ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залууг...

Хайр & секс  | 2014 / 06 / 02

Оюутан байхдаа би нэг залуутай уулздаг байлаа. Уулздаг ч гэж дээ, нүүр нүүрээ харалцан зогссон нь гарын хуруунд багтахаар цөөхөн ч намайг ямартай ч хагас жилийн туршид өөртөө барьж тогтоосон нэг тийм залуу байсан юм даг. Хувиараа бизнес эрхэлдэг, биеэ даасан, царайлаг, тас хар өнгийн ширүүн үстэй, арьс нь яг л хүүхдийнх шиг булбарай, бас надаас хамаагүй өндөр. Нэг үгээр тодорхойлбол тун дажгүй сонголт байхаар эр хүн атал яагаад ч юм “ямар ч зүйл болохгүй” байв.

Яах уу: Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залууг...

Ийм тохиолдлууд зөндөө байдаг шүү дээ. Хамтдаа кино үзнэ, долоо хоногт ганц хоёр удаа уулзаж болзоно, оройн хоол хамт иднэ. Энэ байдлаараа хэдэн сар үргэлжилсэн ч дорвитой зүйл болохгүй л байна. Энэ үед тэр яг яах гээд байгаа юм бол оо? Надтай үерхмээр байгаа юм болов уу, үгүй юу?, Намайг ашиглах гээд хүлээгээд байгаа юм уу? эсвэл зүгээр л цаг нөгцөөгөөд байгаа юм байх даа гэх мэт хардлагууд толгойд эргэлдэнэ.Тийм ээ, бид өнөөдөр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залуугийн талаар ярилцах гэж байна.

Сөрөг шийдэл: Бусад залуус бараг эхний болзооноосоо л чамд ямар нь мэдэгдэж, дурласан нүдээр өлийн харж, боломж эрдэг байтал тэр яаж чадаж байна аа? Бардам зангаа бодсон ч тэр. “Ерөөсөө ч ийм зүйл байж болохгүй, хангалттай удаан түүнийг харлаа, хүлээлээ!” гэж шийдээд түүнд огцом өөр хандлага гаргаж эхэлнэ. Болзоогоо цуцалж, очсон ч сэтгэл дундуур харагдаж, дотроо ямар нэгэн зүйл нууж байгаагаа мэдэгдэхийг хүсээгүй юм шиг царайлна. /Аминдаа түүнийг түрүүлээд энэ тухай ам нээж яриасай л гэж хүсээд байгаа юм шүү дээ/ Утсыг нь авахаа больж, мессежийг нь албаар уншихгүй удаж, хариуг хааяа л нэг “шиднэ”. Эсвэл бүр чамайг алдаж магадгүй гэсэн дохио өгөхийн тулд уулзахаа больё гэж хэлэх эсвэл өөр залуутай хоол идсэн пост фэйсбүүктээ тавина. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залууг яаж буулгаж авах тухай уншсан зүйлсээсээ санаа авч зүгээр л тоохгүй байвал эргээд ирнэ эсвэл бүр шийднэ хэмээн байдлыг ажина.

Эерэг шийдэл: Ямартай ч дээр дурьдсан зйүлсийг хийхгүй байх нь өөрөө эерэг шийдэл юм. Дээрхүүд нь яагаад сөрөг шийдэл юм бэ гэж үү? Учир нь чи түүнийг хүчлээд байна шүү дээ.“Хангалттай удаан хүлээлээ” гэж бодогдсон ч түүнтэй харьцах хандлагаа битгий өөрчил. Яагаад гэвэл та хоёр болзсон/болздог/ гэдэг нь заавал хайр дурлалын харилцаа руу чиглэх ганцхан зорилготой биш шүү дээ. Тэр ч, чи ч бие биенээ таних шатан дээрээ л явж байгаа. Тиймээс юуг ч бүү шахаж шаард. Ялангуяа хандах хандлагаа өөрчилж “Чи ингэх ёстой” гэвэл тэр нэг бол зугтана эсвэл хүчээр зөвшөөрнө. Зөвшөөрсөн ч чи үйл явдал байгалийн хуулиар биш, албадлагаар бүтсэн юм шиг мэдрэмжтой хоцорно. Үүний оронд өөрийгөө түүнтэй нэгэн төрлийн тоглоом тоглож байна л гээд бодчих. Дурлалцахгүйгээр ч гэсэн та хоёр хамтдаа цагийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөж байна уу гэдгийг мэдэх тоглоом. Хэрэв чадахгүй байвал чи түүнийг найз залуугаа болгох гэж зүтгэх хэрэг юу байна?

Яагаад ингэх ёстой вэ? Яагаад гэвэл бүх зүйл байгалийн жам ёсоороо л болох ёстой. Яг “Цаг хугацаа бүхнийг харуулна” гэдэг шиг. Тиймээс л бид чамд авах, өгөх тухай бодохоо болихыг санал болгож байгаа юм.“Тэр намайг хүлээлгэж байна”, “Би түүнийг хоёр сар л хараад олигтой юм хэлэхгүй бол хаяна”, “Би түүнийг хүлээж ханалаа” гэх мэт хандлага яагаад ч байх ёсгүй. Хорвоо дээр хэн ч хэнийгээ хайрлахыг шахдаггүй юм. Зүгээр л хайрлах ёстой. Хэрвээ чи өөрийгөө хайрлуулахыг хүсч байгаа бол эхлээд түүнийг нөхцөлгүй хайраар хайрлах гээд үзээрэй. Тэр ч гэсэн өөрийгөө чамд ямар вэ гэдгээ бодсоор яваа ч юм билүү? Бүтэх ёстой бол бүтнэ. Бүтэхгүй байвал л тэр биз. Аль ч тохиолдолд нь чи өөрийгөө хүчлээгүй, түүнийг хүчлээгүй учир дотоод амар амгалангаа хадгалсан хэвээр байна. Бас бид амьдарсаар, урагшилсаар л байна шүү дээ. Тийм болохоор бүтэх болов уу, яах бол гэсэн олон бодлуудаасаа өөрийгөө чөлөөлөөд зүгээр л байгаагаараа бай.

Харин эрчүүд үүнийг ингэж шийддэг:
• Хэрвээ бид хоёрын хооронд юу ч болохгүй, яах нь мэдэгдэхгүй байвал хамгийн түрүүнд өөрийгөө түүнд тэгтлээ татагдаж, дурлаагүй байгаа гэдгээ ойлгоно. Гүнзгий харилцаа бидний дунд байх ёстой бол шал өөр л дөө. /26 настай, Н/
• Жирийн найзууд шиг энгийн сайхан харилцаад л явж байна. Хэрвээ түүнд миний бүх зүйл таалагдаад тохирч байгаа бол өөрөө шийдээд хэлэх байлгүй дээ. /24 настай, Ж/
Ямар ч гэсэн тэд бидэн шиг юу юуны духанд хүрэлгүй хаяж явахгүй л юм шиг байна.

Яах уу: Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залууг...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(589)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: kukla.   2016-11-25
neg tm zluu bnaa heterhii udaan bas chatalsan Ter solongosd bga tgd ue ue uitgartai yaria zarimdaa hugjiltei yaria ongoruulj chatldag video call hiideg gehdee yg shiidvergui online.r uerhey geed zorig gargaad hellee heterhii hol bga bolhoor bas bid bie bieniigee amidaar in harj bgaa bolhoor itgelgui bn gehdee bi bi uulzwal buh huchee daichlanaa geh ym shal utgagui online.r shn uerheel bie bieruugee bainga ochool uulzah bolomjtoi asuudalgui zuil emegtei hun ooroo iim itgeltei helj bhad Ter hun zovshoorohgui bgan oor neg shaltgaan bga magadgui bi setgeliin tatahgui bj boloh ym tehdee nmg aldahiig husehgui bga bh Yutaich zorig gargaad tuun deer ywaad ochih gej bn etsesee hurtel ooroosoo garch boloh alhamuudiig hiij uzej Tgd bas l yaah geed bgan medegdehgui er huch shig zorigtoi alham hiihgui bol zgr oor shn hairiin ereld garlaa hehhh yashig l bn Shiidvergui zoriggui er hezeech minii er hun hani bh ysgui

Зочин: Ханни.   2016-02-20
Галзуурах нь яахгээд байгаа нь мэдэгдэхгүй уулзаад л байдаг мөртлөө суух хүүхадтэй болох амьдрах болоогүй гэж боддог хүний юунд найдах вэ дээ хайртай биш юм бол надаас холдоод өгөөсэй гэж бодох юм тэхдээ би өөрөө сайн болхоор аясаар нь л байх юмдаа

Зочин: Таны нэр.   2016-02-19
Yg odoo toxioldoj baigaa asuudal bna. Yg yax geed bga ni erosoo medegdexgvi tegsen mortloo chatlaad l uulzaad l bna naiziin xariltsaa gexeer yg ch bish xair setgeliin gexeer bas bish bvvr oilgoxgvi baina gexdee bi sorog shiidliig gargasan baina.. Jooxon ert ene niitleliig tawisan bol gj xarmsaj bna 😂😂

Зочин: keke.   2016-02-19
iim humuusiig yah wee salaad barag hagas jil boltson odoo ooroo nz ohintoi hernee ue ue genet msg bicheed tegeh toolond setgel hodolj hariu bicheed uulzaj chadku, ooroo ochood uulzaj ch chadku, 2ula gadaadad, 2ula oor oor orond amidardag bolhoor hetsuu yum arai gej martaj ehelj bhad l genet garaad irne ergeel sanana ochood uulzay geheer heden myngan km-n tsaana

Зочин: Hhh.   2016-02-19
Tiim zaluu joohon huuhed shig sanagdaad hetsuun bn lee, uuriigoo ilergiilj chadahgui. Boliy gej sanaalsanaas hoish shuud uur ohintoi yawj uzuulj bn lee

Зочин: hehe.   2016-02-19
Надад яг ийм залуу байнаа. Яаж ч байсан ер нь миний хандлагыг харна. Би юу хиймээр байна тэрийг л хийнэ. Эхэндээ надад сайн биш. Сайн байсан бол байнга л уулзья учръя энгий тэгий гэх байсан гэж байнга л боддог байлаа. Сүүлдээ бодохоо болиод хэлдэг болсон. Тэгэх болгонд уучлаарай л гэнэ. Ингэж хэлэхээр бүр л уур хүрдэг байлаа. Одоо болохоор би харьцангуй чи тэгсэнгүй ингэсэнгүй гэхгүйгээр өөрийнх нь хэмнэлээр явахаар шийдсэн. Бүх залуучууд Солонгос кинон дээр гардаг шиг мэдрэмжтэй биш болохоор байгаагаар нь тэр хүнийг хүлээхээр шийдсэн. Одоо би дахиж гомдоллож уурлахгүй ээ ХЭХЭ

Зочин: Zz.   2016-02-19
Надад ч бас ийм залуу байж билээ. Харин би бас л хүлээж ханалаа гэж бодоод үл тоочихсон. Гэтэл тэр нь алдаа байсан юм шүү. Тэвчээртэй хүлээх л хэрэгтэй, үнэхээр түүнийгээ алдмааргүй байвал.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com