ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Баки залуус: Би ийм бүсгүйг хүндэлдэг

Одууд  | 2014 / 05 / 28

"Буяны гүзээ" - тэй Монгол болон булчин нь зангирсан гадаад залуусын хагас нүцгэн, зэрэгцээд зогсчихсон хоёр зургийг нийлүүлээд харьцуулах маягаар интернэтэд тавьсан байсныг хэдэн сарын өмнө үзэж байсан юм. Ямархуу утга агуулгатай зураг болохыг нь ойлгож байгаа биз дээ? Үнэндээ гадаад кино, клипүүд дээрх булчин нь зангирсан сайхан залуусыг хараад Монголоос хол санагддаг байсан үе аль хэдийнэ ард хоцорсон. Нээрэн үү, гэж үү? Баталгаа нь энд байна. Гэхдээ "Буяны гүзээ" - тэй ч сайхан сайхан Монгол эрчүүд бий л дээ, тийм ээ?

Баки залуус: Би ийм бүсгүйг хүндэлдэг

Тэдний зургуудаас гадна өөрсдийн бэлдсэн
- Фитнесээр хичээллээд хэр удаж байгаа вэ?
- Эмэгтэй хүний ямар зан чанарыг хүндэлдэг вэ? гэсэн хоёр асуултанд хариулт авснаа хавсаргасан байгаа.

1.

Ганчимэгийн Баттүшиг
- Нийтдээ 5 жил гаруй хичээллэсэн. Гэхдээ сүүлийн 2 жил завсарлаж байгаад саяхнаас л буцаж бэлтгэлдээ орсон доо.
- Ганцхан зүйлд биш олон олон зүйлд зэрэг анхаарал хандуулж чаддаг эмэгтэйчүүдээр бахархахгүй байхын аргагүй санагддаг.

2.

Баяраагийн Лхагвадорж
- Яг 2 жил болж байна.
- Даруухан байх нь их чухал юм шиг санагддаг. Даруухан бүсгүйчүүд ч таалагддаг.

3.

Батбаярын Баасандорж
- 2 жил хагас болж байна.
- Өөртөө итгэлтэй эрхэмсэг зөөлөн байх нь миний хувьд хүндлэхгүй байхын аргагүй зан юм шиг байна.

4.

Ганболдын Ганзориг
- Фитнессээр хичээллээд 3 жил болж байна.
- Эмэгтэй хүний шударга, бодсон санаснаа нуулгүйгээр хэлж чаддаг занг хүдэлдэг.

5.

Хурцын Билэгт
- Фитнессээр хичээллээд 2 жил гаран болж байна. Анх сайн мэдэхгүй болохоор зүгээр л хүнд жингээр хичээллээд байвал хурдан хөгждөг юм байна гээд хөөрч хүмүүсийг дагаж хийдэг байсан. Эхний жил бараг 3 сар л бэлтгэл хийгээд үлдсэн 9 сар нь гам барина гээл хийж чадаагүй ээ. Харин дараа нь яг яаж хийвэл зөв юм бэ гэдгийг нь мэдэх гэж энд тэндээс ном энэ тэр уншаад, хүмүүсээс асууж байгаад төрөл бүрийн програм туршиж үзээд ерөнхийдөө ойлгосон доо.
- Эмэгтэй хүний журамтай ухаалаг байдлыг л их хүндэлдэг дээ. Гэхдээ эрэгтэй хүн юм чинь гоо сайханд татагдана. Сайхан царай зүс, бие хаа байлаа гээд ухаан муутай, бусдыг ойлгодоггүй хүн бас хэцүү л байх. Эргэн тойрноо сайхан энергитэй байлгадаг чанар их сайхаан.

6.

Балтавын Хүсэлтүвшин
- Хичээллээд 9 сар болж байна. Урьд нь өөр спортоор хичээллэдэг байсан.
- Эмэгтэй хүний сайхан сэтгэлийг хүндэлдэг. Зөв бодолтой байхад сэтгэл нь их нөлөөлдөг шүү дээ. Сэтгэл нь хэр ариун, хүчтэй байна түүн шигээ агуу байдаг гэж боддог.

7.

Жаргалсайханы Баянжаргал
- Фитнессээр хичээллээд 1 жил 6 сар болж байна. Өмнө нь бол өөрөө бие дааж бэлддэг байсан юм.
- Ёс журамтай, ухаалаг зантай бүсгүйчүүд мундаг шүү.

8.

Оюунболдын Бодьболд
- Албан ёсоор фитнессээр хичээллээд 2 жил 4 сар орчим болж байна. Одоо “Амжилт” фитнесс клубт багшаар ажиллаж байгаа.
- Ухаантай, тэвчээртэй эмэгтэйчүүдийг хүндэлдэг. Мөн биеэ зөв сайхан авч явдаг эмэгтэйчүүдээр бахархдаг. Манай ээж аливаа зүйлд их ухаалаг, хүлээцтэй, тэвчээртэй хандаж чаддаг юм. Тийм болохоор ийм бүсгүйчүүдийг хүдэлдэг дээ.

9.

Наяанжингийн Ганбилгүүн
- 6 сар гаруйн өмнөөс фитнессээр хичээллэж эхэлсэн.
- Цэвэрч нямбай, өөртөө анхаарч чаддаг, дайчин бүсгүйчүүдийг хүндэлдэг.

10.

Цэрэндагвын Тэмүүлэн
- Одоогоор 5 сар орчим болж байгаа.
- Ухаалаг, тайван, халамжтай.

11.

Мөрөнгийн Тэмүүжин
- Фитнессээр хичээллээд 3 жил 4 сар 24 хонож байна даа.
- Эелдэг, ухаалаг, бүх зүйл дээр тууштай, дайчин бүсгүйчүүдийг хүндэлдэг.

Ярилцлагад маань орж амжаагүй ч маш олон өөртөө, эрүүл мэнддээ анхаардаг залуус Монголд маань бий. Онлайн ярилцлага учраас хувийн зургуудаас нь нийтэллээ.

Хүн бүрийн хариултыг нэгтгээд үзвэл тэдэнд таалагдах гэж хичээх биш аливаа зүйлд эмэгтэйлэг, өөрийнхөөрөө ханддаг байхад л хангалттай юм байна, тийм үү? Мөн энэ нийтлэлийг уншаад фитнессээр хичээллэж эрүүл бөгөөд хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг өөртөө бий болгохоор шийдсэн бол яг одоо эхлээрэй. Таалагдахуйц үр дүнг харахад тийм ч олон жил хэрэггүйг Монгол залуус маань нотолсон байгаа биз дээ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(235)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-01-06
12345

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com