ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Хадмуудаа яаж дуудахаа мэдэхгүй бол…

Гэр бүл  | 2014 / 06 / 16

Хайртыг чинь төрүүлж, өсгөж хүмүүжүүлэн өдий зэрэгт хүргэсэн хүмүүс гэдгийг мэдэх атлаа тэднийг төрсөн аав ээж шигээ дотночлон дуудах гэхээр нэг л зориг хүрэхгүй байна уу? Зориг ч яг биш ээ, сэтгэл хүрэхгүй гэх нь зөв юм байна, тийм үү?

Яах уу: Хадмуудаа яаж дуудахаа мэдэхгүй бол…

Хадмаа “Ээж ээ”, “Аав аа” гэж дуудах нь нэг л сэтгэлд багтахгүй, болж өгөхгүй байгаа бэрүүд цааш уншаарай.

Сөрөг шийдэл: Хадам аав ээжийгээ дуудахаас ямар нэгэн байдлаар зайлсхийж холын зайнаас харьцах эсвэл ойртож очоод “Та” гэж дуудахыг илүүд үзнэ. Нөхрийн чинь хувьд хамгийн хайртай, үнэ цэнэтэй хүмүүс гэдгийг мэдэх мөртлөө “дундаа орох”-ыг хүсэхгүй тойрно. Яагаад гэвэл хадмуудтайгаа тэгтлээ дотносохгүй, энгийн л байх нь гэр бүлийн маргаангүй, бас тэднийг давраахгүй байх төгс шийдэл гэж хаа нэгтээгээс сонссон учраас тэр. Эсвэл одоог хүртэл “Хэн эгч ээ”, “Тэр ах аа” гэж дуудаад болоод л байгаа гэж үү?

Эерэг шийдэл: Гэртээ байхдаа зөвхөн нөхөртэйгөө ярилцахаас гадна хадмуудтайгаа ч гэсэн харилцаж эхлэнэ шүү дээ. Хамт амьдардаггүй байсан ч долоо хоногтоо гурван удаа утсаар хөнгөхөн гэгч нь сонин сайхнаа дуулгаж ярьдаг болно. Хэцүү ч гэсэн болгоомжлохоо больж хадмуудаа өөрийн ээж, аав шигээ бодохоор зоригло. Хэрэв ингэвэл өөрийн эрхгүй л чамд дотроосоо “Ээж”, “Аав” гэж дуудмаар санагдах болно. “Тэд настай хүмүүс учир намайг түрүүлж хөдлөхийг хүлээж байгаа. Тэгээд ч төрсөн ээж, ааваас гадна чиний амьдралд санаа тавьж халамжлах ахин нэг эцэг, эхтэй болно гэдэг чинь сайхан хэрэг шүү дээ” гэж бод. Өөрийнхөө гэр бүлтэй харьцуулалгүйгээр хайрлахыг хичээнэ. Тэгвэл эргээд хадмуудаас чинь ч гэсэн чамайг хайрлах хайр зогсолтгүй урсаад л ороод ирнэ. Хайрын өөдөөс хэн ч үгүй гэж чаддаггүй юм шүү.

Яагаад ингэх ёстой вэ? Хэзээ нэгэн цагт, магадгүй хорь гаран жилийн дараа чи ч гэсэн хэн нэгний хадам болно шүү дээ. Өдийг хүртэл хайрлан өсгөж, “тостой гар”-аар бариагүй хүүхэдтэй чинь насан туршид хамт амьдрах хүн нь чамайг бас нөхрийг чинь зүгээр л “Нараа эгч ээ”, “Түвшээ ах аа” гэж дуудсаар л байвал ямар санагдах вэ? “Миний хүүд үнэхээр хайртай юм болов уу?”, “Биднийг нэг гэр бүлээ гэж үздэг юм болов уу” гэж хумсын толион чинээ ч санагдахгүй гэж үү? Надад лав тэгж санагдана аа.
Танилцсан эхний сар жилүүдэд найз охины хувиар бүх асуудалд хандаж ирсэн ч одоо та хоёр чинь нэг гэр бүл болж, хамтдаа амьдрах тухай яриад эхэлчихсэн шүү дээ. Түүний гэсэн юм болгон чинийх, чиний гэсэн бүхэн түүнийх болно оо гэсэн үг. Ээж, аав ч ялгаагүй. Хадмуудаа зориглоод ээж, аав хэмээн дуудаад үз. Дотно холбоо үүсэх хүртэл хүлээх бус өөрөө тэр холбоог үүсгэх гээд оролдоорой. Нөхөртэйгээ нэг хүн шиг сэтгэх, нэг зам руу харахад энэ гарцаагүй туслах болно. Дагаад хэлээрэй. “Ээж ээ”, “Аав аа”. Ийм амархан!

Яах уу: Хадмуудаа яаж дуудахаа мэдэхгүй бол…

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(495)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com