ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Тэр үнэнээ хэлээд байвал...

Гэр бүл  | 2014 / 06 / 23

Хайртай залуу чинь худлаа ярьж чамайг мэхлэлгүй, илэн далангүй байж хамтдаа ярилцаж ойлголцдог байхыг чи юун түрүүнд хүснэ. Гэсэн ч заримдаа үнэнийг мэдсэний дараа “Мэдээгүй байсан бол дээр байсан юм” гэж бодох үе бий. Учир нь чи мэдсэнийхээ дараа аз жаргалгүй эсвэл дотроос чинь нэг зүйл “үнэнийг олж мэд” хэмээн хатгаад тогтож сууж чадахаа больчихсон хэрэг шүү дээ.

Яах уу: Тэр үнэнээ хэлээд байвал...

Намайг хуураач гэлтэй биш. Гэхдээ л надаас юугаа ч битгий нуугаарай гэж хэлэхэд ч хэцүүхэн үед... Оройтож ирсэн нөхөр чинь чамд хуучин найз охиноо гэрт нь хүргэчихээд ирлээ эсвэл яаралтай үед гэртээ ирээгүй хэрнээ найзуудтайгаа уулзсан гэвэл яах вэ?

Сөрөг шийдэл: Юуны түрүүнд тэвчихийн аргагүй үнэн байсан ч уурлаж болохгүй шүү. Учир нь чи энэ үед уурлах л юм бол түүнд цаашдаа үнэнээ хэлэхгүй байсан нь дээр юм байна гэж бодогдох болно. Нэг үгээр хэлэхэд өөртөө худал хэлэх нөхцөл байдал руу чи өөрөө түүнийг түлхэж байна гэсэн үг. Үнэнээ хэлвэл уурлах юм чинь тэгэж муудалцаж байснаас худлаа хэлээд чимээгүйхэн сууж байвал дээр гэж л боддог болно. Эсвэл тухайн үедээ юм хэлэхгүй ч ирээдүйд энэ асуудлыг хэрүүлийнхээ бай болгох нь бас л сөрөг шийдэл.

Эерэг шийдэл: Түүний хийсэн үйлдлийг эхнэр/найз бүсгүйнх нь зүгээс биш огт өөр хөндлөнгийн хүний нүдээр хараад үз. “Ммм, миний хайр сайн зүйл хийсэн байна. Бүсгүй хүн харанхуй шөнө яаж ганцаараа харихав дээ”, “Мэдээж энэ үйлдэл чинь ямар нэг шалтгаантай л байсан байлгүй дээ. Харин одоо бидэнд ийм ийм зүйл хэрэгтэй болохоор ингэж шийдэе” гэж хэлэх эсвэл ингэж хэлэх нь чамд жүжиглэж байгаа мэт, өөрийнхөөрөө биш санагдаад амнаас чинь гарахгүй байвал зүгээр л юу ч битгий хэл. Харин түүнийг яагаад чимээгүй байгааг чинь асуувал “Юу ч тохиолдсон чи минь намайг хуурахгүй юм байна даа гэж бодож байлаа. Чам шиг минь ийм мундаг найдвартай бас хайр татам залуу энэ дэлхийд байдаг болов уу?” гэх маягаар өөрт нь итгэж байгаагаа хэлээд хажуугаар нь магтаад ав. Бас хамгийн гол нь ирээдүйд ямар нэг зүйлээс болж зөрчилдсөн ч үүнийг сөхөх хэрэггүй шүү. Тэгэх л юм бол нөхөр чинь чамайг хоёр нүүртэй, худал хуурмаг нэгэн болгож хардаг болчихно. Тэгэхээр энэ удаагийн үйл явдлыг дотроо ч гаднаа ч асуудал болгох хэрэггүй байгаа биз?

Яагаад ингэх ёстой гэж? Тэр чамд үнэнээ хэлж байгаа нь маш сайн хэрэг. Чамайг тухайн болсон үйл явдалд дургүй байхыг мэдэлгүй ийм үнэнийг хэлнэ гэж байхгүй эсвэл чамайг өөрийг нь ойлгоно гэж найдсан болохоор үнэхээр зориг гаргаж, бодож тунгаан байж итгээд л хэлсэн байгаа. Тэгээд ч үнэхээр сайн эр хүний зангаар бүсгүй хүнийг орой ганцаараа явуулж төвдөлгүй хүргэж өгчихөөд эсвэл найздаа амлачихсан байсан болохоор яах ч аргагүй байсан ч юм билүү? Хамгийн гол нь үнэнээ хэлснийх нь төлөө битгий уурлаарай. Хачирхмаар тайван эсвэл сайшааж хүлээж авбал харин ч нөхрийн чинь чамайг хайрлах хүндлэх сэтгэл ундрах болно. Тэгээд ч энэ чинь нэг л удаагийн тохиолдол шүү дээ. Хэрвээ олон дахин давтагдаад ирвэл өөрөөр яригдаж болох л юм. Мөн хүн бүрийн нөхцөл байдар өөр болохоор дээр бичигдсэн зүйл нь шийдэл санал болгох л зорилготой бөгөөд “ингэ” гэж тулгаагүй юм шүү. Харин чиний хувьд нөхцөл байдал арай хүнд байгаа бол Тэр чамайг хуурсан гэдгээ хэлвэл яах вэ? асуултын хариу энд бий.

Яах уу: Тэр үнэнээ хэлээд байвал...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(206)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com