ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: “Чиний” залуу найзтай чинь болзож эхэлвэл...

Хайр & секс  | 2014 / 06 / 09

Өдөржин шөнөжин залгаж, тэмдэглэлт өдөр болгоноор бэлэг мартахгүй явуулж, үргэлж араас чинь гүйдэг, өөрөөр хэлбэл чамаас зөвшөөрөл аваагүй ч “чинийх” л байсан залуу гэнэт найзтай нь болзож эхэлвэл яах вэ? Хачиг шиг наалдаад салахгүй байсан залуугийн энэ “холдолт” чамд таатай санагдах уу? Эсвэл...

Яах уу: “Чиний” залуу найзтай  чинь болзож эхэлвэл...

Сөрөг шийдэл: Хамгийн түрүүнд “Хайртай гэдэг нь худлаа байсан юм байна л даа, энэ залуу ямар хуурамч юм бэ” гэж бодоод үүнийгээ найздаа ч бас хэлж уулзахаа больсон нь дээр гэж ятгана. Найзаа хамгаалах гэхээс илүү “Би түүнийг тоохгүй ч гэсэн тэр миний араас гүйсээр л байх ёстой” гэсэн бодолдоо хөтлөгдөнө. Хармын сэтгэлээ хаацайлахын тулд залууд гэнэтхэн найрсаг хандаж, өөр лүүгээ буцаах гэж оролдох нь бүр ч дэмий.

Эерэг шийдэл: “Угаасаа ч тэр надад таалагддаггүй байсан. Миний араас гүйсэн хэвээрээ ахиад хэдэн жилийг зарцуулсан ч би түүнийх болохгүй л байсан нь үнэн. Магадгүй тэр хоёрын хооронд жинхэнэ хайр үүсч, амьдралаа хамт туулах эхнэр нөхөр болох ч юм билүү? Тэртээ тэргүй намайг гэх залуус өчнөөн бий. Ирээдүйд уулзах гээд заяаны хань маань намайг хаа нэгтээ хүлээж байгаа. Би яасан ч гонсойхгүй” гэж өөртөө хэл, амла. Тэгээд найздаа “Хүнийг таньж мэднэ гэдэг чинь өөрөө л маш хөгжилтэй бөгөөд сонирхолтой зүйл. Надаас санаа зоволгүйгээр та хоёр цагийг сайхан өнгөрөөгөөрэй” гэж хэлээрэй. Яг ийм нөхцөлд ихэнх бүсгүйчүүдэд хармын сэтгэл төрдөг нь үнэн л дээ. Гэхдээ чи нэгэнт түүнийх болохгүйгээс цааш өөр хүнийг гэж байхад нь хорьж болохгүй шүү дээ. Түүний хайр хуурамч байсан ч ялгаагүй.

Яагаад ингэх ёстой гэж? Түүний хайр хуурамч байлаа гээд эцсийн эцэст хэнд муу вэ? Зүгээр л хараад сууж байсан чамд уу эсвэл хөлөө хугалчих шахам гүйж байсан түүнд үү? Мэдээж хэрэг түүнд шүү дээ. Тийм болохоор өөрт нэг их хамааралгүй асуудалд тэгтэл ач холбогдол өгөх хэрэггүй. Гэнэт найзтай чинь, ер нь чамаас өөр бүсгүйтэй уулзаж эхлэх нь тэр залууг харамлахад хүргэсэн байж болох ч тэдний болзоог үгүй хийх хүртэл ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэсэн үг биш. Эмэгтэйчүүд бид төрөлхийн өмчирхөг хүмүүс. Яг үнэндээ найзад чинь таалагдлаа гээд тэр өмнөхөөсөө сайхан залуу болчихгүй шүү дээ. Чамд л түрхэн зуур тэгж харагдаж байгаа эсвэл чи зүгээр л тэр миний араас гүйсэн хэвээр л байх ёстой гэж хүсээд байж болно. Эсвэл энэ зүгээр л түүний нэг арга мэх байж ч мэднэ. Гэнэтхэн өөр бүсгүй эсвэл найзад чинь саймширч чиний хар, хармын занг чинь хөдөлгөж байгаад өөрийн болгох. Гэтэл чи түүнийг жинхнээсээ харамлаад тэр хоёрыг салгах гэж оролдвол мэхэнд нь уначихлаа л гэсэн үг шүү дээ. Найз чинь биш байсан ч тэр хэзээ нэгэн цагт өөр эмэгтэйд таалагдах нь гарцаагүй л зүйл. Тиймээс сэтгэл хөдлөлөө хойш тавиад тэр залууд өөр бүсгүйгээр хайрлуулах боломжийг олгоорой. Бүх хүн жаргалтай байх эрхтэй! Тэдэнд зүгээр л аз жаргал хүс.

Яах уу: “Чиний” залуу найзтай чинь болзож эхэлвэл...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(587)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com