ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дэлхийгээр аялсан нь: Тарын цөл, Хамана нуур /Цуврал №2/

Чөлөөт цаг  | 2014 / 05 / 20

Аялал бол адал явдал бас нэг төрлийн сургууль. Чи тэндээс маш их зүйлийг суралцахын хажуугаар хангалттай хөгжилдөж чадна. Хөгжилтэй сургууль гээд нэрлэчихвэл болохгүй зүйлгүй ч юм уу? Цаг агаарын байдал дулаарах бүр хүмүүс зуны аялалаа төлөвлөж эхэлдэг. Энэ зуны аялалаа төлөвлөхөөр бэлдэж буй Гоолингоо бүсгүйчүүддээ зориулаад бид санал болгох газар болон очиж үзсэн хүмүүсийн бодит зөвлөгөөг хүргэж байна. Үүний өмнө Дэлхийгээр аялсан нь: Малдив/Цуврал №1/ нийтлэл орж байсныг санаж байгаа биз дээ?

Дэлхийгээр аялсан нь: Тарын цөл,  Хамана нуур /Цуврал №2/

Түүнийг М.Мөнгөнбат гэх бөгөөд 24 настай ч дэлхийн хэд хэдэн улсаар аялж, зарим улсуудад хэсэг хугацаагаар амьдран суусан туршлагатай юм.

1.

Нэр: Thar Desert буюуТарын цөл
Улс: Энэтхэг
Энэтхэг бол дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 18-д ордог. 23 төрлийн гүрвэл, 25 төрлийн могойтой буюу амьтад ихтэй улс юм. Мөн дэлхийд ховордсон зарим нэг амьтдыг эндээс харах боломжтой.

2. Энэтхэгт байхдаа Энэтхэг, Пакистан улсуудын хилийн ойролцоо байх Тарын цөлд хийсэн аялал сэтгэлд хамгийн тод үлдсэн л дээ. Би Энэтхэгийн Ражастан мужийн Жайсалмер хотод буудалласан бөгөөд үдийн алдад Тарын элсэн манханг чиглэн хөдөлсөн юм. Ирсэнийхээ дараа Арабын нэг бөхтэй тэмээ унан 5 км газар цөлийн сафари хийв. Цөлийн сафари буюу тэмээ унахад 1200 рупи (35,000 төгрөг) - ийн төлбөртэй. Өвлийн улирал байсан болохоор цаг агаар сэрүүхэн туйлын тааламжтай байдаг юм билээ. Хэт халууныг тэвчиж чадахгүй хэрнээ цөлд очиж үзмээр байгаа хүн өвлийн улиралд аялбал их зүгээр.
3. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх Тарын элсэн цөл... Дэлхийн хамгийн халуун цэг гэгддэг энэ газраас би хязгааргүй амар амгаланг мэдэрсэн. Цөлийн торгон элсэн манхан дээр суугаад нар аажуухан, улайран доошлохыг ажиглах хичнээн сайхан байсан гээч. Ингэж л би 2010 оны хамгийн сүүлийн жаргах нарыг Тарын элсэн манханд харсан юм даа. Урьд өмнөх жилүүдээс маш онцгой шинэ жилийн баяр байсан.
4. Зардал:
Улаанбаатар - Дели 2 талын нислэг 1000$
Делид дундаж үнэтэй зочид буудал хоногийн 16$
Дели - Жайсалмер автобусаар явахад 16$
Жайсалмер хот дахь зочид буудал хоногийн 11$
Жайсалмер - Тарын элсэн цөл 8$

5.

Нэр: Lake Hamana буюу Хамана нуур
Улс: Япон

6. 2013 оны 1-р сарын 10-ны өдөр Япон улсын Шизоүка мужийн Хамамацү хотын дэргэд орших Хамана нууранд би амьдралдаа анх удаа усан онгоцонд сууж билээ.Уг онгоцоор нуурыг бүтэн тойрох бүтэн цагийн аялал хийхэд 1320 иен буюу 25,000 төгрөгийн төлбөртэй болохоор нэг их зардалтай биш.
7. Хамана нуур Японы томоохон нууруудын нэг бөгөөд Номхон далайтай шууд усаар холбогддогоороо онцлогтой. Усан онгоц нуур болон Номхон далайн ус нийлдэг хэсэг дээр ирэх үед эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэ далайн цаана АНУ байгаа гэж бодохоор өөртөө итгэж өгөхгүй байж билээ. Цэнгэг устайгаараа алдартай байсан Хамана нуур 1498 онд болсон их газар хөдлөлтийн дараа давсархаг болсон гэдэг. Замдаа нуурын эрэг хооронд дамнуулан барьсан гүүр, эрэг дээр орших өндөр барилга зэргийг харахад Японы хөгжил дэвшлийг бахдмаар ч байгаль орчноо онгон зэрлэг төрхөөр нь хадгалан авч үлдсэн ухаанаас нь суралцмаар санагдаж байлаа. Монголдоо ч гэсэн аль алийг нь хадгалаад үлдэх юмсан гэсэн бодол ч төрж байснаа нуух юун.
8.

Зардал:
Улаанбаатар - Токио 2 талын нислэг нийлээд 1,300,000₮ /ойролцоогоор/
Токиод хямд зочид буудал 60,000₮ -өөс эхэлнэ /ойролцоогоор/
Токиогоос суман галт тэргээр Хамамацү хот ороход 100,000₮ /ойролцоогоор/
Энгийн галт тэрэг буюу Деншягаар явахад 20,000₮ /ойролцоогоор/
Хамамацү хотод нэг хоногийн зочид буудал хямд нь 40,000₮ /ойролцоогоор/

9. Нэмж хэлэхэд хэрвээ гэр бүлээрээ аялах гэж байгаа бол нислэгийн компаниудаас хамгийн боломжийн үнэтэйг нь олж мэдэх эсвэл гэр бүлийн хөнгөлттэй нислэгүүд байгаа эсэхийг тодруулаарай. Ихэнх компаниуд нэг гэр бүлийн гурав болон түүнээс дээш гишүүн хамтдаа ниссэн тохиолдолд хямдардаг.
Мөн аялалынхаа талаар хуваалцаж зөвлөсөн хүмүүсийн хэлснээр Миат компанийн нислэг Берлин, Бээжин, Токио, Хонгконг чиглэлд гэр бүлийн хямдралтайг дуулгасан юм. Харин Хүннү Эйр Тайланд, Хонгконгийн чиглэлд хямдралтай нисдэг.
Бага насны хүүхэдтэй аялах бол Хонконг, Токио гэсэн хоёр газарт Диснейлэндийн салбар бий. 2015 оны 12 сарын 15-нд Шанхайд шинээр нэгэн салбар нээлтээ хийх юм билээ.
Гэр бүлээрээ аялахад тохиромжтой Азид байрлах газрууд:
- Тарын цөл / Thar Desert
- Токио/Хонконг Диснейлэнд / Tokyo Hongkong Disneyland
- Фижи арал / Fiji Islands
- Камбож Ко Тонсей арал/ Cambodia Ko Tonsay
- Сингапур Синтоза арал / Singapore Sentosa
- Тайланд Чианмай, ЧианРай / Thailand Chiang Mai & Chiang Rai
- Тайланд Пукет / Thailand Phuket
- Бали арал / Bali island
- Малайз / Malaysia
- Филипин Ило Ило хот / Philippines Iloilo
- Камбож Анкорват / Cambodia Angkor Wat
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(215)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com