгсийг сонсох сайхан байлаа. Тэвэрсний дараа нүд нь гэрэлтээд хоцорсон хүн бүхэн надад эрч хүч бэлэглэлээ. Өнөөдөр бид өтгөс буурал, бяцхан хүүхдүүд, ах эгч нар, дүү нар болон үе тэнгийн залуус, гудамжны гэгдэх хүмүүс хэнийг ч ялгалгүй тэвэрсэн. Хамгийн олон хүн инээхийг 2-хон цагийн дотор харлаа. Энгийн нэг тэврэлт ийм агуу мэдрэмж төрүүлдгийг биеэр үзлээ.
22. А.Шүр: “Эмээ нь алив үнсье” гэдэг үг миний тэвэрч яваад сонссон үгсээс хамгийн гоё нь байлаа. Бас хамгийн сайхан нь хүн бүрийн инээмсэглэл.
23. Аюушбаатар Алтангэрэл: Төв шуудангийн уулзварын замын цагдаа , ном зардаг дээлтэй ах , зам шүүрдэж байсан ТҮК ын ажилтан, бохь зарж байсан эмээ гээд л бөөн “коллэкшин” хүмүүсийг тэвэрч инээмсэглэл өгсөндөө баяртай байна. (^_^)
24. Mile Art: Нэг өвөөг тэвэрсэн чинь “Амар сайн уу” гэж хэлсэн нь их гоё санагдсан.
25. А.Шүр: Хэзээ хамгийн сүүлд ингэж их чин сэтгэлээсээ инээснээ ч мэдэхгүй байна.
26. Баруун зүгийн баатрууд маршрутаа хэтрүүлэн, тэврэх ёстой хүмүүсийнхээ тоог давуулан биелүүлж байгаад орой тарцгаасан гэнэ лээ.
27. Харин миний хамт явсан зүүн зүгийн баатрууд ХАА- н яамны тэндээсээ ахиад 2 бүлэг үүсгэж үргэлжлүүлэхээр болоод салахаасаа өмнө бөөнөөрөө нэг тэврэлтэн дор нэгдсэнийх нь зурган баталгаа энэ байна. “Ирэх жил ахиад тэврэлдэнэ ээ” гэцгээсээр, инээлдсээр тарцгаасан. Тэгье ээ, ирэх жил ахиад #Тэврэлдье!
28. 7 сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр”-өөр нь дурсахыг дэмжсэн бүх хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албан байгууллагуудад баярлалаа! Та бүхний хүчээр бид сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч байна.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(770)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com